Украины арми Оросын Хар тэнгисийн флот руу хэд хэдэн удаа амжилттай довтолсны дараа флотод ганц л хөлөг үлджээ.
“Ганц ч пуужин харваж амжаагүй нэг хөлөг байгааг эс тооцвол ихэнх ангийг нь нүүлгэн шилжүүлсэн. Крымд үлдсэн цорын ганц хөлөг бол Циклон байлдааны хөлөг. Хар тэнгисийн флотыг нэгэн цагт Крым дахь Оросын гол хүчин гэж үздэг байсан ч одоо бараг бүхэлдээ өөр газар луу шилжчихээд байна” гэж Украины армийн ахмад Дмитрий Плетенчук хэлжээ.
Украины арми Оросын Хар тэнгисийн томоохон боомт болох Севастопольд байрласан хөлөг онгоцуудад пуужин, нисгэгчгүй нисэх онгоцоор амжилттай цохилт өгсөөр байна. Хар тэнгис дэх Оросын хөлөг онгоцны 25 хувь нь живсэн эсвэл гэмтсэн гэж Их Британийн Хатан хааны тэнгисийн цэргийн ахлах офицер өнгөрсөн сард мэдэгджээ.
Өнгөрсөн амралтын өдрөөр Украин мөн Севастополь дахь Оросын флотод цохилт өгөхөд дөрвөн хөлөг онгоц өртсөн байна. Эдгээр нь “Ямал”, “Азов”, “Иван Хурс”, “Константин Ольшанский” гэсэн хөлгүүд юм.
“Константин Ольшанский” хөлгий 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэхдээ Украинаас булаан авсан аж.
Севастополь боомт тогтмол цохилтод өртсөн тул Хар тэнгисийн хамгийн үнэ цэнтэй зарим эд хөрөнгийг Новороссийск боомтод байршуулжээ. Мөн флотын командлагч адмирал Виктор Соколов дараалсан цохилтуудаас болж ажлаасаа халагдсан байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ