Солонгос, Монголд төлбөр тооцоог хэмнэлттэй, хурдан хийх боломж бүрдлээ

Солонгос, Монголд төлбөр тооцоог хэмнэлттэй, хурдан хийх боломж бүрдлээ

Солонгос, Монголд төлбөр тооцоог хэмнэлттэй, хурдан хийх боломж бүрдлээ

"SendMN", "Qpay" болон "GLN" компанийн төлөөллүүд гурван талт хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурах арга хэмжээг Шангри-Лад зохион байгууллаа. Талууд хамтын ажиллагааг баталгаажуулж, гарын үсэг зурснаар Солонгосын иргэд Монголд, Монголын иргэд Солонгост өөрсдийн төлбөрийн аппилкейшнаараа дамжуулан төлбөр тооцоо хийх цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэв.

Солонгос иргэд Монголд, монгол иргэд Солонгос улсад өөр өөрийн орны төлбөрийн аппликэйшнээр төлбөр тооцоо хийж болно.

Солонгос улс руу хөдөлмөрлөх, эмчлүүлэх болон аялал жуулчлалын зорилгоор жилд 120 гаруй мянган монголчууд явдаг. Солонгосоос аялал жуулчлалын чиглэлээр жилд дунджаар 100 гаруй мянган иргэн Монгол Улсад ирдэг аж.

Уг төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжиж эхэлж байгаа. Эхний шатанд Солонгос улсын жуулчид өөрсдийн хамгийн их ашигладаг дараах таван төлбөр тооцооны аппликэйшнээр Монголын худалдааны байгууллагад "Qpay"-ийн "QR"-ийг уншуулаад төлбөр тооцоогоо хийх боломжийг олгож байна.

Солонгос жуулчид Монголд QR уншуулах боломжтой болох үе нь зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Солонгос жуулчдын хамгийн их ашигладаг таван төлбөр тооцооны аппликэйшн

Хоёрдугаар шатанд Монгол Улсын гадаадад зорчиж байгаа иргэд өөрийн дурын банкны болон төлбөр тооцооны аппликэйшнийг Солонгос улс мөн GLN системд нэтвтэрсэн Зүүн Өмнөд Азийн 10 гаруй улсад чөлөөтэй уншуулж болно.

Монгол Улсын иргэд дараах найман аппликэйшнээр төлбөр тооцоо хийж болно: SocialPay, Monpay, Pocket, Most Money, Ard, NetPay, Super Up, Mongol chat.

Шимтгэлийн хувьд хамгийн уян хатан ханшийг барьж ажиллана. Олон улсын картын шимтгэл 3-5 хувь байдаг.  Ингэснээр жуулчид QR кодыг ашиглан маш хурдан төлбөр тооцоогоо хийх боломжтой болж байгаа гэнэ. "SendMN” болон "Qpay" компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газраас зарласан аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж буй илэрхийлэл нь энэхүү төлбөрийн үйлчилгээ юм гэдгийг онцоллоо.

Иймд худалдааны аж ахуйн нэгжүүд тэр тусмаа хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид QR кодоо бэлэн байлгах шаардлагатай болж байна. Ингэснээр жуулчид QR кодыг ашиглан маш хурдан төлбөр тооцоогоо хийх боломжтой.

Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочид дараах зүйлсийг ярилаа.

ХОЁР ТАЛДАА ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ

МОНГОЛ БАНКНЫ, ТӨЛБӨР ТООЦООНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ Э. АНАР:

-Монголын хэрэглэгчид Солонгос улсад очоод Qpay ашиглан төлбөр тооцоо хийх, Солонгосын хэрэглэгчид Монгол ирвэл Монголын "Qpay"-ийн QR ашиглан төлбөр тооцоогоо хийх боломжийг нээж байгаа үйл ажилллагаа болж байна. Монголын иргэд солонгос улсад очоод төлбөр тооцоогоо хийх шинэ гарц нээгдэж байгаа гэж бодож байна. Солонгос улсад Монгол Улсын иргэд суралцдаг, ажилладаг, зорчдог болохоор төлбөр тооцооны хувьд олон гарц байх юм бол хоёр талдаа илүү үр дүнтэй байх. Эргээд Монгол Улс зорчдог гадны иргэд зуулчдын дотор солонгос иргэд ихэнх хувийг эзэлдэг болохоор солонгос иргэд Монголд ирээд төлбөр тооцоо хийхэд асуудалгүй болох юм. Монголын иргэд Солонгосын 10 гаруй байгууллагын "Qpay"-ийг уншуулах боломжтой байна.

ТӨЛБӨР ТООЦООГ ХЭМНЭЛТТЭЙ, ХУРДАН, НАЙДВАРТАЙ АРГААР ХИЙХ БОЛОМЖ

GLN КОМПАНИЙН CEO MR. KIM KYUNG HO:

-Энэ удаагийн хамтын ажиллагааны гол ач холбогдол, үр дүн бол Монгол Улсыг зорин ирж байгаа солонгос зуулчдад цахим төлбөрийн хялбаршуулсан, хэмнэлттэй системээр төлбөрөө бүрэн хийх боломжтой үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Цаашид бидний дараагийн шатны хамтын үйл ажиллагаар монгол зуулчид Солонгост очоод өөрсдийнхөө хэрэглэдэг банкны аппликейшнаараа дамжуулан QR кодоор төлбөр тооцоогоо түргэн шуурхай, хийх боломжийг олгох онцлогтой үйл ажиллагаа болж байна. Одоогоор QR кодыг Солонгос улсдаа 20-30 сая иргэн ашиглаж байна. Цаашид энэ үйл ажиллагааны дараагийн шатны үйл ажиллагаа нь манай Солонгос улсын GLN компанийн сүлжээт зургаан улс байгаа, сүлжээт улсуудад Монголоос болон Солонгос иргэд маань аялал жуулчлалаар очих үедээ өөрийнхөө төлбөр тооцоог хэмнэлттэй, хурдан, найдвартай аргаар хийх боломжийг бид нар олгохыг зорьж байна. 

"SendMN" МӨНГӨН ГУЙВУУЛГА ЧИГЛЭЛД БАНК БУСЫНХАА САЛБАРТ ТЭРГҮҮЛДЭГ

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАЗРЫН ДАРГА Б. ИТГЭЛСҮРЭН:

-Солонгосын GLN компанитай Солонгос, Монгол улс хоёрын хооронд төлбөр тооцоог гүйцэтгэх гэрээ байгуулж байна. "SendMN" банк бус санхүүгийн байгууллага бол санхүүгийн зохицуулах хорооноос зээл болон цахим төлбөр тооцоог бүрэн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг банк бус байгууллага юм. Ялангуяа мөнгөн гуйвуулга чиглэлд банк бусынхаа салбарт тэргүүлэх чиглэлтэй ажилладаг. Сүүлийн үед санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн үйлчилгээг технологит суурилсан хэлбэрээр финтек зээлийг түлхүү олгож байна. Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг, технологит суурилсан хэлбэрээр хүргэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдлийг гаргаж ирж байгаагаараа өнөөдрийн арга хэмжээ давуу талтай болж байна. "SendMN" банк бус санхүүгийн байгууллага бол санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг зохицуулалттай этгээд. Тэр утгаараа өнөөдрийн арга хэмжээнд санхүүгийн зохицуулах хороог төлөөлөөд, үйл ажиллагааг дэмжин оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж