Израильчууд ерөнхий сайдаа эсэргүүцэж, сонгууль явуулахыг шаардав

Израильчууд ерөнхий сайдаа эсэргүүцэж, сонгууль явуулахыг шаардав

Израильчууд ерөнхий сайдаа эсэргүүцэж, сонгууль явуулахыг шаардав

Израилийн мянга мянган жагсагч ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон түүний засаг захиргааг эсэргүүцэж, эрт сонгууль явуулахыг шаардаж байна. Хамас аравдугаар сарын 7-нд Израилийн нутаг дэвсгэрт дайрснаас хойш тус улсын цэргийн хүчин Газын Рафах руу довтолж, олон сая гэм зэмгүй Газын иргэдийг дайны хохирогч болгож байна гэж жагсагчид үзжээ.

Түүнчлэн Израилийн улс төр геополитикийн хурцадмал байдлаас үүдэн улс төрийн намууд хоёр хуваагдах болов.

Израиль, Хамасын дайнаас болж израильчууд ерөнхий сайд Нетаньяхуг албан тушаалаас нь огцруулахыг хүсч, Иерусалим хотын хойд Бегин булвардын гол замын хөдөлгөөнийг хаасан. Цагдаа нар жагсагчдын эсрэг усан буугаар үнэрт ус цацаж, жагсаалыг тараахыг оролдсон ба хэд хэдэн хүнийг баривчилсан байна.

Беньямин Нетаньяхуг огцрохыг шаардсан лоозонгуудаас гадна Хамаст барьцаалагдсан 134 хүнийг яаралтай суллах хэлэлцээр байгуулахыг шаардсан уриаг жагсагчид барьсан байжээ. Хамаст барьцаалагдсан хүмүүсийн ар гэр жагсаалд оролцсон ба Израилийн арми Рафах руу довтлох бүрт барьцааны иргэдийн амь нас яригдах магадлалтай гэж тэд үзэж байна. Одоогоор барьцааны иргэдийн амьд эсэхийг мэдэхгүй байгаа нь Нетаньяху болон түүний засаг ажлаа сайн хийж чадахгүй байна гэх шүүмжлэлийг өдөөсөн. Иймд сөрөг намынхан эрт сонгууль явуулахыг дэмжив.

Эсэргүүцэгчид болон Нетаньяхуг шүүмжлэгчид ардчиллын дайснууд хэдийнэ Израилийн төрд шингэсэн гэж үзэж байна.

Үүнээс гадна, Сангийн сайд Безалел Смотрих тэргүүтэй Шашны сионизм нам болон  парламентын гишүүн Охад Тал "Хамаст цэргийн шахалт үзүүлэхээс өөр аргаар барьцаалагдсан хүмүүсийг суллана гэдэгт итгэх нь гэнэн явдал. Хамас хэлэлцээрээр барьцаалагдсан хүмүүсийг тийм амархан суллаж, дараа нь бид бүх террористуудыг устгах боломжтой болно гэж бодохгүй байна. Энэ тийм ч энгийн зүйл биш юм. Хэрэв барьцаалагдсан хүмүүсийг буцааж авчирч, бүх зүйлийг хэвийн болгох товчлуур байсан бол израиль хүн бүр энэ товчлуурыг дарах байсан. Гэхдээ энэ нь бодож байгаа шиг амар биш юм" гэжээ.

Беньямин Нетаньяху эх орноо аюулгүй байлгаж чадах цорын ганц хүн гэж өөрийгөө хэлдэг байсан. Израильчууд ч түүнд итгэсэн. Нетаньяху палестинчуудыг удирдаж, еврейчүүдийг  суурьшуулж, энхийн хэлэлцээрт шаардлагатай буулт, золиосол хийхгүйгээр дайнд ялж  чадна гэж үзсэн боловч өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Хамас хилийн  зурвасыг дайрснаар бүх зүйл өөрчлөгдсөн юм. Жагсагчдын хувьд Нетаньяху өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэн олон хүнийг хохироосон ба АНУ-аас нууц зэвсэг авч, дайныг улам хурцатгаж байна. 

Жагсаал үргэлжилсээр байгаа ба Нетаньяху эрт сонгууль явуулахыг үгүйсгэж, Рафах дахь Хамасын хүчний эсрэг шинэ дайралт хийхээр шийдсэнээ мэдэгдлээ. Израильчууд Хамасыг устгах тал дээр дэмжлэг үзүүлж байгаа ч дайныг зохицуулж, барьцаалагдсан хүмүүсийг суллаж чадаагүй нь Беньямин Нетаньяхугийн карьерыг дуусгаж ч магадгүй байна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-01 66.181.160.26

Оросчихсон хэдэн Еврейгүүд нь л Путиний хатгаасаар жагсаа биз …Сүүлийн үед Нетаньяху Зеленскитэй их сүжрээд байгаа юм аа

Avatar

Оноч 2024-04-01 202.5.202.2

өөрийгөө юу гэж бодож байдаг юм болдоо хөөрхий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж