Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрэлтийн улмаас олон хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж, 100 орчим айл эд хөрөнгөөрөө хохироод буй. Тэгвэл тус ослын нэгдсэн дүгнэлт өнөөдөр /2024.04.01/ гарна гэдгийг албаныхан хэлж байв.
Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажилласан байна. Одоогоор ослын эцсийн дүгнэлт аль аль байгууллагад ирээгүй байна гэлээ.
Цагдаагийн ерөнхий газар, Прокурорын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар болон ослын улмаас хохирсон иргэдэд хууль зүйн тусламж үзүүлж буй өмгөөлөгчөөс тодруулахад өнөөдөр нэгдсэн дүгнэлт гарах ёстой ч ирээгүй байна гэсэн юм.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд ослын газар нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийжээ. Тухайлбал, галд Дүнжингаравын уулзварт байрлах таван обьект өртсөн. Эдгээрийн нарийвчлалтай дүгнэлт өнөөдөр гарах юм байна. Мөн нийт хохирлын хэмжээ, сэргээн засварлах зардлыг Барилга хөгжлийн төвөөс гаргана гэв.
Эргэн сануулахад, тус ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Ослын нөхцөл байдлыг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтооно. Дүгнэлт 14-60 хоногт гарна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Ослын улмаас учирсан хохирол, түүнийг засварлах зардлын хэмжээний нэгдсэн дүгнэлт ирэх Баасан гаригт гарах юм байна.
Ч.ЭНХЧУЛУУН
чагнаадорж 2024-04-01 124.158.123.244
Иймэрхүү, бас шүүх эмнэлгийн гэх зэрэг дүгнэлт их удна шүү дээ, бодвол санаанд хүрсэн ашигтай "санал" ирэхийг хүлээдэг юм шиг санагдах болсон шүү…
Зочин 2024-04-01 202.179.26.51
Баталгаа нотолгоо бүхий зөв, шударга дүгнэлт гараасай. Яасан их удах юм бэ. Удах нь сайн уу, муу юу?
Zorig 2024-04-01 155.69.184.252
Ene odoo neeree arai arai, medeej nariin sudalj dugneh ni chuhal shuudee, gehdee ene todorhoi hereg shdee Dashvaanjiliig barij horiod buh hohirol baragduulna easy l asuudal
Нэргүй 2024-04-01 66.181.191.125
ойлгомжтой!!!?? дашваанжил гүйгээд байгаа сурагтай байсан. ясаа цайтал үзнэдээ!!!??? бээжингийн эмнэлэг үзүүлээд ирсэн хохирогч газ ачсан машинаас цагаан уур манан гарч байсан гэж ярилцлага өгсөн байсан үүү!!!? жолооч өвгөн өөр газраас гарч ирсэнийг хүртэл ярьёан байналээ
Зрчин 2024-04-01 103.212.117.184
Гарахгүйээээ
Ийм улс гэж байдагаааа
Нэг ослын дүгнэлт гаргаж чадахгүй хэдэн сар болов. Айгаад л , чичрээд л, наймаалцаад л , ашиг хараад л ….
Нэргүй 2024-04-01 66.181.178.210
Эрх ашигтай хөтлөгдсөн луйварчид байгаа цагт үнэн зөвөөр шийдэгдэхгүй
БУРХАН&ЧӨТГӨР 2024-04-01 66.181.179.70
БОЛООГҮЙ ЭЭ ӨШӨӨЧ ТА НАРЫГ ХОХИРООНО ГЭЖ ХЭЛЖ БАЙНА УУ!!!
Иргэн 2024-04-01 43.228.130.38
Ойрын хэдэн сардаа дүгнэлт гарахгүй
Зочин 2024-04-01 66.181.179.66
Янз бүрийн эрх ашиг хөндөгдөөд олигтой дүгнэлт гарахааргүй болсон байх оо, дээр нь мэргэжлийн гэж байгаа байгууллагууд нь чадваргүй, долоогчдоор дүүрчихсэн, хэцүү ш дээ
Нэргүй 2024-04-01 66.181.160.46
Ямар ч ээдрээтэй хэргийн шинжээчийн дүгнэлт ингэж олон сар болдоггүй юм!! Чадахгүй байгаа бол чадахгүй гэдгээ л хэлчих хэрэгтэй!!
ХХХ 2024-04-01 202.9.47.28
ЗАМ НЬ ГЭХДЭЭ ҮНЭХЭЭР НАРИЙХАН ЮМ БИЛЭЭ
Tulga 2024-04-01 155.69.184.252
ter zam yamar hamaatai yum