Монгол залуусынхаа хөгжүүлсэн технологийг ашиглан, орчин үеийн стандартын дагуу үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч “ONDO” компани Монгол улсын хоёр дахь том хот болох Дархан “залуусын” хотруу сүлжээгээ тэлж, анхны станцуудаа асаалаа. Саяхныг болтол зөвхөн Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж байсан ONDO-гийн сүлжээг бусад хот, орон нутагт хэзээ орох талаарх асуулт хүмүүсийн дунд их байсан билээ. Олон хүний анхаарлын төвд байсан энэ асуултанд эхний хариултыг өгч ийнхүү орон нутаг руу анхны сүлжээ тэлэлтээ хийсэн нь энэ юм.
Сүлжээ тэлэлтийн ажил цаашид үргэлжилж, тун удахгүй шинэ газруудад сүлжээ оруулахаар ONDO-гийн залуус ажиллацгааж байгаа ажээ. ONDO-гийн станцууд асах дараагийн байршил хаана байх талаарх хүлээлт өндөр байна.
Дашрамд дуулгахад ONDO нийт хэрэглэгчдэдээ зориулан илүү их дататай, илүү их хэмнэлттэй сарын багцуудаа идэвхжүүлээд байгаа юм. Та ердөө 9000 төгрөг төлөөд бүтэн сарын турш ашиглах 30GB дата, сүлжээндээ хязгааргүй, бусад сүлжээнд 30 минутын ярины эрхтэй сарын багц авах боломжтой бөгөөд 50GB дата, сүлжээндээ хязгааргүй, бусад сүлжээнд 50 минут ярих эрхтэй багцыг 15000 төгрөгөөр идэвхжүүлэх боломжтой ажээ. Харин интернэтийг алхам тутамдаа хэрэглэж байдаг дата мангасууддаа зориулан 80GB дата, сүлжээндээ хязгааргүй бусад сүлжээнд 80 минут ярих боломжтой 20000 төгрөгийн багцаа гаргаад байна.
Улаанбаатар хотоос гаднах анхны хэрэглэгчид болох Дарханчууд энэхүү шинэ багцын мөн анхны хэрэглэгч болох боломж ийнхүү бүрдлээ. Мөн сүлжээ тэлснээ тохиолдуулан Дарханы нийт хэрэглэгчдэдээ ONDO.mn сайтаас Darkhan гэсэн купон кодыг ашиглан 111GB хугацаагүй датаг 30 хувь хямдруулан авах эрхийг бэлэглэж байгаа юм.
Ондо хэрэглэгч 2024-04-01 202.126.88.219
Бэлхийн эцэс рүү сүлжээ барьдаг болгож болох уу? Судалж шийдэж өгөөч.
oyun 2024-04-01 202.126.89.242
амжилт
Нэргүй 2024-04-01 202.21.109.27
Баяр хүргэе! Амжилт