Б.Гончигсүрэн, Б.Наранцэцэг нар Туркт хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2024.04.01-нд нийтлэгдсэн

Б.Гончигсүрэн, Б.Наранцэцэг нар Туркт хүрэл медаль хүртлээ

Б.Гончигсүрэн, Б.Наранцэцэг нар Туркт хүрэл медаль хүртлээ
Турк улсын Анталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпийн эрхийн оноо олгох Их дуулга гуравдугаар сарын 29-31-нд боллоо. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 93 орны 628 жүдоч өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн нийт 19 жүдоч өрсөлдөв.
Монголын тамирчид Антальяагийн Их дуулгаас нийт хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн хүрэл, эмэгтэйчүүдийн -48 кг-д Г.Наранцэцэг тус тус медаль хүртэв. Харин эрэгтэйчүүдийн -60 кг-д Б.Цогт-Очир болон Э.Ариунболд нар шагналт байранд оржээ.
Багийн дүнгээр Япон улс тэргүүлж, Франц, Канад, Португал, Молдав удаалсан бол Монгол 15 дугаар байрт жагсчээ.
Хүрэл медаль хүртсэн Б.Гончигсүрэн хэсэгтээ хоёр ялж, хэсгийн аваргын төлөө Оросын Арман Адамянд ялагдсанаар дагах барилдаан хийв. Ингэхдээ Нидерландын Майкл Коррелыг ялж, хүрэл медалийн төлөө Бразилын Леонардо Гонсалвесыг дийлжээ. Тэгвэл Б.Наранцэцэг хэсэгтээ нэг ч ялагдалгүй, бүх өрсөлдөгчөө дийлж, хагас шигшээд шалгарсан ч Туркийн Эрсин Силад ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөө Бразилын Наташа Феррейраг ялжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж