Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр /2024.04.01/-өөс эхлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж буй.
Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалин, халамжийн тэтгэвэр нэмэгдэж байгаа гэсэн үг. Тэр дундаа эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг болж нэмэгдэх бол ахмад настны тэтгэвэр дундаж нь 785.6 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянга болж нэмэгдэнэ. Мөн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 302 мянга 500 төгрөг болгож, нэмэх шийдвэр гаргасан. Одоо олгож буй нийгмийн халамжийн тэтгэвэр 325 мянган төгрөг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний болон асаргааны тэтгэмж 275 мянган төгрөг байгаа юм.
Цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч үүнийг дагаад үүсэх нэг эрсдэл бол өргөн хэрэглээний барааны үнэ.
Цалин тэтгэвэр нэмэх, бэлэн мөнгө тараах зэрэг арга хэмжээний дараа өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг нь бараг л тогтсон жишиг гэхэд буруудахгүй. Энэ бол эдийн засагт, инфляцид нөлөөлөх эрсдэл гэдгийг эдийн засагчид ч онцолж буй. УИХ-ын сонгууль хаяад ирсэн энэ үед эрх баригчдын 1072 хувьцааны ногдол ашиг буюу 2022, 2023 оны ногдол ашиг тарааж, түүнтэй зэрэгцүүлэн цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь сонгуульд бэлтгэсэн төлөвлөгөө нь гэж хэлэх шүүмжлэгчид байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, тэр хэрээр иргэдийн амьжиргааны түвшинд, иргэдийн гарт очдог цалин нь хүрэлцэхгүй байхад ийн цалин, тэтгэврийн нэмэгдэл, ногдол ашиг тараах нь эдийн засагт илүү их эрсдэл дагуулна гэдгийг эдийн засагчид онцолж байна. Төв банкнаас мөнгөний хатуу бодлого барьж, төгрөгийн ханшийг сулруулахгүй байхад анхаарч байгаа ч үнийн өсөлт нь төгрөгийн ханшийг сулруулах нэг шалтгаан болж буй.
Төгрөгийн ханш суларч, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, дотоодын хүнсний хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа нөхцөлд төрийн “халамж” эсрэгээрээ инфляциа өрдсөн үйлдэл болох вий.
Цар тахлаас хойш хэрэглээний үнийн өсөлтөөс шалтгаалан тасралтгүй өсч байсан инфляци 2023 онд саармагжсаныг Төв банк мэдээлж байв. Тэгвэл Төв банк саармагжсан байсан инфляци нэмэгдэх төлөвтэй гэж мэдэгдэж байв. Мэдээж, сонгуулийн жил бүр л эрх барьж буй нам бэлэн мөнгө тараах, цалин, тэтгэвэр нэмэх зэргээр сонгогчдын саналыг “худалдаж” авах үйлдэл хийдэг. Энэ бүхэн нь инфляцийг хөөрөгдөж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, эцэст нь нэмсэн, өссөн нь тэнцдэг ийм л бичигдээгүй хуультай болсон.
Өнгөрсөн хоёрдугаар сард инфляци улсын хэмжээнд долоон хувь, Улаанбаатарын хэмжээнд 7.2 хувьтай гарсан.
Монголбанк өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан инфляцийн тайландаа, 2024 онд эрэлтийн нөлөөгөөр үнийн өсөлтийн төсөөллөө бага зэрэг нэмэгдүүлж мэдээлсныг эргэн саная. Тус тайланд дурдсанаар 2023 онд төгрөгийн ханш тогтворжиж, тээврийн зардал буурч, гадаад үнийн дарамт багассан нь инфляц буурахад голлон нөлөөлөв. Гэвч ирэх онд төсвийн зардлын өсөлт, ялангуяа цалин, тэтгэвэр нэмэгдэж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг нэмэгдүүлнэ гэж таамагласан байна. Мөн инфляцийн буурах хурд удааширч, төв банкны зорилтот түвшинд хүрч тогтворжих хугацаа 2025 оны эхэн болж хойшилж байна гэж мэдэгдсэн.
Монголбанк 2024 оны инфляцийг 8.7, 2025 онд 7.7 байна гэж тооцсон юм. Тэгэхээр одоогийн 7 хувьтай инфляци цалин тэтгэврийн нэмэгдэл, 1072 хувьцааны ногдол ашиг болох бэлэн мөнгө тараалт зэргээс шалтгаалж өсөх хандлагатай гэж Монголбанк тооцоолжээ.
Засгийн газрын шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн цалин, тэтгэвэр нэмэгдэж буй. Удахгүй дөрөвдүгээр сарын сүүлээр 1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг тараана. Тиймээс энэ бүхнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, бусад өсөлтүүдийг дагаад инфляцид ирэх дарамт нэмэгдэнэ гэсэн үг.
Нэргүй 2024-04-01 37.130.229.149
Yahavdee, buteene dee.
ИРгэн 2024-04-01 202.21.104.2
Хөгжлийн бэрхшээлтэй, асаргаанд байдаг цөөхөн хүнээ хүний тооноос хасчихсан ийм улс гүрэн манайхаас өөр хаана байдаг юм бол?? Төр засаг, татвар шимтгэл гэж байхын утга учир нь чадалтай үедээ хуримтуулж, чадалгүй үедээ авч, ядарсан зүдэрсэнээ асрах хүний нийгмийн хүнлэг тогтолцоог бүрдүүлж тэрийгээ л ТӨР гэж нэрлээд тойрч амьдраад байгаа ухаантайм ш дээ. Эрүүл хүн 1,0 сая төгрөгөөр амьдарч чадахгүй байхад өвчтэй хүн 325к-аар амьдарч, 275к-аар асрууллаа юу? Ялгаварлал биш үү? ХНХЯ, ХЭҮК
Нэргүй 2024-04-01 122.201.23.83
Сонгуулийн АВИЛГАЛ -аа хэдийд өгөх юм бэ? дараа 7 хоногт өгнө гэсэн яасан бэ?
БАГШ 2024-04-01 103.212.119.219
Сэтгүүлч Ш.Оюунчимэг үг үсгийн алдаа-3, дүн МУУ (2), Үүнд: хаяанд гэхийг ХАЯАД гэж, ашиг гэхийг АШИ гэж, инфляци гэхийг ИНФЛЯЦ гэж тус тус буруу бичжээ. Анги улируулах.
Зочин 2024-04-01 202.126.91.152
Багш, эмч, цэрэг, цагдаагийн цалин, хөгшдийн тэтгэвэр жаахан нэмэлтүүт юмны үнэ өснө, инфляц болно гэж хуцалдахаа болиоч. Эд нар арай хэдэн цаас илүү авч болохгүй юм уу
иргэн 2024-04-01 202.21.104.2
Цалин нэмэгдсэнээс болж инфляц өсөөд байгаам биш. Авилгал, хүнд суртал, улстөр-бизнесийн бүлэглэлүүдийн хуйвалдаан, монопольчлол үнэ хөөрөгдөж байгаа юм. Хүн бүхэн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр үйлдвэрлэл, худалдаа эрхэлж чөлөөтэй өрсөлддөг,төр засаг нь татвар, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, авилгал, хүнд суртал, эрх мэдэлтнүүдийн хуйвалдаан байдаггүй бол үнэ өсөж, иргэд нь дайжихгүй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг аль эрт нэмэх ёстой байсан юм. Үнийн өсөлттэй иргэдийн орлого уялдах ёстой.
ХУУЛЬЧ 2024-04-01 202.9.46.14
ЮМНЫ ҮНЭ НЭМЭХ МОНГОЛЧУУДЫН ЁС ЗҮЙ ,,,СОЁЛ,,, БАС ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮНЛЭГ ЗАРЧМААС ШАЛТГААЛНА ДАА.,,,,ҮНЭНДЭЭ ТЭР ТЭТГЭВЭР ,,,ХАЛАМЖИЙН МӨНГӨ ЧИНЬ МОНГОЛЫН ХӨРСӨНДӨӨ МОНГОЛЧУУДДАА ҮЛДЭХЭЭС БИШ ГАДАГШАА УРСДАГ
МӨНГӨ БИШ Л ДЭЭ.,,,,,