Истанбулыг удирдах тулаан ирээдүйн түлхүүр болно

Истанбулыг удирдах тулаан ирээдүйн түлхүүр болно

Истанбулыг удирдах тулаан ирээдүйн түлхүүр болно

Сая сая турк иргэн томоохон хотуудыг удирдах удирдагчийг сонгохын зэрэгцээ Режеп Тайип Эрдоган сөрөг хүчний хяналтыг эргүүлэн татаж чадах эсэхийг шийдэх чухал мөч өрнөж байна. Туркийн эдийн засаг, соёлын хүчирхэг хот Истанбулын  хотын дарга Экрем Имамоглу таван жилийн өмнө сөрөг хүчинд нэгдсэнээр одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засаглал нуран унах магадлалтай болов. Нийт 16 сая хүн амтай Истанбул хотод төрж, өссөн Эрдоган ирэх дөрвөн жилд дахин засаглалаа эргүүлэн авахыг хүссэн ч сөрөг хүчний дарамт, шалгуурыг давж чадах нь эргэлзээтэй хэвээр. Мөн энэ удаагийн сонгуулийн дүн Эрдоган болон түүний "AK” нам ирэх жилүүдэд тогтвортой байх эсэхийг шийднэ.

"Истанбул бол түүний гэр. 2019 оны орон нутгийн сонгуульд Истанбул хотыг сөрөг хүчинд алдсан нь түүний хувьд маш хүнд байсан" гэж Истанбулын Медиполийн их сургуулийн харилцааны тэнхимийн ажилтан, Генар улс төрийн судалгааны төвийн дарга Ихсан Акташ хэлэв.

Эрдоган улс төрд орохоосоо өмнө 1970-аад оны үед Истанбулд Симитс хэмээх гүнжидийн талхтай зууш зарж өссөн тул өөрийн төрөлх хотоо удирдах нь чухал гэж үздэг аж. Тэрбээр Бейоглютен дүүргийн Исламын намын залуучуудын салбарыг тэргүүлж, хотын дарга, ерөнхий сайд, эцэст нь Туркийн ерөнхийлөгч болтлоо шат ахисан.

Эрдоган өнгөрсөн жилийн сонгуулиар гурав дахь удаагаа сонгогдсон ч сөрөг хүчний "CPH” нам таван жилийн өмнөх шиг Туркийн томоохон хотуудыг эргүүлэн авна гэж найдаж байна. Өмнө нь 2019 он хүртэл эрх баригч "АК" нам болон түүний өмнөх исламистууд 25 жилийн турш хоёр том хотыг удирдаж байсан. Истанбул хотод сөрөг хүчнийхэн "AK” намын нэр дэвшигчийг хоёр ч удаа ялсан ч "AK" нам сөрөг хүчнийг зөрчил гаргасан гэж үзэж, албаны хүмүүс дахин санал хураалт явуулахыг тушаажээ. Тус хотын Исик их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Седа Демиралп “Хэдийгээр өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Эрдоганд ялагдсан ч Истанбулд ялах, Туркт ялах хоёрын хооронд хүчтэй холбоо байсаар байна. Хэрэв Имамоглу Истанбулыг авч үлдэж чадвал сөрөг хүчнийхэн 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн найдвар тээсээр байх болно” гэжээ.

Ихсан Акташ хэн ялсан нь Истанбулаас цааш асар их нөлөө үзүүлнэ гэдэгтэй санал нэг байгаа ба "Та Истанбулын дэмжлэгийг авснаар шууд үндэсний улс төрд тоглогч болно. Мөн дэлхийн хэмжээнд ч гэсэн" гэж ярьжээ.

Тус хот 85 сая орчим хүн амтай ба Туркийн хүн амын тавны нэг нь оршин суудаг. Истанбул нь  улс төр, угсаатны, шашин шүтлэг, эдийн засгийн янз бүрийн гарал үүсэлтэй олон янзын сонгогчидтой. Истанбулыг удирдах хүн нь худалдаа, аялал жуулчлал, санхүү зэрэг Туркийн эдийн засгийн нэлээд хэсгийг хянадаг.

Истанбул дахь Эрдоганы намаас энэ жил нэр дэвшихээр сонгогдсон нэр дэвшигч нь Байгаль орчин, хотжилтын сайд асан 47 настай Мурат Курум юм. Гэхдээ энэ жилийн сонгууль Экрем Имамоглу, Эрдоган хоёрын уралдаан болж магадгүй юм. Бизнесмэн асан, 52 настай Имамоглу хотын хэнд ч танигдаагүй дундаж амьдралтай Бейликдузу дүүргийн захирагчийн албан тушаалаас улс төрийн гараагаа эхлүүлсэн  бөгөөд түүнийг ерөнхийлөгч Эрдоганы сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том өрсөлдөгч гэж үздэг байна.

Имамоглу "2019 онд бид нэг бүлгийг хаасан бөгөөд гуравдугаар сарын 31-нд "AK” нам түүх болон үлдэнэ" гэж  Бейликдузу хотод болсон жагсаал дээр дэмжигчиддээ хэлэв.

Дахин ялалт байгуулах нь түүний улс төрийн нөлөөг бэхжүүлж, дөрвөн жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх замыг нь засна гэж улс төрийн тоймчид үзэж байна. Анкара хотын захирагч Мансур Явас мөн 2028 онд нэр дэвшихээр төлөвлөж байгаа ба түүний  ялалтад хүрэх зам нь илүү найдвартай гэж олон улсын улс төрчид үзэж байна.Одоогоор Экрем Имамоглу хтын сонгуулийн ажилдаа анхаарлаа хандуулж байна. Тэрбээр Туркийн өдөр тутмын "Cumhuriyet" сонинд "Би Истанбулын талаар маш том мөрөөдөлтэй, өөр юу ч мөрөөддөггүй. Энэ мөрөөдлөө биелүүлж байна" гэжээ. Имамогоу таван жил албан тушаалдаа ажиллахдаа Турк улс эдийн засгийн хямралд өртөж байсан ч хотын даргийн хувьд  төмөр замын системийг өргөтгөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байшин барих томоохон хөтөлбөрийг онцолж байжээ.

Гэхдээ Истанбулынхныг зовоож буй өөр нэг томоохон асуудал бий. Өнгөрсөн жил Туркийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 53 мянга гаруй хүн амиа алдсан ба газар хөдлөлт судлаачид Истанбулд дахин хэзээ ч хүчтэй газар хөдлөлт болж болзошгүйг анхааруулж байна. Хуучин, эвдэрсэн барилгуудыг нурааж, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барих төлөвлөгөө нь "АК"-ын хэлэлцэх асуудлын нэг юм.

Ерөнхийлөгч Эрдоган болон дээд сайд нар Истанбулыг эргүүлэн авахыг хувийн зорилго болгож, гуравдугаар сарын 31-ээс шинэ эрин үеийг амлаж байна. Тэрбээр тус хотод болсон жагсаалын үеэр олон зуун мянган дэмжигчдэд хандан “Истанбулыг жинхэнэ эзэнд нь буцааж өгнө” гэж амласан. Өдгөө 70 настай Эрдоганы хувьд энэ удаагийн сонгууль нь сүүлчийн сонгууль болно гэж өмнө нь хэлж байсан. Тэрбээр гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа ба үндсэн хуулийн дагуу 2028 оноос хойш төрийн эрх барих боломжгүй. Гэвч Эрдоган одоохондоо залгамжлагчаа сонгоогүй байгаа ба Ихсан Акстас түүнийг "AK" намын даргаар хэн томилохыг тодорхойлох нь туйлын хэцүү гэж үзэж байна. "Бид санал асуулгад оролцогчдоос Эрдоганы оронд хэнийг харахыг хүсч байна вэ гэж асуухад тэд хэнийг ч бодож чадахгүй. Энэ бол намын хувьд сорилт юм" гэв. Эрдоган Истанбул хотыг дахин удирдах боломжтой бол 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, засаглалаа үргэлжлүүлэхийг хичээнэ гэж шүүмжлэгч нар үзжээ. Сүүлийн үеийн сонгуулиас ялгаатай нь сөрөг хүчин нэгдмэл байхаа больсон ба санал асуулгын дүнгээр Истанбул дахь уралдааны дүн хол зөрж магадгүй гэдгээрээ давуу талтай.

Экрем Имамоглу 2019 онд үндсэрхэг үзэлтнүүд, секуляристууд, либералууд, консерваторууд, исламистууд болон хамгийн чухал нь курдуудын зургаан намын эвслийн дэмжлэгтэйгээр ялалт байгуулсан. Истанбул нь маш олон курд хүн амтай юм.

Гэвч өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа сөрөг хүчин нуран унасан ба Курдыг дэмжигч “DEМ" нам зэрэг сөрөг хүчний бусад намууд энэ удаагийн сонгуульд  өөрийн нэр дэвшигчидтэй болсон. Энэ нь Имамоглугийн ялах магадлалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Гэхдээ өөр нэг эргэлт Мурат Курумын итгэл найдварыг сүйтгэж магадгүй аж. Консерватив болон шашин шүтлэгтэй сонгогчид "AK" намаас өөр хувилбар хайж байгаа тул Шинэ халамжийн нам хэмээх шинэ исламист нам илүү санал авч магадгүй юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-01 85.108.124.234

Биднийг соен гэгээруулдэг, бодит мэдээлэл тугээдэг гээд байдаг нехед одоо google translater-аа олигтой ч ашиглаж чадахгуй, монгол хэлээр ч олигтой бичиж чадахаа байж дээ. Орчуулга хийсэн бол тэрийгээ орчуулав гээд тавьж бай. Туунийг хийхэд сэтгуулч огт хэрэггуй. Эсвэл зугээр тэр сайтын монгол орчуулга гээд л биччих. Хэрэг явдлыг олон талаас нь шинжилдэггуй, мэдлэг хомс, хагас гадаад хэлтэй нехдийг одоо сэтгуулч гэх юм уу. Яана даа…

Avatar

зочин 2024-04-01 66.181.160.26

Гах түй ..Юуч гэх гээд байгаан …Ёстой "Нус. мн " болжээ … Танайх руу дахиж орохгүй ээ

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.185.104

Сүүлийн 4-5 жилд улам улмаар л муудаад байгаа шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж