Озэки Киришима ёкозүна асан Какүрюү М.Анандын шавь боллоо

Озэки Киришима ёкозүна асан Какүрюү М.Анандын шавь боллоо

Озэки Киришима ёкозүна асан Какүрюү М.Анандын шавь боллоо

Мэргэжлийн сүмогийн дэвжээнээ тун сайн барилдаж буй озэки Киришима Б.Лхагвасүрэн Отоваяама дэвжээнд ирж байна. Өдгөө 27 настай түүний харьяалагдаж байсан Мичинокү дэвжээ гуравдугаар сарын Харү башёгийн дараагаас үйл ажиллагаагаа зогсоож байгаа гэнэ. Учир нь тус дэвжээний багш 65 нас хүрч, тэтгэвэрт гарч байгаагаас гадна озэки Киришима дэвжээнийхээ бэлтгэл сургуулилалтад сэтгэл дундуур байсан аж.

Ёкозүна асан Какүрюү М.Ананд Мичинокү дэвжээнийх байсан бөгөөд зодог тайлсныхаа дараа Отоваяама дэвжээг удирдахаар болсон билээ. Нэгэнт хаагдах нь тодорхой Мичинокү дэвжээний зарим бөхчүүд зодог тайлсан бол Киришима тэргүүтэй бөхчүүд нь Арашио, Ойтэказэ, Исэноүми, Отоваяама гэх дэвжээд рүү шилжжээ.

Харү башёд тун чиг муу барилдаж, ёкозүна цолонд хүрэх боломжоо алдсан озэки Киришима Б.Лхагвасүрэн шинэ дэвжээндээ очин, Какүрюү М.Анандын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийхээс тэсэн ядан хүлээж байна. Өнгөрсөн башёд тааруу барилдсан тэрбээр өдгөө хүзүү, тохой, булчингийн бэртлээ эмчлүүлж, тавдугаар сарын башёд хүчтэй эргэн ирэхээр бэлдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Спорь 2024-03-31 66.181.186.119

Озеки цолондоо дүүрэн сайхан барилдаад, олон удаа түрүүлээд олон жил барилдсан нь дээр биш үү

Avatar

Нэргүй 2024-03-31 103.140.10.219

Аврага болохоороо анх дэмжигчдэдээ мартаад өөрийгөө болно гэж бодсон байх. Халх хүний цусанд бол газарт шигтгэсэн үндэс шиг найдвартай бат бөх хөл байдаг буриад бөхийн хөл мэдрэмж муутай байдаг байх.. Буриад бөх Халхын наадмын 1000 жилийн түүхэнд нэг ч удаа түрүүлж байсан удаа байхгүй дээ. Чадахгүй бол озеки нарыг хөөгөөд явуулдаг байх шүү.

Avatar

Нэргүй 2024-03-31 103.212.117.69

Буриад биш л дээ.Айсан хүнд аргал хөдлөнө.Буриадаас жиирхэж байж буриадаа хөгжөөгөөд буриаддаа алуулах гар байна.

Avatar

Нэргүй 2024-03-31 95.188.186.138

сумогий тухай бичсэн байна эргүүү минь.

Avatar

Нэргүй 2024-03-31 202.180.219.28

uuchlaarai sumo sonin bish bolsoon

Avatar

Зочин 2024-03-31 66.181.179.252

Зиа тэгээд нийлж аваад хэрэг төвөг тариад яваад байв аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж