Озэки Киришима ёкозүна асан Какүрюү М.Анандын шавь боллоо

Хуучирсан мэдээ: 2024.03.31-нд нийтлэгдсэн

Озэки Киришима ёкозүна асан Какүрюү М.Анандын шавь боллоо

Озэки Киришима ёкозүна асан Какүрюү М.Анандын шавь боллоо

Мэргэжлийн сүмогийн дэвжээнээ тун сайн барилдаж буй озэки Киришима Б.Лхагвасүрэн Отоваяама дэвжээнд ирж байна. Өдгөө 27 настай түүний харьяалагдаж байсан Мичинокү дэвжээ гуравдугаар сарын Харү башёгийн дараагаас үйл ажиллагаагаа зогсоож байгаа гэнэ. Учир нь тус дэвжээний багш 65 нас хүрч, тэтгэвэрт гарч байгаагаас гадна озэки Киришима дэвжээнийхээ бэлтгэл сургуулилалтад сэтгэл дундуур байсан аж.

Ёкозүна асан Какүрюү М.Ананд Мичинокү дэвжээнийх байсан бөгөөд зодог тайлсныхаа дараа Отоваяама дэвжээг удирдахаар болсон билээ. Нэгэнт хаагдах нь тодорхой Мичинокү дэвжээний зарим бөхчүүд зодог тайлсан бол Киришима тэргүүтэй бөхчүүд нь Арашио, Ойтэказэ, Исэноүми, Отоваяама гэх дэвжээд рүү шилжжээ.

Харү башёд тун чиг муу барилдаж, ёкозүна цолонд хүрэх боломжоо алдсан озэки Киришима Б.Лхагвасүрэн шинэ дэвжээндээ очин, Какүрюү М.Анандын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийхээс тэсэн ядан хүлээж байна. Өнгөрсөн башёд тааруу барилдсан тэрбээр өдгөө хүзүү, тохой, булчингийн бэртлээ эмчлүүлж, тавдугаар сарын башёд хүчтэй эргэн ирэхээр бэлдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж