3х3: Монголын хоёр баг хүрэл медалийн төлөө тоглоно

3х3: Монголын хоёр баг хүрэл медалийн төлөө тоглоно

3х3: Монголын хоёр баг хүрэл медалийн төлөө тоглоно

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад үргэлжилж байна. Өнөөдөр/2024.03.31/ тэмцээний сүүлийн өдөр медальтнууд тодрох бөгөөд Монголын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. А.Ананд ахлагчтай эрэгтэй баг хэсэгтээ Тайланд, Шри Ланкыг буулган авч, хасагдах шатанд Катарыг илүүрхсэн. Улмаар хагас шигшээд хүчирхэг Австралийн шигшээ багтай учраа таарч, Тодд Бланчфилдын шидэлтүүдийг зогсоож чадалгүй 11-21 гэсэн харьцаатай хожигдлоо. Гэхдээ тэцмээн дуусаагүй. Тэд 18.55 цагаас Шинэ Зеаландын эсрэг хүч үзнэ. Нэг тааруу мэдээ байгаа нь Австралийн эсрэг тоглолтод А.Ананд өвдгөндөө бэртэл авсан харагдана.

Харин эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Малайзыг хожсон ч Филиппинд ялагдсан. Ийнхүү хасагдах шатанд хүн дутуу Хятадыг хожиж, хагас шигшээд Австралид 6-21 гэсэн харьцаатай хожигдсон. Ингэснээр хүрлийн төлөө 18.30 цагаас Тайванийн эсрэг тоглохоор боллоо.

Австралийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд финалд шалгарсан. Эрэгтэй баг нь алтын төлөө энэ тэмцээнд шуугиан тариад буй Ираны эсрэг тоглох бол эмэгтэй баг нь Шинэ Зеаландын эсрэг тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-31 103.168.34.183

өнөөд гэж бичээд он сар өдөр тавих шаардлаггүй, өнөөдрийн сүүлийн өдрийн тэмцээн ч гэж юу байхав .

Avatar

Зочин 2024-03-31 202.55.188.81

МОНГОЛЫН БАГТ ХҮРЭЛ МЕДАЛЬ СОНИН ЁИШ Л ДЭЭ! УЧИР НЬ ЭНЭ БОЛ УХРАЛТ Л ГЭСЭН ҮГ. ТЭР НЭГ ГАДААД ТАМИРЧНЫГ ДАСГАЛЖУУЛАГЧААР АЖИЛУУЛААД, МАНАЙХ АЛТ АВЛАА ЮУ? МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН УДИРДЛАГА ӨӨРСДӨӨ ЧАДАХГҮЙ БЖ, ТУЛГА Л БИШ БОЛ ӨӨР ХЭН Ч ЯАХАВ, ТЭР АЛТ МАЛТ Ч ЯМАР ХАМАА ГЭЖ ЁОДЧИХСОН НӨХДҮҮД БНА Л ДАА. УГ НЬ ЭНЭ ЧИНЬ ХУВИЙН БАЫГУУЛЛАГА БИШ, МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ Л БАЙМААР ЮМ ДАА!

Avatar

Нэргүй 2024-03-31 103.212.117.42

гарчиг нэрээ зөв өгөөч балай юм бичиж ойлгуулах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж