3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад үргэлжилж байна. Өнөөдөр/2024.03.31/ тэмцээний сүүлийн өдөр медальтнууд тодрох бөгөөд Монголын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. А.Ананд ахлагчтай эрэгтэй баг хэсэгтээ Тайланд, Шри Ланкыг буулган авч, хасагдах шатанд Катарыг илүүрхсэн. Улмаар хагас шигшээд хүчирхэг Австралийн шигшээ багтай учраа таарч, Тодд Бланчфилдын шидэлтүүдийг зогсоож чадалгүй 11-21 гэсэн харьцаатай хожигдлоо. Гэхдээ тэцмээн дуусаагүй. Тэд 18.55 цагаас Шинэ Зеаландын эсрэг хүч үзнэ. Нэг тааруу мэдээ байгаа нь Австралийн эсрэг тоглолтод А.Ананд өвдгөндөө бэртэл авсан харагдана.
Харин эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Малайзыг хожсон ч Филиппинд ялагдсан. Ийнхүү хасагдах шатанд хүн дутуу Хятадыг хожиж, хагас шигшээд Австралид 6-21 гэсэн харьцаатай хожигдсон. Ингэснээр хүрлийн төлөө 18.30 цагаас Тайванийн эсрэг тоглохоор боллоо.
Австралийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд финалд шалгарсан. Эрэгтэй баг нь алтын төлөө энэ тэмцээнд шуугиан тариад буй Ираны эсрэг тоглох бол эмэгтэй баг нь Шинэ Зеаландын эсрэг тоглоно.
Холбоотой мэдээ