Сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2024.03.31-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргаагүй гэв

Сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргаагүй гэв

Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын амралт маргаашаас /2024.04.01/ эхэлж буй. Орон нутагт үүссэн зудын нөхцөл байдлаас шалтгаалж сурагчдын амралтад өөрчлөлт оруулна гэх албан бус мэдээлэл гарсан. Тэгвэл нийслэлийн боловсролын газраас сурагчдын амралт сунгах шийдвэр гараагүй гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, сурагчдын гуравдугаар улирлын амралтыг сунгах шийдвэр огт гараагүй байна.

Мөн одоогоор аймаг, сумд сурагчдын амралтад өөрчлөлт оруулсан шийдвэр гаргаагүй байгаа аж.

Шинэчлэгдсэн хичээлийн жилийн бүтцээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ хичээлийн жилийн:

  • Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
  • Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
  • Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
  • Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж