Шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж байгаа нэгэн иргэний бичлэг цахим хуудаст гарсан. Иргэд энэ үйлдлийг шалгаж, алба хаагчийн биед халдсан этгээдэд хариуцлага тооцох ёстой талаар цахим хуудаст бичиж байна. Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар өглөө.
ЦЕГ-аас өгч байгаа мэдээллээр, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 29-нд улсын дугааргүй автомашиныг зогсоон шалгах явцад жолооч И цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.
Иймд иргэд жолоочдыг замын хөдөлгөөний дүрэм биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөлөө.
Холбоотой мэдээ