Замын-Үүдээр зорчигсдын тоо өсчээ

Замын-Үүдээр зорчигсдын тоо өсчээ

Замын-Үүдээр зорчигсдын тоо өсчээ

Замын-Үүд боомтоор өчигдөр нийт 8643 зорчигч нэвтрэн гарчээ. Өчигдрөөс эхлэн ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан  зорчигчдын тоо нэмэгдсэн бөгөөд Замын-Үүд боомтоор зорчих иргэдийн тоо нэмэгдэж гарах чиглэлд 5668, орох чиглэлд 2975 зорчигч нэвтэрлээ. Замын-Үүд боомтод ажиллаж буй Гаалийн газар, Хил хамгаалах байгууллагын зүгээс ямар нэгэн сүлжээ тасрах болон техникийн саатал гараагүй ба ажил хэвийн явагдаж дууссан. Зорчигчийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хилийн байгууллагын зүгээс анх удаа зорчиж буй Монгол иргэдийн хурууны хээг уншуулах үйлдлүүд удааширч, Эрээн хотын боомт 18 цаг 30 минут хүртэл зорчигчдыг оруулсан гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-31 66.181.189.173

хятад хүмүүс коммент бичдэг юм болов уу гэмээр кк

Avatar

Нэргүй 2024-03-31 103.57.92.210

манай эм тариа, гурил будаа, хоол хүнс , хувцас зэрэг бүх л кзйд нь үнэтэй байхаар яахав. өртөй, лизингтэй залуус.

Avatar

Нэргүй 2024-03-31 66.181.184.155

Монголчуудын амьдрал ямар байна. Эрээнээс, Хиагтаас хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж амьдарч байна. МАН-ыг болон Данхыг яаралтай зайлуулахгүй бол дахиад ч амьдрал улам дордоно. Ковидын төсөв болон 10 их наядын хөтөлбөр гээч э/з ийн сүйрлийн ажиллагаа явуулсанаас болж хүнсний бүтээгдэхүүний үнэ 2-2.5 дахин нэмэгдүүлсэнтэй холбоотой. Ядахдаа эргүү гочегар аа зайлуулж өөр арай боловсролтой хүн тавибал сайн

Avatar

Х.Баттулгатай ба .Х.Баттулгагүй АН ын ирээдүй 2024-03-31 66.181.179.42

Энэ бодлогыг ард түмэнд ойлгуулах сөрөг хүчин үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн АН ерөнхийлөгч болохоор ердөө хувийн материалаг ашиг хүртэх сонирхолд хөтлөгдөөд эх баригч намын даргын спортын зөвлөх эсвэл ерөнхий сайдад өөрийн намын ерөнхийлөгч агсаны тухай хов зөөгч болчихоор яах ч билээ.

Avatar

зочин 2024-03-31 202.9.46.6

Монголчуудаа эрээний хог зөөхөө болиоч ээ. Наад мөнгөө Монголдоо үлдээх ухамсар алга уу???

Avatar

Нэргүй 2024-03-31 66.181.180.44

чам шиг ухамсартай хүн Монголд цөөхөн ш дэ. мөн Хятад явж буй бүх хүмүүс Эрээнээс хог зөөгөөгүй.

Avatar

Агуйд амьдарч мах жимс идэж арьсан хувцастай амьдрах уу 2024-03-31 66.181.179.42

Ямар арга замыг мэддэг бол зааж өгнө үү. Хүний амьдралын хэрэгцээний энгийн зүйлс алх хадаас шүдний сойз даавуу сахал үс авах хайч хутга байшингаа барих материал гээд хэрэгтэй байна.Улаан -Үд Иркутск очиж авахаар Эрээнээс илүү үнэтэй бүр чанар муутай чанартай АНУ ЕХ бас China бараа .Хэрэгцээ амьдралын өртөгөө дагаад Эрээн явж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж