Хонгконгт үндэсний аюулгүй байдлын тухай хатуу хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэд хоногийн дараа АНУ "эрх, эрх чөлөөг" дарангуйлсан тус улсын албан тушаалтнуудад визний шинэ хязгаарлалт тавина гэж мэдэгдлээ. Хонгконгтйн 23 дугаар зүйл гэж нэрлэгдэх уг хууль нь засгийн газарт эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, үймээн самуун дэгдээсэн, Хонконгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр бүх төрлийн эсэргүүцлийг таслан зогсоох шинэ эрх мэдлийг олгодог. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен уг хуулийг Хятад улс гадаад дахь идэвхтнүүдийг айлган сүрдүүлэх кампанит ажлыг үргэлжлүүлэхэд ашиглаж, Хонгконгийн эрх чөлөөний тэмцлийг дарах гэсэн оролдлого хэмээн буруутгасан байна.
Антони Блинкен визний хоригт орсон Хонгконгийн албан тушаалтнуудын нэрийг хэлээгүй ба "1997 оны долоодугаар сарын 1-нээс өмнө Хонконгт үйлчилж байсан хуультай уг хууль адил байхгүй гэдгийг би энэ жил баталж байна" гэжээ. Хонконгийн засгийн газар хориг арга хэмжээ болон визний хязгаарлалт нь "үндэсний аюулгүй байдлыг хамгаалж буй албан тушаалтныг айлгах зорилгоор улс төрийн жигшүүрт арга заль мэх" гэж мэдэгджээ. Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам Хонконгийн эсрэг “үндэслэлгүй ганц талын хориг арга хэмжээ авна” гэсэн АНУ-ын заналхийллийг тууштай эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. Вашингтон өмнө нь Хонконгийн эрх баригчдад визний хязгаарлалт болон бусад хориг арга хэмжээ авч байсан ба шинэ хуулийг иргэнй эрх чөлөөг алдагдуулсан хэмээн буруутгаж, АНУ-ын хуулийн дагуу нутаг дэвсгэрт удаан эдэлж байсан эдийн засгийн онцгой боломжуудыг зогсоож байгаагаа зарласан байна.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ