Холестерин бууруулах үйлдэлтэй нэмэлт бүтээгдэхүүн ашигласан таван хүн нас барсан гэх мэдээллийн дараа Японы Эрүүл мэндийн яам тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Осака хотын Кобаяши эмийн үйлдвэрт нэгжлэг хийжээ. “Beni Koji” гэх улаан буудайнаас гаргаж авсан нэмэлт нь хүмүүсийн өдөр тутамд ашиглагддаг бүтээгдэхүүн боловч нас баралт юунаас болж үүссэнийг мэдэхийн тулд Бямба гаригт шалгалт явуулсан байна. “Beni Koji” хийхэд ашигладаг улаан буудайн цардуулыг мөн хүнсний нэмэлт будгаар ашигладаг ба Эрүүл мэндийн яамнаас иргэдэд “Beni Koji”-г хэрэглэхгүй байхыг анхааруулав. Нас барагсдаас гадна 114 хүн тус бүтээгдэхүүнээс болж өвчилсөн гэх мэдээллийн дагуу мөрдлөгө эхэлсэн. Компанийн зүгээс тодорхой хариулт өгч чадаагүй ба “Beni Koji” уусан хүмүүс бөөрний дутагдалд орсон шалтгааныг тодруулахыг хичээж байна гэв.
Тус компани Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэх хуудас авснаас хоёр сарын дараа буюу гуравдугаар сарын 22-нд “Beni Koji”-г эмийн сангуудаас татан авчээ. Эмчийн зааваргүй олгодог “Beni Koji”-г эртхэн худалдахаа больж, олон нийтэд хохирол учруулсандаа Кобаяши үйлдвэрийн захирал Акихиро Кобаяши албан ёсоор уучлалт гуйсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг сая багц “Beni Koji” борлуулагдсан ба Хятад, Тайвань зэрэг бусад үйлдвэрлэгч орнууд руу экспортлогджээ. Японы Засгийн газар нэмэлт тэжээлтэй холбоотой өвчний эсрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүний зөвшөөрлийн тогтолцоог бий болгохыг тушаасан ба тавдугаар сард бүтээгдэхүүнтэй холбоотой тайлан гарах ёстой аж.Хятадын хэрэглэгчдийн холбоо Баасан гаригт Кобаяши бүтээгдэхүүний эрсдэлд санаа зовниж байгаагаа илэрхийлж, хэрэглээгээ зогсоохыг хэрэглэгчдэд уриалсан гэж төрийн хэвлэл мэдээллээ.
Эх сурвалж: Aljazeera
зочин 2024-03-31 66.181.160.26
Зөөө зө… Хамгын , хамгын найдвартай нь мах гурил л юм дөөө ….
Нэргүй 2024-03-31 172.56.169.141
"нас баралт юунаас болж үүссэнийг мэдэхийн" ямар хэлээр бичээд байна аа! юм бүхнийг ***лт гэж бичих юм уу?
Иргэн 2024-03-31 59.153.114.26
Шалгалт нэгжлэг хочрыг ялгадаг болчихоод мэдээ орчуулаасай даа.
Нэргүй 2024-03-31 203.91.115.48
Google translate шдээ,хамаа
энэ муу юм чинь орчуулсан царай нь энэ