Хойд бүсийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдах саналыг орхончуудаас авч эхэллээ

Хойд бүсийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдах саналыг орхончуудаас авч эхэллээ

Хойд бүсийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдах саналыг орхончуудаас авч эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хойд бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах ажлын хүрээнд салбар бүрийн эрдэмтэн, мэргэжилтнүүд, орон нутгийн иргэд оролцсон “Хойд бүсийн хөгжлийн форум” Эрдэнэт хотод өнөөдөр эхэллээ. Бүсийн хөгжлийн үзэл баримтлал, бодлогын баримт бичигт санал авах зорилготой энэхүү форумыг "Хойд бүсийн хөгжлийн төв" ТББ санаачлан, Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

Хөвсгөл, Булган, Орхон аймаг буюу "Хойд бүс"-ийн хөгжлийг Хүнд аж үйлдвэрийн цогцолбор, Хөдөө аж ахуйд суурилсан хөнгөн аж үйлдвэрийн цогцолбор, Аялал жуулчлал, Боомт, худалдааны сүлжээ гэсэн дөрвөн чиглэлд нийгэм эдийн засагт эргэлт гарахуйц хөгжих зураглалыг тооцоолон боловсруулсан.

Хойд бүсийн хөгжилд Орхончуудын хувьд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аа түшиглэн, хүнд аж үйлдвэрийн цогцолбор буюу үйлдвэр технологийн цогц парк байгуулахад голлох үүрэг гүйцэтгэнэ. Үүнтэй холбоотой тооцоо, судалгаанаас харахад, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах бусад дагалдах үйлдвэрүүд баригдахаас гадна бүс нутгийн хэмжээнд нийт 24 мянга гаруй ажлын байр бий болох боломжтой. Үүний тулд бодлогын баримт бичигтээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн мэргэшсэн боловсон хүчин, инженерүүдийн санал, салбар салбарын төлөөллийн санаачилгыг тусгах нь зүйтэй гэдгийг "Хойд бүсийн хөгжлийн төв" ТББ-хан хэлж байна.

Хойд бүсийн хөгжил форумд өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын уурхайчдын төлөөлөл, Орхон аймаг дахь бизнес эрхлэгч, ААН-ийн үйл ажиллагаа эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл хамрагдлаа.

Орхон аймагт /2024.03.31-2024.04.01/-ний хооронд үргэлжлэх болно. Хойд бүсийн хөгжлийн төв ТББ-н Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Д.Үүрийнтуяа:

Хойд бүсийн хөгжлийн төв бодлогын баримт бичгийг судлаачид болон олон нийтийн оролцоотойгоор боловсруулж байна. Хэдийгээр бид 21 аймагт тархан суурьшсан ч хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Хөгжлийн бүх гарц нь, эдийн засгийн бүх үзүүлэлтийн 80 гаруй хувь нь Улаанбаатарт төвлөрч байна. Яг ийм үед бүсийн хөгжлийн тухай зайлшгүй ярих шаардлагатай. Хойд бүсд Аж үйлдвэржилт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боомтын хөгжил гээд бүсээрээ хөгжих маш олон боломж байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Өнөөдөр Эрдэнэт хотын таван хүн тутмын нэг нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Тиймээс ч аж үйлдвэрийн хөгжилд гарцаа байхгүй хойд бүс онцгой үүрэгтэй. Хойд бүсийг Монгол улсын хөгжлийн түүчээ болно гэдэгт итгэлтэй байна

"Хойд бүсийн хөгжил"-д "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдын төлөөллийн санал…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-30 202.9.40.117

МАНгарууд сонгуулийн далд сурталчилгаа хийж хууль зөрчихөө зогсооцгоо!!!

Avatar

Нэргүй 2024-03-30 66.181.184.155

Данхаа аваад зайлаад далд ороод өгөөч

Avatar

иргэн 2024-03-30 103.168.34.117

МАН гарууд гэнэт сэрж гэнэ

Avatar

Нэргүй 2024-03-30 59.153.114.174

Дөрвөн жил юугаа хийж байсан сонгууль дөхөөд санал аваад байгаа юмуу

Avatar

Нэргүй 2024-03-30 103.57.95.109

Te1T ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж