Ирэх долоо хоногт нойтон цас орно

Ирэх долоо хоногт нойтон цас орно

Ирэх долоо хоногт нойтон цас орно

2024 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: Гуравдугаар сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд төв болон говийн нутгийн зарим газраар, 4-нд Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд Алтайн уулархаг нутгаар, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Энэ сарын 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 8-13 метр, 06-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 07-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 01, 03-нд нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04 дүгээр сарын 01, 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-13 градус, бусад хэсгээр -1…-6 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр +3….+8 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2024-03-30 59.153.115.239

Хуурай цас энэ нарт ертөнцөд л лав ордоггүй. Харин, хавар намарт хайлмаг цас ордог. Орос хэлэнд хайлмаг гэсэн тэмдэг нэр байдаггүй болохоор оросоор бол нойтон цас гэдэг юм шүү дээ. Монгол хэлэнд бол хайлмаг гэдэг тэмдэг нэр байдаг. Монгол хэл байгалийн үзэгдлийг тэмдэлэхийн хувьд орос хэлээс илүү баялаг үгийн сантай. Гагцхүү тэр баялаг хэлээ мэддэггүй сэтгүүлч харин олонтой.

Avatar

Зочин 2024-03-30 59.153.115.239

Тийм. Оросоор "Мокрый снег" гэдэг нойтон цас гэсэн биш хайлмаг цас гэсэн үг шүү.

Avatar

Нэргүй 2024-03-30 66.181.178.206

tsag agaar medee yum bol uurigiuu hereg durlaj bgaa huuhniii zurg hend heregtei yuym veee erguu atsnniiiii sdanuduudaa

Avatar

Нэргүй 2024-03-30 202.9.40.62

Яаасан дулаардаггүй юм бэ. б**в хөлдлөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж