Өмнөд Африкт мөргөлчдийг тээвэрлэж явсан автобус уулын гүүрнээс унаснаар дор хаяж 45 хүн амь үрэгджээ. Амьд үлдсэн цорын ганц хүн нь найман настай хүүхэд аж. Мөргөлчид Улаан өндөгний баярын цуглаанд оролцохоор Ботсванаас Лимпопогийн Мориа хот руу хөдөлжээ.
Автобус Ммаматлакалагийн гүүрээр гарч явахдаа хазайж, улмаар 50 метр гүн жалга руу унасан байна. Тус гүүр нь Өмнөд Африкийн нийслэл Преториа хотоос хойд зүгт 200 км-ийн зайд орших Мокопане хотын ойролцоо байдаг.
Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Гэсэн хэдий ч олон хүний цогцос танигдахын аргагүй шатаж, автобусны сэгэнд дарагдаж, зарим нь хол шидэгджээ.
Хохирогчид бүгд Ботсванын иргэд байсан. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафоса Ботсванын ерөнхийлөгч Мокгветси Масиситэй утсаар холбогдож эмгэнэл илэрхийлжээ.
Өмнөд Африкийн засгийн газар Улаан өндөгний баярын үеэр жолооч нарт байнга анхааруулга хүргүүлдэг. Энэ үеэр замууд маш их ачаалалтай, аюултай болдог аж. Өнгөрсөн жил л гэхэд Улаан өндөгний баярын үеэр зам тээврийн ослоор 200 гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: AP
зз 2024-03-30 202.55.191.130
Том автобус илүү стандарт мөрддөг. Манайхтай адилхан бусдад гай болсон амьтад их байдаг бололтой.
MGL 2024-03-30 103.212.119.219
Улаан өндөгний баяраа л тэмдэглэхээ больчооч дээ.
Иргэн Амгалант 2024-03-30 66.181.189.94
Манайд байтугай Өмнөд Африкт ч АВТО ОСОЛ гардаг гээд байгаа юмуу.
Хэнд хэрэгтэй мэдээ вэ?!
Нэргүй 2024-03-30 38.42.106.107
Хэд хоногийн өмнөх мэдээ. Болсон болоогүй укр мэдээг харин цагийн зөрүүгүй оруулах пм аа
зочин 2024-03-30 203.91.115.245
Эдний жолооч нар үнэхээр муу байх аа.