ОХУ-ын арми Баасан гаригт Украин даяарх эрчим хүчний дэд бүтцийн байгууламжууд руу 99 дрон, пуужингаар халджээ. Орон даяар агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохиолол дуугарч, 10 мужид гал гарав.
ОХУ сүүлийн өдрүүдэд Украины дэд бүтцэд халдах довтолгоогоо эрчимжүүлж байна. Тухайлбал, Харьков мужийн цахилгаан станц гуравдугаар сарын 22-ны өдөр дроны цохилтод өртсөнөөр 700 мянган хүн тоггүй болжээ.
Баасан гаригийн цохилтод Украины төрийн өмчид Укрэнерго компанийн дулааны болон усан цахилгаан станцууд өртжээ. Энэ мэдээллийг Украины ерөнхийлөгч Зеленский батлаад, үүнээс болж 2023 оны зургадугаар сард болсон Каховка далангийн гамшигтай ижил хохирол учрах магадлалтай гэлээ.
Украины хамгийн том хувийн цахилгаан эрчим хүчний оператор "DTEK" ч бас халдлагад өртжээ. Тус операторын гурван ч дулааны цахилгааны станц халдлагад өртсөнөөр Одесса хотод цахилгаангүй болсон байна.
Өнгөрсөн өвөл ОХУ-ын арми Украины эрчим хүчний дэд бүтцүүдийг идэвхийлэн онилсон. Украинчууд болон барууны орнууд "ОХУ энэ онд ч бас танил стратегиэ ашиглана" гэж таамаглаж байв. Гэвч ОХУ оронд нь Украины батлан хамгаалахын салбарыг онилсон юм.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ