Хятад: Дотоодын цагаач ажилчид тэтгэвэртээ гарч чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2024.03.30-нд нийтлэгдсэн

Хятад: Дотоодын цагаач ажилчид тэтгэвэртээ гарч чадахгүй байна

Хятад: Дотоодын цагаач ажилчид тэтгэвэртээ гарч чадахгүй байна

Хятадын хөдөө тосгоноос ажил хайн хот газарт ирсэн цагаач ажилчид тэтгэвэртээ гарах ч эрхгүй байна. Тэд өөрөө хэзээ ч дотор нь амьдарч хүчрэхээргүй орон сууцны хорооллыг барих гэх мэтээр Хятадын эдийн засгийг хүчирхэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Гэвч тэдэнд тэтгэвэр гэсэн ойлголт байхгүй аж. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж ч хомс байна.

Хятадын хүн ам нас ахих тусам цагаач ажилчид ч хөгширч байна. 2022 онд 85 сая орчим цагаач ажилчин 50-иас дээш настай байсан. Энэ нь нийт цагаач ажилчдын 29 хувь юм. Тэдний тэтгэвэр нэг бол хязгаарлагдмал хэмжээтэй, нэг бол огт тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна.

Гэтэл энэ салбарт насаар ялгаварлан гадуурхах үзэгдэл түгээмэл аж. Барилга, үйлдвэрийн ажлын байруудад залуу хүнийг ажиллуулах сонирхол илүү өндөр байна. Тиймээс цалин хэчнээн бага байсан ч ажил хийх сонирхолтой цагаачид олширчээ. Зарим нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд долоо хоногийн долоон өдөр ажилладаг аж. Нас нь өндөр болсон ч, бие нь өвдсөн ч ажлаасаа гарч зүрхэлдэггүй. Яагаад гэвэл энэ ажлаасаа гарлаа гэхэд дараагийн ажил байхгүй, тэтгэвэр байхгүй, хөдөлмөрийн агентлагууд дахин залгахгүй гэж тэд айж байна.

Хятадад эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас нь компани, ажлын төрлөөс хамааран 50 эсвэл 55 нас байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд 60 байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж