Тэрбээр Европ дайнд бэлэн биш байгааг анхааруулаад, "Би хэнийг ч айлгамааргүй байна. Гэхдээ дайн гэдэг өнгөрсөн цагийн зүйл биш болчихоод байна. Хоёр жилийн өмнө эхлээд үнэн бодит зүйл болчихсон шүү дээ" гэжээ.
Москва дахь "Крокус сити" концертын танхимд болсон халдлагад ОХУ хэдийнэ Украиныг буруутгаад эхэлсэн гэдгийг мөн Туск онцоллоо. Украинд иргэний байгууламжууд халдлагад өртөх нь олширсон тул Путинд үүнийгээ зөвтгөх шалтаг хэрэгтэй байгаа гэж тэр үзэж байна.
ОХУ-ын армийг Украинд сүүлийн долоо хоногуудад идэвхтэй довтлохтой зэрэгцээд тэр энэ мэдэгдлийг хийв. Украины агаарын хүчин 58 дрон болон 26 пуужинг саатуулж чаджээ. Ерөнхий сайд Денис Шмихалын хэлснээр зургаан дүүрэгт эрчим хүчний дэд бүтэц гэмтсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ