Жастин Бибер, Хейли Бибер нар удахгүй салах магадлал өндөр байгааг биеийн хэлний мэргэжилтэн хэлжээ. Хейлигийн аав тэдний төлөө залбирсан бичлэгийг цахим сүлжээндээ нийтэлсний дараа энэ мэдээлэл гарсан байна.
Инстаграмын стори хэсэгт хийсэн уг бичлэгт Жастин Бибер гитар тоглож, "Би таны хайрыг үүрд дуулна" нэртэй христийн дууг дуулж байжээ. Харин бичлэгийн тайлбар хэсэгт "Итгэгчид ээ, Жастин, Хейли нарт мэргэн ухаан, хамгаалалтыг хүсч, тэднийг их эзэнд ойр байлгахын төлөө залбирахыг хүсье" гэсэн байв.
Энэ бичлэгийн дараа цахим сүлжээний хэрэглэгчид Жастин, Хейли нарын гэрлэлтэд санаа зовж эхэлжээ.
Биеийн хэлний мэргэжилтэн Инбаал Хонигмэний хэлэхдээ "Биберийн гэр бүл салалтын ирмэгт байгаа. Салалт руу 100 хувь чиглээд явж байна. Тэдний сүүлийн үеийн зургуудыг харахад хоорондоо нийцгүй байгаа нь илт. Яаж одоо хүртэл хамт байгааг нь зарим хүн гайхаж байна. Тэд хамт байхдаа хөндий хүйтэн байдаг. Өөд өөдөөсөө бараг хардаггүй. Алхаж яваа нь хүртэл харилцан ойлголцол, холбоогүй харагддаг" гэжээ.
Эх сурвалж: MIRROR
Нэргүй 2024-03-30 103.168.34.172
🙃
. 2024-03-30 202.21.109.1
балайнууд бидэнд ямар хамаа
Нэргүй 2024-03-30 66.181.176.48
Хейли үнэхээр таалагддаг шүү.
зочин 2024-03-30 203.91.115.245
Худалч гар вэ, тас тэврэлцсэн л байнадаг
Нэргүй 2024-03-30 66.181.176.48
Тэнэг бүдүүн Селенагаас болсон уу?
Зочин 2024-03-30 66.181.177.187
Салж л байга, хэнд хамаатай юм бэ.