Зураач О.Золбоотөгөлдөр “Magic Box” үзэсгэлэнгээ дэлгэж байна

Зураач О.Золбоотөгөлдөр “Magic Box” үзэсгэлэнгээ дэлгэж байна

Зураач О.Золбоотөгөлдөр “Magic Box” үзэсгэлэнгээ дэлгэж байна

Зураач О.Золбоотөгөлдөр “Magic Box” нэртэй уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ 2024 оны гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл "Монгол арт" галерейд гаргаж байна. Үзэсгэлэнгийн куратораар Др.Ц.Цэндпүрэв ажиллажээ.

Оргилын Золбоотөгөлдөр (1987 он, Монгол улс) нь СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуульд (2005-2010, Дүрслэх урлагийн Бакалавр) болон Польш улсын Торун хотын Николас Коперникийн их сургуулийн Дүрслэх урлаг, Сэргээн засварын сургуульд тус тус суралцсан, карьерийн дунд үедээ явж байгаа уран бүтээлч, номын зураач юм. Одоогоор Улаанбаатар хотод уран бүтээлээ туурвиж байна.

Тэрбээр эх орондоо нэр хүндтэй уран бүтээлч бөгөөд, олон улсад танигдан эхэлж буй Монголын ирээдүйтэй залуу авьяастнуудын нэг юм. Золбоотөгөлдөр нь 2013 оноос хойш нийт таван удаа бие даасан үзэсгэлэн гаргаж, гадаад, дотоодын хорь гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцож, хүүхдийн болон яруу найргийн номуудыг бүтээсэн туршлагатай.

Энэ онд тэрбээр зургаа дахь бие даасан үзэсгэлэнгээ удахгүй нээх ба мөн Францын Парис хотод олон улсын уран бүтээлчдийн резиденс хөтөлбөрт оролцохоор шалгарсан тул түүний хувьд их чухал жил болж байгаа билээ. Зураач О.Золбоотөгөлдөр нь Аллианс Франсезын Монгол дахь салбар (Alliance Française d’Oulan-Bator) болон Франц улсын Гадаад явдлын Яамны харьяа Францын Институт (Institut Français) -ээс Монгол Улсыг төлөөлөн, нэр хүндтэй “Cité Internationale des Arts Paris” резиденс хөтөлбөрт тэнцсэн уран бүтээлчдийн нэг болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

 

Холбоо барих:

Цахим шуудан: zolbooorgil6@gmail.com

Холбогдох утас: 976-9596 8710

[/newsgallery]

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зураач Лондон 2024-03-30 90.208.245.113

Congratulations !

Avatar

зочин 2024-03-30 203.91.115.245

Золбоо нь тэгээд голд зогсоо өндөр нь юмуу, эргэн тойрны 4 дотор нь байна уу

Avatar

Нэргүй 2024-03-30 202.180.219.28

hamgiin namhan ni gej taalaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж