Монгол, Япон улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ой, "Монгол Арт" галерейн таван жилийн ойг угтан "Mongol Art ROAD" Фүжи уулын судалбар зургийн аялал, үзэсгэлэнг 2024 оны гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 2-ныг Японы Токио хотод зохион байгуулж байна.
Энэ аяллын зорилго нь Япон орны үзэсгэлэнт байгалийг зурах, “RECIPROCAL” 18 дахь удаагийн үзэсгэлэнд оролцох, Монголын уран бүтээлчдийн бүтээлийг Японы ард түмэнд сурталчилан таниулахад оршино.
Судалбар арт аялалд:
- МУСГЗ, МУЭ-ийн шагналт зураач Ц.ЭНХЖАРГАЛ
- МУЭ гишүүн зураач Д.ОТГОНБАЯР
- МУЭ гишүүн зураач У. БАТЦООЖ
- МУЭ гишүүн зураач Ц.АРИУНБАЙГАЛЬ
- МУЭ Ховд аймгийн салбарын тэргүүн, зураач Б.АЮУРЗАНА
- МУЭ Говь-Алтай аймгийн салбарын тэргүүн, зураач Ц.БАТДЭЛГЭР
- МУЭ Өмнөговь аймгийн салбарын тэргүүн, зураач Б.ЧУЛУУНБААТАР
- МУЭ Архангай аймгийн салбарын тэргүүн, зураач Н.ЭНХБАТ.
Уран бүтээлчидээ дэмжин ажилласан байгууллга хувь хүмүүст талархал илэрхийлэе.Зохион байгуулагч: Mongol Art Gallery
Хамтран ажиллагч байгууллага:
Embassy of Mongolia in Tokyo
Хугацаа: 2024.03.22-04.02
Холбоотой мэдээ