Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Та АН–ын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцсон хүн. Улс төрийн намын мөрийн хөтөлбөр ухаантай хүмүүсийн боловсруулсан зохиол биш, нийгэм, эдийн засагт ямархуу өөрчлөлт, шинэчлэлт авчрах вэ гэсэн бодлого байх учиртай. Харамсалтай нь, манай улс төрийн намуудын хувьд урьд өмнө амласан мөрийн хөтөлбөрөөс харахад “хэлбэр” төдий бодлогуудыг жагсаачихсан байдаг. Тэгэхээр шуудхан асууя, улс төр судлаачийн хувьд танд, өөрт чинь танай намын мөрийн хөтөлбөр таалагдаж байгаа юу?
-Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутгуудаар явж намын гишүүд дэмжигчтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлсэн. Тэгэхээр манай намын боловсруулсан бодлогод дор хаяж тав, зургаан мянган хүний санал тусгагдсан гэж хэлж болно. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрт хувь, хувьцаатай холбоотой амлалтуудыг улс төрийн намууд тусгахыг хориглосон. Мөн “Алсын хараа-2050” бодлогыг гол агуулгаа болгож боловсруулах шаардлагатай болсон. Ардчилсан нам либерали консерватив үзэлтэй нам.
Тэрхүү үнэт зүйлийнхээ хүрээнд нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэх вэ гэдэг тодорхой санал, гарц гаргалгааг олж харах ёстой. Мэдээж, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг дан ганц ухаантнууд боловсруулдаггүй.
Намын дотоод фракцууд хоорондын ойлголцлын зааг дээр бичигддэг. Би зөвхөн аюулгүй байдал, гадаад харилцаа, батлан хамгаалах бодлого дээр ажилласан. Дэлхийн геополитикт тектоник хөдөлгөөн үүссэн, ийм нөхцөлд урьд өмнөх шигээ амгалан тайван агуулгаар сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж болохгүй. Улс орны аюулгүй байдалдаа илүү анхаарсан, тусгаар тогтнолоо илүү хамгаалсан, хариуцлагатай хандсан мөрийн хөтөлбөр болсон гэж дүгнэж байна.
–Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр боловсруулалтдаа биш хэрэгжилтдээ байх ёстой. Гэтэл Монголын улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт жагсаасан бодлогууд бараг хэрэгждэггүй. Зарим нь эсрэгээрээ хэрэгжсэн нь бий. Жишээ нь, МАН 2016 оны мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй л гэсэн. Засгийн эрх авангуутаа бүх төрлийн татварыг нэмсэн. Гэх мэтчилэн сонгуулийн мөрийн хөтөлбөр сонгогчдын хувьд шилний цаанаас долоолгосон чихэр болж хувирдаг. Тэгэхээр танай нам засгийн эрх авбал мөрийн хөтөлбөр чинь хэдэн хувьтай хэрэгжих боломжтой гэж таамаглаж байна?
-Мөрийн хөтөлбөр бол намуудын зүгээс засгийн эрх авах юм бол ингэж ажиллана гэсэн стратеги, замын зураг нь юм шүү дээ. Тооцоо судалгаан дээр үндэслэж, амьдралд хэрэгжих, хэрэгжүүлж чадах амлалтаа намууд өгч байгаа юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Монголын Үндэсний худалдаа, үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улс боомтын сэргэлтийг Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж байна. Боомт сэргэх нь худалдаа, аж үйлдвэрт хэрхэн нөлөөлнө гэж харж байна?
-Боомтын хөгжил эдийн засагтай ихээхэн холбоо, уялдаатай. Эдийн засагтай уялдана гэдэг нь экспортын гол бүтээгдэхүүний хувь хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний гол зах зээлийн түншлэгч хаана байна гэдгийг тооцоолж үзэх нь зүйтэй. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим дээр боомтын сэргэлттэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдсан асуудлаа ярилцсан. Энэ үеэр төр, хувийн хэвшлээс гадна судалгааны байгууллагын хамтын ажиллагаа ихээхэн чухал гэдгийг хэлж байсан. Ялангуяа боомт байгуулахдаа хөрш орныхоо дэд бүтэц, зах зээлийг судалж, аль боомтоор ямар бараа бүтээгдэхүүн гаргах бодлогын судалгааг мэргэжлийн байгууллага, судлаачидтай хамтарч хийх нь чухал. Учир нь БНХАУ-ыг авч үзвэл БНХАУ-ын орон нутаг, төр захиргааны бодлого нь түвшин түвшиндээ өөр байдаг. Тиймээс тухайн бодлоготой нь нийцэж, уялдуулж бараа бүтээгдэхүүнээ аль зах зээлд байршуулах талаар эрсдлийн үнэлгээ гаргах хэрэгтэй. Аль нэг мужаас хэт хамааралтай болохгүйн тулд худалдаж байгаа бараа бүтээгдэхүүнээ хэрхэн тараан байршуулах, эдийн засгийн үр өгөөжийг нь бодитоор тооцоолох хэрэгтэй.
Монгол Улсын хувьд ямар ч төрлийн бодлого гарахдаа ихээхэн цаг хугацаа зарцуулдаг. Хэрэгжихдээ ч удаан. Тийм учраас хөрш орнуудынхаа бодлогод тааруулж, гаргаж тавьсан бодлогыг нь дагаж бодлого шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрдэг. Тухайлбал, төмөр замаар жишээ авахад анхнаасаа хөрш оронтойгоо ойлголцож, бодлогоо нэгтгэх боломж байсан хэдий боловч нэгэнт тэднээс хоцорчихсон учраас хүссэн ч, эс хүссэн ч хөрш орныхоо бодлогод нийцүүлж улс орныхоо боомтын хөгжлийг, дэд бүтцийг тодорхойлохоос өөр аргагүйд хүрч байна.
Хоёр хөрш орны хувьд боомтын төлөвлөлтөө урт хугацаа, алсыг харж төлөвлөл хийж байна. Тиймээс звөхөн өнөөдөр биш, дараа дараагийн төлөвлөгөөнд нь багтахын тулд мэргэжлийн байгууллагын судалгаанд үндэслэж бодлого шийдвэрээ гаргах нь зөв.
–Боомтын сэргэлтийн хүрээнд олон төрлийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Нэг дор бүх боомтыг бүрэн ашиглалтад оруулах боломжгүй. Тиймээс эдийн засгийн үр өгөөжөө хэрхэн тооцож, улстөржихгүйгээр аль боомтоо түрүүлж ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байна?
-Монгол Улс хараат бус байх хэмжээний мөнгөтэй, эдийн засгийн чадамжтай байсан бол хэнээс ч хараат бусаар бүгдийг хийх бололцоотой байх байсан. Хоёрдугаарт, хүн амын тархац бүтцийг аваад үзвэл зөвхөн эдийн засаг гэлтгүй нийгмийн харилцаа ихээхэн чухал. Тиймээс хүн амын нягтаршил байршил, эдийн засгийн идэвхжилээсээ хамаарч бодлогуудаа гаргах нь ихээхэн чухал. Түүнээс биш бүх боломжит сувгуудаа нээх гэхээсээ илүү ямар бодлого гаргавал эдийн засгийн үр өгөөж өндөр байхыг тооцох нь чухал. Гэтэл хүн ам цөөтэй газар боомт байгуулах нь төрийн зардлыг нэмэгдүүлнэ. Бүтээмжийн хувьд ч сөрөг нөлөөтэй. Тиймээс түр зуурын хугацаанд чанарт биш тоонд анхаарал хандуулахаас илүү эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг бодитоор тооцоож боомтуудыг эрэмбэлэх нь чухал.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Нэргүй 2024-03-30 202.21.110.196
alert("hello")
Зочин 2024-03-30 202.126.89.239
Бага солиорч муу амлахаа боль!!! Сонгуульд ялж байвал юу ч гэж солиорч болно гэж боджээ. Дэмийрэх мөрөөрөө дэмийрээрэй!!!
Нэргүй 2024-03-30 103.57.93.102
Uhsen elentsgiin chini Tuvdiin h**** ve!? tUgeegui burangui deer tom lam nariin daral tuildaa hursen hir hurandaa barigdsan tumen baisaar tuuhiin tursh Hyatadiin daguul baisan. Tegj dagasnaarhyatadiin hugjliin hurdad zuugdej ih uur bolsoon. odoo tuvdiin ard tumen hojson doo Odoogiin Tuvdiig haraarai
Нэргүй 2024-03-30 66.181.183.169
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж байж, бах нь ханадаг. Монголын их эмч нарын цалинг битгий нэм!
Нэргүй 2024-03-30 103.57.93.102
Ene lav soliotoi baih aa.Lavtai eruul bish.Chi uuruu ami yaviya gej baigaa bol emchid ochihoo bolino biz. Mongolii olon zuun irged emchiin achiig hurteed l yavaa.Hiisen ajiltai heleh ugtei hmuusiig tanaas busad ni medee bur tsagaan numregtei baatruud gej urgumjildug yum Medeej chamshig atgag setgeltneer dutahgui ee
Нэргүй 2024-03-30 202.55.188.91
Тийм үү ? Монголын эмч нар гайхамшигтай чадвартай учраас олон өвчлөл эндэгдлээр дэлхийд тэргүүлж байгаа юм байна. Гадаадад эмчлүүлнэ гэж тусламж хүсээд байгаа хүмүүс зугаалах гэж худлаа ярьж байгаа юм уу ? Эмч нар минь хөөрөн баясах эмгэгээ гадаадад очиж эмчлүүл ээ !!!
Нэргүй 2024-03-30 66.181.181.96
uneen. emch uvchtun 2 uulaa yamarch medleg bolovsrol alga. 1 n Hun alj baigaagaa nuguu n aluulj baigaagaa ch medehgui
chek 2024-03-30 66.181.186.241
та нарын тэнэглэл дээд цэгтээ хүрсэн шүү юун түвд монгол орныг баллаж сүйтгэж байж их солиорноо
Нэргүй 2024-03-30 66.181.190.230
Ene balai site AN-n site gsen unen bj ahij orohgui
Нэргүй 2024-03-30 103.168.34.133
Ene g*** batsaasn songuuli dohohoor hutsadag bolj ulsin mongoor hulgailaj gadaad yavsnaa tailbaralaarai nusaak
ХУУЛЬЧ 2024-03-30 202.9.46.162
УЛС ТӨРИЙН НАМУУДЫН БОДЛОГО ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ .,,,МОНГОЛ УЛС ӨӨРИЙН ЗҮГ ЧИГ,,, ЖАНЖИН ШУГАМАА 1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИАР МОНГОЛЫН АРД ТҮМЭН БИД гээд ТУНХАГЛАСАН ШҮҮ ДЭЭ .,,,,ТЭР ЖАНШИН ШУГАМЫГ НАМУУД МАРТААД ТӨР,,,ЗАСГИЙН ЭРХ АВЧ НАМ ,ХАМСААТНЫХАА ҮЗЭЛ БОДЛЫГ НАМ ТӨВТЭЙ ТӨРД ТУЛГАЖ ӨӨРТ АШИГТАЙ БАЙДЛААР намын бодлого нэрээр УЛСАА ХОХИРООХ ИРСЭНЭЭ МАРТААД ХЭРЭГҮЙ .,,,ҮНЭНДЭЭ ЗАЛХАЖ БАЙНА ШҮҮ.,,,,,34 ЖИЛ МОНГОЛЧУУД ХЭН НЬ ХЭН ,,,АЛЬ НАМ НЬ ХУЛЬХИ ГЭДГИЙГ МЭДЭРЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
Алдагдсан бүс нутаг 2024-03-30 66.181.191.251
эх газартайгаа албан бусаар нэгдсэн байгаа шөө.