"32 жил хэрэгжсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн тайлбар тавьж байгаа нь ойлгомжгүй асуудал"

"32 жил хэрэгжсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн тайлбар тавьж байгаа нь ойлгомжгүй асуудал"

"32 жил хэрэгжсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн тайлбар тавьж байгаа нь ойлгомжгүй асуудал"

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Хэдийгээр УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн боловч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тиймээс хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ардчилсан намын бүлгийн гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхэд оролцох боломжгүй гэдгээ илэрхийллээ. Үүний шалтгаан нөхцөлийг юу гэж харж байна?

-Ардчилсан нам уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар тав хоногийн завсарлага аваад завсарлагын хугацаа өнөөдөр дууссан. Гэсэн хэдий ч өнөөдөр хэлэлцэх эсэх асуудалд оролцох боломжгүй гэдгээ илэрхийллээ. УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу олонхоороо асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийг нь дэмжиж, Хууль зүйн байнгын хороо руу шилжүүллээ. Ардчилсан намын бүлгийн гишүүд хоёр санал хэлж байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Үндсэн хуульд зөвхөн эгүүлэн татах талаар заасан байхад ҮХЦ-ийн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг нарийвчлан оруулж ирлээ гэж яриад байгаа юм. Гэтэл яг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг түдгэлзүүлэх асуудал тусгагдсан. Нэг ёсондоо энэ заалт 32 жилийн турш одоо ч хүчинтэй байгаа зүйл.

Өөрөөр хэлбэл, 32 жил хэрэгжсэн заалтыг тэр чигээр нь оруулаад ирэхээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн тайлбар тавьж байгаа нь ойлгомжгүй асуудал. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн ямар нэгэн асуудалд орооцолдсон тохиолдолд нарийвчилж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг нарийвчлан тусгаж өгөхгүй бол ҮХЦ-ийн гишүүний халдашгүй бүрэн эрхийг хамгаалж байгаа асуудал.

ҮХЦ-ийн гишүүн төрийн өндөр дээд албан тушаалтнаас ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх магадлал өндөр байдаг. ҮХЦ-ийн гишүүд нарийн, эмзэг шийдвэр гаргадаг учраас Үндсэн хуулийн цэцийн гишүүний халдашгүй байдлыг хамгаалахгүй бол аюултай байдал үүснэ. Энэ асуудлыг буруугаар ойлгочихоод байгаа юм. Хоёрдугаарт, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг нь дээд шүүхээс санал болгодог. Улсын дээд шүүхээс санал болгосон хүнийг УИХ хэлэлцээд томилох эсэхийг шийдвэрлэдэг. Тэгвэл одоо өргөн барьсан хуулийн төсөл дээр Улсын дээд шүүхийн шүүгчид ҮХЦ-ийн гишүүнээр томилох хүнээ гаднаас хайж байхаар Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа 24 хүн дотроосоо нэрийг нь дэвшүүлдэг байх зүйл заалт оруулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-29 203.91.115.245

Цэцэийн гишүүн бол ИХ-ын гишүүн биш. Ард түмний амьдралыг сайхан болгох энээ тэрээ амлалт өгөөгүй, миссийн тэмцээнээс шалгарч гарч ирээгүй, ганцхан хуулийг хамгаалах үүрэгтэй, энэ ажлаа хийж чадаж байгаа цагт тэдэн рүү дайрах хэрэгг огт байхгүй. Энэ нөхцөлд иргэд бидний эрх хамгаалагдана.

Avatar

зочин 2024-03-29 203.91.115.245

Цэцийн гишүүнийг хамгаална гэдэг Үндсэн хуулиа хамгаалж байгаа хэрэг мөн. Үндсэн хуулийг хамгаалагч ёс зүйгүй байна уу, хүн муутай байна уу бидэнд огт падгүй. Үндсэн хуулиа л хамгаалж чадаж байвал болоо.

Avatar

Д.Ламжав 2024-03-29 139.5.216.66

Хууль Үндсэн хууль зөрчсөн бол мэдсэн даруй Үндсэн хуульд нийцүүлэх ёстой. Уг хуулийг удаан дагаж мөрдсөн явдлаар зөвтгөж болохгүй. Үндсэн хуулийг дагаж мөрдөх нь холбогдох заалтын үг бүрт анхааралтай хандахаас эхэлдэг. Мөнх-Оргил гишүүн бусдыг сургахаас өмнө өөрөө үүнийг ойлгох хэрэгтэй.

Avatar

Д.Ламжав 2024-03-29 139.5.216.66

Би Сарантуяа докторын энэ сайтад өгсөн "Цэц үндсэн эрхийг хамгаалах нь үндсэн хуулийг хамгаалахтай агаар нэг" ярилцлага дор коментууд бичисэн. Цэцийн зөвшөөрөлгүйгээр Цэцийн гишүүнийг эгүүлэн татахыг хуулиар хориглосон байдаг. Энэ Үндсэн хуульд нийцнэ. Гэтэл 32 жилийн турш "түдгэлзүүлж болох" хуулийн заалтыг хэн ч анхаарахгүй өдий хүрсэн байна. Энэ бол Үндсэн хуулийн 65.4 заалтыг шууд зөрчсөн заалт. Мөнх-Оргил гишүүний төсөлд энэ зөрчлийг улам лавшруулсан байгаа юм.

Avatar

Д.Ламжав 2024-03-29 139.5.216.66

Би өнөөдөр 30-ны өглөө Мөнх-Оргилын ярилцлагыг уншсан. "Цэцийн гишүүнийг дөрвөн жилээр томилдог" гэж олон удаа давтсан урт ярилцлага байсан. Тэр мэт алдаагаа засаад үлдсэн нь энэ байх. АН-ын зарим гишүүн төсөл Үндсэн хуулийн 65.5 заалтыг зөрчиж байна гэсэн алдаатай юм яриад байсан. Энэ алдаа дээр дөрөөлсөн хэсэг нь үлдсэн бололтой. Би АН-ын гишүүн. Битгий өгөөш өгөөд бай л даа. Наана чинь ярих юм маш их байгаа.

Avatar

ахмад 2024-03-29 202.9.40.151

Ер нь болж ҮХЦ-ийг тачан буулгаж дээд шүүхийн бүрэлдэхүүнд оруулах ёстой юм.Дараагийн парламент ҮХ-ийн Цэцтэй холбоотой хэсгийг даруй өөрчлөх байхао

Avatar

почин 2024-03-29 202.9.40.151

ҮХЦ-ийг улс төрийн хуйвалдааны дохиур болгож хувийн ашиг хонжжо олох хэрэгсэл болгож дампууруулан Хөдөлмөрийн баатар ын шагналыг хувилдаж авсан шулга Жанцан гэж эрүүгийн элементийн өнгөрсөн 30 жилийн бусармаг гэмт хэрэг удахгүй дэлгэгднээ.Нууц юм гэж хаана ч хэзээ ч байдаггүй болсон цан шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-29 103.57.93.96

Цэцийн гишүүнийг түдгэлзүүлэх тухай хуулийн заалт бсан нь үнэн боловч 32 жилийн турш түүнийг нэг ч удаа хэрэглээгүй шүү дээТэгэхээр "32 жилийн турш хэрэгжсэн" гэж шууд хэлж бас ч арай болохгүй л дээ !
Харвардын коммунист гишүүн бас л өрөөсгөл л сэтгэж бна даа.

Avatar

Нэргүй 2024-03-29 139.5.219.26

хуулиудаа одоо батлаж авахгүй бол улстөхжөөд ажилхийхгүй шүү хууль гэж юу болохыг ойлгохгүй хүмүүс шүү дээ

Avatar

ccc 2024-03-29 103.212.117.13

4 jil helgui bsan Korolyo genet ami orov u? Gishuun bolj chadaagui gej bodoj bsan shdee haha

Avatar

Зочин 2024-03-29 66.181.188.144

32 жил үндсэн хуулийг зөрчсөн нам болон хүмүүс бусад хуулийг хэрэгжүүлэх үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж