Орос улс Хойд Солонгосын хориг арга хэмжээг дагаж мөрддөг НҮБ-ын хяналтын байгууллагыг хаав

Хуучирсан мэдээ: 2024.03.29-нд нийтлэгдсэн

Орос улс Хойд Солонгосын хориг арга хэмжээг дагаж мөрддөг НҮБ-ын хяналтын байгууллагыг хаав

Орос улс Хойд Солонгосын хориг арга хэмжээг дагаж мөрддөг НҮБ-ын хяналтын байгууллагыг хаав

БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг олон жилийн турш хянаж байсан НҮБ-ын шинжээчдийн зөвлөлийг Орос хаалаа.
Өнгөрсөн долоо хоногт тус хороо Умард Солонгосын баллистик пуужин гэх мэт зэвсгийг Украинд ашиглахаар Орос худалдаж авсан тул Москва дүрэм  зөрчсөн гэх мэдээллийг шалгаж байна гэж мэдэгдэж байв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2006 оноос хойш Пхеньяны цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбогдуулан хэд хэдэн хориг арга хэмжээ авч байгаа билээ.Эдгээр хязгаарлалтууд хүчинтэй хэвээр байгаа боловч зөрчлийг хянах зорилгоор байгуулагдсан шинжээчдийн бүлгийг одоо татан буулгах болов. НҮБ-ын Пүрэв гаригт болсон  Аюулгүйн Зөвлөлийн санал хураалтаар Орос байнгын гишүүний хувьд хориг тавих эрхээ ашиглаж, гишүүнчлэлийг сунгахад хориг тавьсан ба Пхеньяны хамгийн ойрын холбоотон Хятад улс түдгэлзсэн байна.
ОХУ-ын хориг нь АНУ, Их Британи, Өмнөд Солонгос болон барууны бусад холбоотнуудын шүүмжлэлийн давалгааг өдөөжээ. Москва, Пхеньяны удирдагчдын нэг жилийн хугацаанд олны анхаарлыг татсан олон нийтийн уулзалт хийсний  дараа НҮБ-ын хяналтыг зогсоож байгаа нь нууц наймаа улам дэлгэрнэ гэх сэрдлийг төрүүлж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс 14 жилийн турш шинэчлэгддэг уг зөвлөлийг Орос анх удаа хааж байгаа нь энэ юм.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Орос улс хориг тавьсан нь Хойд Солонгосын зэвсгийг дайнд ашигласан гэх  "буруутай үйлдлээ  хүлээн зөвшөөрсөнтэй адил" гэж мэдэгджээ. АНУ, Их Британи, Франц бүгд Москва  Украин дахь байлдааны талбарт зориудаар Хойд Солонгосоос зэвсэг худалдаж авсаар байхын  тулд харуулын дууг хааж байна гэж Зөвлөлд мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж