Р.Мөнгөн: Уул уурхайн компанийн автобус осолдож, хүнд хүмүүсийг ГССҮТ-рүү авч ирж байна

Р.Мөнгөн: Уул уурхайн компанийн автобус осолдож, хүнд хүмүүсийг ГССҮТ-рүү авч ирж байна

Р.Мөнгөн: Уул уурхайн компанийн автобус осолдож, хүнд хүмүүсийг ГССҮТ-рүү авч ирж байна

Автобус ачааны машин мөргөлдөж, жолооч нар нь газар дээрээ амиа алдсан харамсалтай осол өнөөдөр /2024.03.29/ гарсан. Хүнд хүмүүсийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд шаардлагатай хүмүүсийг Улаанбаатар руу тээвэрлэж авч ирж байна гэсэн юм. Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тодрууллаа.

ГССҮТ-ийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Р.МӨНГӨН:

-Уул уурхайн компаний 40 хүнтэй автобус Төв аймгийн замд авто тээврийн осолд орсон. Ослын гарсан тухайн үед нэг хүн газар дээрээ нас барсан 18 хүн хүнд болон хүндэвтэр гэсэн оноштойгоор Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт анхны тусламж авсан байна.

Маш хүнд гэсэн заалттай таван хүний нэг нь яаралтай мэс хийлгэх хэрэгтэй гэсэн заалттай байсан одоо мэс засал хийлгэж байгаа.

Үлдсэн дөрвөн хүний хоёрыг одоо гэмтлийн эмнэлэг рүү тээвэрлэж байна. Үлдсэн хоёр хүн нь Төв аймгийн эмнэлэг дээр байгаа бөгөөд бусад 13 өвчтөн тухайн уул уурхайн машинаар гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдэж байна.

ОБЕГ: АВТОБУСНЫ ЖОЛООЧ 36 НАСТАЙ ЭРЭГТЭЙ, ТУСЛАХ ЖОЛООЧ 44 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАР НАС БАРСАН

Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутаг аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т орших Ногоон дов гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, ачааны автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай  дуудлагыг Онцгой байдлын газар гуравдугаар сарын 29-ний 10:01 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын  алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "ФАВ СА4250″ загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд  38 ажилтанг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобустай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд жолооч хавчуулагдсан байсныг 30 минут ажиллан эсэн мэнд гаргажээ. Жолоочийг аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эмчид хүргэж өгчээ.

Автобусны жолооч 36 настай эрэгтэй, туслах жолооч 44 настай эрэгтэй нар нас барсан байсныг Цагдаагийн газрын мөрдөнчид тус тус хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус автобуст зорчиж яваад бэртэж, гэмтсэн  18 ажилтанг аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-03-29 66.181.178.228

Ямар зүтгүүртэй мөргөлдсөн юм вэ? Галт тэрэг юм уу? Ачааны авто машин юм уу? Энд бичсэн юм ойлгомжгүй байна.

Avatar

bold 2024-03-29 66.181.160.77

shalaanz chiregch tolgoi

Avatar

Готов 2024-03-29 202.9.40.207

Аль уурхайн хүмүүс вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж