"F-16"-г байрлуулсан барууны баазууд Оросын бай болно

Хуучирсан мэдээ: 2024.03.29-нд нийтлэгдсэн

"F-16"-г байрлуулсан барууны баазууд Оросын бай болно

"F-16"-г байрлуулсан барууны баазууд Оросын бай болно

ОХУ-ын арми НАТО-ийн гишүүн орон руу дайрч магадгүй гэх таамаг яриа гарсан. Тэгвэл ерөнхийлөгч Путин үүнийг утгагүй, хоосон яриа гэж үгүйсгэжээ. Гэхдээ Украинд нийлүүлэх "F-16" онгоцуудыг байрлуулсан барууны баазууд Оросын хууль ёсны бай болно гэдгийг анхаарууллаа.

Тэрбээр Лхагва гаригт мэдэгдэл хийхдээ "Украины дараа Европ руу довтлохоор төлөвлөж байна гэсэн мэдэгдэл бол дэмий хоосон зүйл. АНУ-ын батлан хамгаалахын төсөв Оросоос 10 дахин их. Ийм нөхцөлд бид НАТО-ийн эсрэг дайн хийнэ гэж байх уу? Байж болшгүй зүйл" гэжээ.

Барууны орнууд өнгөрсөн онд 42 ширхэг "F-16" онгоц Украинд нийлүүлэхээр амласан. Энэ хүрээнд Украины нисгэгчид хэдэн сарын турш барууны орнуудад жолоодлогын сургалтад хамрагджээ.

Онцлог нь "F-16" онгоцыг хөөрөөгүй, газар дээр байх үед нь хамгаалахын тулд өндөр стандарт бүхий хөөрөх зурвас, талбай шаардлагатай байдаг. Украины агаарын баазууд энэ шаардлагыг хангаж  чадах эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж