Зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж 18 хүн хүнд бэртжээ

Хуучирсан мэдээ: 2024.03.29-нд нийтлэгдсэн

Зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж 18 хүн хүнд бэртжээ

Зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж 18 хүн хүнд бэртжээ
Дундговь аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, гэмтэж, бэртсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.
Автобус 38 хүнтэй явж байсан бөгөөд 18 хүн ослын улмаас хүнд бэртжээ.
Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар Тээврийн цагдаагийн албаныхан ажиллаж байгаа аж. Хүмүүсийн биеийн байдлын мэдээллийг тодруулж байна.
Цахим хуудаст бичсэн мэдээллээр, Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 38 зорчигчтой автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Осол Дундговь аймгийн замд өнөөдөр 09.00 цагийн үед гарсан байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийг Төв аймгийн yэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10.00 цагийн орчимд хүргэжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс таван хүний биеийн байдал маш хүнд, 18 хүн хүнд байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Таван хүн нь хавсарсан бэртэлтэй бол 18 хүний гар, хөл, нуруу хугарсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж