"FTX”-ийн үүсгэн байгуулагч "Crypto King” луйврын хэргээр 25 жилийн ял авлаа

"FTX”-ийн үүсгэн байгуулагч "Crypto King” луйврын хэргээр 25 жилийн ял авлаа

"FTX”-ийн  үүсгэн байгуулагч "Crypto King” луйврын хэргээр 25 жилийн ял авлаа

"FTX” үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрид үйлчлүүлэгчдээсээ олон тэрбум ам.доллар залилсан хэргээр 25 жилийн ял авчээ. Тэрбээр 2022 оны арваннэгдүгээр сард гэнэт дампуурсан “FTX”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба сая сая хэрэглэгчдийг данснаасаа гарган, мөнгөө авах боломжгүй болгосон. Шүүхээс 100 жилийн ял ногдуулах боломжтой байсан ч өмгөөлөгчид нь хэтэрхий зэрлэг шийтгэл гэж үзсэн тул таван жилийн хугацаатай шоронд суух нь илүү тохиромжтой гэжээ.Прокурорууд олон нийтийг луйварчдаас хамгаалах шаардлагатай тул  хатуу шийтгэл нь бусад гэмт хэрэгтнүүдийг таслан зогсоох болно гэж үзэн Банкмен-Фридийг 40-50 жил хорихыг шүүгчээс хүссэн юм.
"Шүүгдэгч олон жилийн хугацаанд хэд хэдэн тив даяар хэдэн арван мянган хүн, компанийг хохироосон" гэж прокурорууд шүүхэд гаргасан мэдэгдэлдээ дурджээ.Прокурорууд мөн Банкман-Фрид шинэ салбар дахь нөлөө, ноёрхлоо тогтоох эрэл хайгуулаа эрчимжүүлэхийн тулд хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулж, үйлчлүүлэгчид, хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгч нарт 10 тэрбум ам.долларийн хохирол учруулсан ба зардлаа нөхөхийн тулд “FTX” хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хууль бусаар ашигласан гэж мэдэгджээ. Үүнд Карибын тэнгист тансаг эд хөрөнгө худалдаж авах, Хятадын албаны хүмүүс болон хувийн онгоцонд хахууль өгсөн гэх мэт хэргүүд багтана.
Манхэттенд болсон шүүх хурлын үеэр шүүгч Льюис Каплан  үйлчлүүлэгчийн мөнгийг ийм байдлаар ашиглаж байгаа талаар ямар ч мэдлэггүй гэж гэрчийн суудал дээр худлаа хэлсэн гэж мэдэгджээ.Шүүгч мөн Банкмен-Фридийн хохирогчдод нөхөн төлбөрийг бүрэн төлнө гэсэн мэдэгдлийг "төөрөгдүүлсэн, логикийн хувьд алдаатай" гэж тодорхойлсон. Шүүгч Каплан "Лас Вегаст үйлчлүүлэгчдийн мөнгөөр бооцоо тавьсан хулгайч  хожсон мөнгөө ашиглан ялын хөнгөлөлт эдлэх эрхгүй" гэж сануулсан байна. Шүүх хурал дээр  Банкман-Фрид ялын тогтоол сонсхоосоо өмнө бүх хохироосон хүмүүсээсээ уучлалт гуйсан мэдэгдэл хийжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Нью-Йоркийн тангарагтны шүүх түүнийг хоёр залилан, таван удаа хуйвалдааны хэрэгт буруутгахад ердөө таван цаг хагасын хугацаа зарцуулсан байна.
“FTX” нь хөрөнгө оруулагчдад “Bitcoin”-ээс эхлээд “Shiba Inu Coin” гэх мэт олон арван виртуал валют худалдаж авах боломжийг олгодог байсан. Банкмен-Фридийн хохирогчдын 80,000 орчим нь Их Британид амьдардаг бөгөөд зарим нь амьдралынхаа турш цуглуулсан  хадгаламжаа алдаж байна.

Эх сурвалж: Skynews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-29 103.168.34.52

32-н настай IT технологид суурилсан санхүүгийн залилан луйварчинд 25-н жилийн ялыг өгөхдөө шүүгчээс бусдад сургамж болгох үүднээс мөн түүнчлэн дахин ийм гэмт хэргээ хийх боломжийг нь хаах зорилгоор гэж хэлсэн.

Харин манайд бол 40 сая төгрөгөөр торгуулиад тэтгэврийн мөнгийг сорсон луйварчдаа яагаад сул чөлөөтэй явуулаад бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж