Засгийн газрын хуралдаанаас импортын гурилыг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан нь төр-хувийн хэвшлийнхэн олон нийтийн сүлжээнд хоорондоо муудалцах нэг сэдэв нь болсон. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, үнийг үндэслэлгүй нэмсэн гэж буруутгасан бол хариуд нь гурил үйлдвэрлэгчид Оросуудын шахалтаар дотоодын үйлдвэрлэгчдээ дарамталж, хүнсний гол зах зээлээ хойд хөршид алдаж буйг шүүмжлэх болсон. Аль, алиных нь байр суурь үндэслэлтэй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулууныг томилсноос хойш гурилын үнэ 50 хувиар өссөн нь үнэн. Монголчууд авдаг цалинтайгаа харьцуулах юм бол үнэтэй гурил идэж буй нь бүр үнэн. Нөгөө талдаа Оросоос хямд гурил оруулж ирэх нь дотоодын зах зээлд сөргөөр нөлөөлж, хүнсний хараат байдал үүсгэх ч эрсдэлтэй.
Д.Амарбаясгалан сайдын зүгээс гурил үйлдвэрлэгчдийн авсан хөнгөлөлт, дэмжлэгийг ил болгосон. Уг баримтаас харахад төрөөс татаас аваагүй ганц үйлдвэр байгаа нь "Алтан тариа" компани. Тиймээс тус компанийн эзэн П.Цэнгүүн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг айж, ичихгүйгээр "diss"-лэх болсон.
Тэрбээр "Би уг нь сонгуульд хэнийг ч дэмжихгүй, хэнд ч мөнгө зарцуулахгүй, санхүүжүүлэхгүй гэдэг байр суурьтай байдаг.Сүүлийн үед худал хуурмаг түгээж буй зарим нэр дэвшигч нарыг унагахад мөнгө зарцуулах нь зөв юм байна. Үйлдвэрлэл,бизнэс, улс орноо унагаж буй хүмүүсийг унагахад оролцоно" ам өчиг өгч сууна. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, "Ургац хүдэр" ХХК-ийн захирал Л.Цандэлэг нарыг шүүхэд өгөхөө ч зарлажээ. Засгийн эрх барьж буй МАН бизнесийн эрх чөлөөнд нь халдаж байна гэж үзсэн бизнес эрхлэгчид ийнхүү тэсвэр алдаж, ил цагаан улс төрийн акц эхлүүлж байгаа бололтой.
Харин татаас авсан үйлдвэрүүд нь Ц.Баатарсайхан, Женко.Баттулга гэх мэтчилэн улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн хамаарал бүхий компаниуд юм.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ