Зүүн өмнөд Азид хүн худалдаалах гэмт хэрэг хямралын түвшинд хүрчээ

Зүүн өмнөд Азид хүн худалдаалах гэмт хэрэг хямралын түвшинд хүрчээ

Зүүн өмнөд Азид хүн худалдаалах гэмт хэрэг хямралын түвшинд хүрчээ

Зүүн өмнөд Азид хүн худалдаалах, хүний наймаанаас үүдэлтэй залилангийн гэмт хэргүүд хямралын түвшинд хүрч, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд жил бүр ойролцоогоор гурван их наяд ам.долларын хууль бус орлого олдог гэж Интерпол мэдэгдэв. Олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн нэг бүлэглэл жилд 50 тэрбум ам.долларын ашиг олдог гэж Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Сток мэдэгдээд, дэлхийн санхүүгийн системээр жил бүр 2-3 их наяд долларын хууль бус мөнгө урсдаг гэдгийг онцоллоо. Тус мөнгө нь  Францын эдийн засаг Олон улсын валютын сангийн мэдээгээр 3.1 их наяд ам.доллартай тэнцэнэ. Хар тамхины наймаа нь зохион байгуулалттай гэмт хэргийн орлогын 40-70 хувийг бүрдүүлдэг ч гэмт хэргийн бүлэглэлүүд эдгээр сүлжээг ашиглан хүн, зэвсэг, хулгайн бүтээгдэхүүнийг хууль бусаар зөөвөрлөж байна.

Интерпол 2021 онд Ази дахь үйл ажиллагааныхаа үр дүнг танилцуулж, дэлхийн 34 улсад 3500 орчим гэмт бүлгийн хүнийг баривчилж, хууль бусаар олсон 300 сая ам.долларын хөрөнгийг хураан авсан байна. Гэмт бүлэлглэлээс амьд үлдсэн хүмүүсийн мэдүүлэг, ТББ-ын кампанит ажил, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн гурван жилийн хугацаанд Зүүн өмнөд Азид үйл ажиллагаа явуулж буй онлайн луйврын бүлэглэлүүдийн хэрэг улам бүр илчлэгдэж, ихэнх нь дэлхийн өнцөг булан бүрт, тэр дундаа АНУ-д чиглэсэн боолын хөдөлмөрийг ашиглаж байгааг олж тогтоосон. Азийн өнцөг булан бүрээс ирсэн хохирогчдыг бүс нутгийн хэмжээнд хууль ёсны мэт санагдах ажилд хууран мэхэлж, улмаар орон нутгийн эрх баригчдын тусламж багатай эсвэл огт тусламжгүйгээр албадан хөдөлмөрлөх, дур зоргоороо баривчлах, хүний ​​нэр төрийг гутаан доромжлох, эрүүдэн шүүх зэрэг ноцтой хүчирхийлэлд өртөж, залилан мэхлэх газруудад худалдагддаг.НҮБ-ын өнгөрсөн жилийн тайланд дурдсанаар бүс нутаг даяар хэдэн зуун мянган хүн онлайн гэмт хэрэгт худалдаалагдаж байна.НҮБ-ын тооцоолсноор 2021 оны цэргийн эргэлтээс хойш иргэний дайнд автсан Мьянмар даяар 120,000 орчим хүн, Камбож болон бусад газарт 100,000 хүн орчин үеийн боолчлолтой адил нөхцөлд хоригдож байж магадгүй.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Jorj 2024-03-29 202.9.46.180

Ажилд зуучлах нэрээр нэг хүнээс хамгийн багадаа 5 сая төгрөг авч байгаа. Энэ бол хүний наймаа, хууль бусаар олж байгаа бохир мөнгө. Харамсалтай нь энэ талын мэдлэг энэ улсад өчүүхэн ч байдаггүй.

Avatar

Jorj 2024-03-29 202.9.46.180

Энэ гэмт хэрэгт монгол улс маш дээгүүр байранд орно. Европын орнуудруу маш их явагдаж байгаа. Маш их хууль бус мөнгөний асуудал бий. Харамсалтай нь монголчууд энэ гэмт хэргээ илрүүлэх чадваргүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж