В.Баярмаа: 21 насныханд архины солиорол илэрч байна

В.Баярмаа: 21 насныханд архины солиорол илэрч байна

В.Баярмаа: 21 насныханд архины солиорол илэрч байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал В.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 


-СЭМҮТ сүүлийн үед хүн амын дунд сэтгэцийн өвчний тархалт хэр байгаа талаар судалгаа хийсэн үү?

-Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг тархалтын судалгааг 2013 онд хийсэн. Бараг 10 жилийн өмнө хийсэн гэсэн үг. Аливаа судалгааг 10 жил тутамд хийснээр ерөнхий үзүүлэлт гарч, түүнд тохирсон бодлого шийдвэр гаргах боломжтой гэж үздэг. Судалгааг Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьж өгсөн байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий тоон мэдээ ирдэг. Тэр мэдээг бид цэгцэлж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд өгч жил бүр эрүүл мэндийн үзүүлэлт гэдэг ном гаргаж, хамаарах статистик мэдээллийг хавсардаг.

Бид ерөнхий тоон мэдээллүүдийг авч, анализ хийж ажилладаг.

-Мансууруулах бодист донтох эмгэг нэмэгдэж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Сүүлийн үед сэтгэцийн ямар эмгэг зонхилон бүртгэгдэж байна вэ? 

-Хамгийн сүүлд эрт илрүүлгийн судалгаа хийгдэж байгаа. Нийт таван бүлгийн зорилтот насыг сонгож хүн амын 70 орчим мянган хүнийг хамруулсан датаг боловсруулсан. Хүүхдэд 6, 14 насанд тохиолддог сэтгэл хөдлөх зан үйлийн тулгамдсан асуудал байна уу үгүй юу гэдгийг тандан судалж байна. 21 насныханд дунд насныхны судалгаа, ахимаг насныханд 45, 60 насан дээр судалгаа хийгдсэн.

Хүүхэд насны хувьд 70 орчим хувь нь эрүүл байна. 20 гаруй хувь нь ямар нэгэн асуудалтай байгаа бөгөөд 10 орчим хувьд нь зан үйл, сэтгэл хөдлөлийн эмгэгийн сэжиг бүхий тохиолдол байна гэх тоонууд урьдчилсан байдлаар гарсан.

Энэ нь 10 жилийн өмнө зөвхөн өсвөр насныхан хийсэн судалгаатай харьцуулахад өөр үр дүн гарсан. Тухайн үед 60,5 хувь нь эрүүл, 30,5 хувь нь асуудалтай, есөн хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэж гарсан. Түүнтэй харьцуулахад одоо бол үзүүлэлт нэмэгдсэн байна. Гэхдээ насны бүлгийн хувьд ялгаатай учир шууд харьцуулах боломжгүй.

21 насны тухайд солиорлын эмгэг буюу бодит зүйлийг бодит бусаар харж дүгнэдэг эсэхийг тандан судлах асуумжийг боловсруулж өгсөн байгаа. Үүгээр энэ насны хүмүүсийн бага хувьд нь ямар нэгэн солиорлын шинж ажиглагдаж байна гэж үзсэн.

Тодруулбал, 21 насныханд архины хэрэглээнээс үүдэлтэй солиорлын асуудлууд илэрч байгаа нь харагдсан.

45, 60 насныхны хувьд стресстэй холбоотой буюу сэтгэл түгших эмгэг, тайлбарлаж болохгүй биеийн зовиурууд байна гэж гарсан. Нас, насны тухайд ийм эмгэгүүд илэрч байгаа урьдчилсан дүгнэлт гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-29 202.9.46.161

Барууны нийтийн соёлын элдэв төрөл зүйлүүдийг дагаж, хэт шохоорхсоноос болж хүүхэд залуус солиордог болоод байгаа…..цаашдаа ч улам нэмэгдэнэ……..яана даа….Нийтийн соёл гэдэг чинь үндэсний гэх өөрийн үнэлэмжгүй тийм улсад үүссэн эд. гэтэл бид бахархах үндэсний соёлтой.

Avatar

Karma 2024-03-29 202.126.91.5

Arhichin chihshig soliotoi yumnuud tahir dutuu huuhed ailaas tegch ehees avchaad daraa ni ter ni gai bolson ter uuraa gargaad baigaa yumuu haha

Avatar

Ll 2024-03-29 202.126.91.5

Hugjliin berhsheelteii huuhduud ni gai boltson yum bishuu tegeed uuraa zugeer humuust gargaad bgaamuuu namaas tegej mungu oldog yumuu

Avatar

zochin 2024-03-29 76.130.42.82

Ardchiliin buyan ni .

Avatar

Ll 2024-03-29 202.126.91.5

tahir dutuu huuhed ailaas tegch ehees avchaad daraa ni ter ni gai bolson ter uuraa gargaad baigaa yumuu haha Karma yum bishuu

Avatar

Нэргүй 2024-03-29 103.168.34.170

Сүүлийн үеийн архины найрлага дахь донтуулах бодис Монголчуудыг эр эмгүй мансуурагч болгон хувиргаж байгаа бололтой. Арай АНУ д худалдаж иргэдийг нь зомби болгож байгаа Финтанил, Метафитамин зэрэг бэлдмэлийн хольцтой юм уу гэж хардах хэмжээнд очлоо.

Avatar

Нэргүй 2024-03-29 59.153.115.78

20 umuu 22 nastain yamarshuuhan bga um boldoo

Avatar

Нэргүй 2024-03-29 139.5.216.210

ёстой цөвүүн цаг үнэн үнэн нялхаараа архидана арсалдана охид нь ч охин хүүхэд шиг байхаа больсон эцэг эхчүүд нь ч муу буруугаар дүүрчихсэн залхуу архичид пиг пиг нийгэм шилжилтээр хямралд сөхрөөд баахан хүмүүс архичин болсон ихэнх нь үхсэн одоо залгаад шинэ үе хөдөөнөөс голдуу орж ирэгсэд залуугаараа архичин болчихсон явцгааж байна

Avatar

Иргэн 2024-03-29 103.212.116.31

Ер нь хятадаас оруулж ирж байгаа болон эмээлтэд хийгдэж байгаа хямд арихнуудад залуус их (бөбөөчид, бүрзгэрүүд) их донтож байна! ИХ Ч ҮХЦГЭЭЖ БАЙНА! Тэд өөр ахрих уухаас татгалзаж байдаг!

Avatar

Нэргүй 2024-03-29 139.5.216.210

архины найрлагыг нарийн судлах лабортори байна уу сүүлийн үед архи монголчуудыг маш хурдан донтуулж гарзууруулаад байх шиг санагдах юм хүчтэй донтуулагч бодистой юм бишүү

Avatar

eldvuin 2024-03-29 216.38.195.74

-cpok

Avatar

xaritsgyi baixOC xulduugch maxni shyyd baisgeed taslana 2024-03-29 216.38.195.74

TOG DURAARAA TASDAJ , UBCHIN ITLJ at gaysCJNOC

Avatar

Зочин 2024-03-29 139.5.218.119

Орой 22 цагаас телевизээр вино, пиво ууж сурталчилж байгааг эхний ээлжинд таслан зогсоох хэрэгтэй.

Avatar

Cymti; ,gyiljintai xyemlegtei ubchlul ixsexyy 2024-03-29 216.38.195.74

baingajyXTxsgyishOCiU;?

Avatar

Нэргүй 2024-03-29 37.66.6.195

denduu aimshigtai

Avatar

Нэргүй 2024-03-29 103.251.167.20

Социолист нийгмийн чинь сайн сайхан зүйл чинь энэ шүү дээ. Одоогийн соцын үлдэгдлүүд ихэнх нь архичин гэр бүлээ дарамталдаг зөрүүд тэнэг нь дийлдкү болсон хүний адгууд байдаг.

Avatar

Нэргүй 2024-03-29 139.5.216.210

битгий худлаа солиор социализмын үед хэзээ тэгж ийм архидалт явагддаг байсан юм бэ эмэгтэйчүүд бол бүр уудаггүй байсан архидаад явдаг завтай хүн ч байгаагүй шүү

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.180.117

Соц үед 17 9-р ангийн настай архаг архичин байлаашдээ

Avatar

Нэргүй 2024-03-29 43.242.242.59

Соуиалист нийгэмд ийм юм огт байдаггүй байсан. Юун 21 настай хүн архины хамааралтай болох вэ.Капиталист нийгэмд муу муухай нь дэндүү их юмаа. Сайн тал нь хагартлаа баяжиж болдог явдал юм даа. Одооны залуусын ёс суртахуун бол бүр гайхаж гутармаар. Ах захаа хүндлэх, ичиж зовох гэж огт байхгүй.. Түүнийгээ хүний эрх ардчиллын буян гэж ярина. Дарга нь загнавал шууд ажил хаяж өогцрохыг шаардаж акц зохион байгуулна.Бүтэхгүй

Avatar

Нэргүй 2024-03-29 59.153.114.32

Соц.нийгмэд аливаа мэдээлэл нууц байдаг, ил гаргаж тавьдаггүй байсан! Гэхдээ 1990 оноос хойш хүмүүсийн ёс суртахуун доройтсон нь үнэн!!

Avatar

Нэргүй 2024-03-29 139.5.216.210

үгүй хэзээ ч ийм муухай архичин нийгэм биш байсан дотор нь амьдарё байсан хүмүүс нүдээрээ л лав хараагүй одоо л ёстой муу муухайдаа живчихсэн

Avatar

Нэргүй 2024-03-29 122.201.31.171

Энэ Цээсүрэн гэдэг гөлөг худлаа гарчиг тавиад ганц догол мөр тавих юм даа. Бодвол хоол эргүүлж явдаг байх даа, гахай шиг хүүхэн.

Avatar

Kk 2024-03-29 202.126.91.5

Hahahaha uneen TEG d duudaagddag sht haha

Avatar

Нэргүй 2024-03-29 202.126.91.5

Chadwargui setguulchid ni haha

Avatar

Ll 2024-03-29 202.126.91.5

Chadwartainuudiigaa hog bolgohiig seglehiig husdeg zalitai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж