В.Баярмаа: 21 насныханд архины солиорол илэрч байна

Хуучирсан мэдээ: 2024.03.29-нд нийтлэгдсэн

В.Баярмаа: 21 насныханд архины солиорол илэрч байна

В.Баярмаа: 21 насныханд архины солиорол илэрч байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал В.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 


-СЭМҮТ сүүлийн үед хүн амын дунд сэтгэцийн өвчний тархалт хэр байгаа талаар судалгаа хийсэн үү?

-Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг тархалтын судалгааг 2013 онд хийсэн. Бараг 10 жилийн өмнө хийсэн гэсэн үг. Аливаа судалгааг 10 жил тутамд хийснээр ерөнхий үзүүлэлт гарч, түүнд тохирсон бодлого шийдвэр гаргах боломжтой гэж үздэг. Судалгааг Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьж өгсөн байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий тоон мэдээ ирдэг. Тэр мэдээг бид цэгцэлж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд өгч жил бүр эрүүл мэндийн үзүүлэлт гэдэг ном гаргаж, хамаарах статистик мэдээллийг хавсардаг.

Бид ерөнхий тоон мэдээллүүдийг авч, анализ хийж ажилладаг.

-Мансууруулах бодист донтох эмгэг нэмэгдэж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Сүүлийн үед сэтгэцийн ямар эмгэг зонхилон бүртгэгдэж байна вэ? 

-Хамгийн сүүлд эрт илрүүлгийн судалгаа хийгдэж байгаа. Нийт таван бүлгийн зорилтот насыг сонгож хүн амын 70 орчим мянган хүнийг хамруулсан датаг боловсруулсан. Хүүхдэд 6, 14 насанд тохиолддог сэтгэл хөдлөх зан үйлийн тулгамдсан асуудал байна уу үгүй юу гэдгийг тандан судалж байна. 21 насныханд дунд насныхны судалгаа, ахимаг насныханд 45, 60 насан дээр судалгаа хийгдсэн.

Хүүхэд насны хувьд 70 орчим хувь нь эрүүл байна. 20 гаруй хувь нь ямар нэгэн асуудалтай байгаа бөгөөд 10 орчим хувьд нь зан үйл, сэтгэл хөдлөлийн эмгэгийн сэжиг бүхий тохиолдол байна гэх тоонууд урьдчилсан байдлаар гарсан.

Энэ нь 10 жилийн өмнө зөвхөн өсвөр насныхан хийсэн судалгаатай харьцуулахад өөр үр дүн гарсан. Тухайн үед 60,5 хувь нь эрүүл, 30,5 хувь нь асуудалтай, есөн хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэж гарсан. Түүнтэй харьцуулахад одоо бол үзүүлэлт нэмэгдсэн байна. Гэхдээ насны бүлгийн хувьд ялгаатай учир шууд харьцуулах боломжгүй.

21 насны тухайд солиорлын эмгэг буюу бодит зүйлийг бодит бусаар харж дүгнэдэг эсэхийг тандан судлах асуумжийг боловсруулж өгсөн байгаа. Үүгээр энэ насны хүмүүсийн бага хувьд нь ямар нэгэн солиорлын шинж ажиглагдаж байна гэж үзсэн.

Тодруулбал, 21 насныханд архины хэрэглээнээс үүдэлтэй солиорлын асуудлууд илэрч байгаа нь харагдсан.

45, 60 насныхны хувьд стресстэй холбоотой буюу сэтгэл түгших эмгэг, тайлбарлаж болохгүй биеийн зовиурууд байна гэж гарсан. Нас, насны тухайд ийм эмгэгүүд илэрч байгаа урьдчилсан дүгнэлт гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж