Италийн налуу цамхаг нурахад бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2024.03.29-нд нийтлэгдсэн

Италийн налуу цамхаг нурахад бэлэн байна

Италийн налуу цамхаг нурахад бэлэн байна

Хазгай хэлбэрээрээ дэлхий дахинд алдаршсан Пизагийн цамхаг Италийн Пиза хотод байрладаг. Тэгвэл Италийн хоёр дахь налуу цамхаг болох Торре Гарисенда сүйрлийн ирмэгт ирээд байна.

Болонья хот дахь Гарисенда цамхаг нь 12 дугаар зуунд баригдсан бөгөөд 48 метр өндөр. Цамхаг 14 дүгээр зууны үеэс хазайж эхлээд өнөөдөр дөрвөн градус хазайсан байна. Энэ нь Пизагийн цамхагийн 3.9 градусын хазайлтаас илүү гарсан гэсэн үг.

Гарисендаг нурах өндөр эрсдэлтэй болсон гэж шинжээчид дүгнэсэн тул эргэн тойрон дахь гудамжуудыг өнгөрсөн оны сүүлээр хэсэг хугацаанд битүүмжилсэн. Байгууламжийн ойр орчмыг битүүмжилснээр Асинелли цамхагт аялагч жуулчид зочлох боломжгүй болсон. Иймээс Италийн эрх баригчид Пизагийн цамхагийг бэхэлсэнтэй ижил төхөөрөмж ашиглан аврах төлөвлөгөө боловсруулжээ.

Пизагийн цамхагийг бэхлэхэд ашигласан тоног төхөөрөмжийг Гарисендад зохицуулж, бэхлэхэд ойролцоогоор зургаан сар шаардлагатай. Мөн 19 сая еврогийн зардал гарна.

Гарисенда нь Пизагийн цамхаг шиг олонд төдийлөн танигдаагүй ч Болоньяг зорьсон аялагч жуулчдын сонирхлыг татсаар ирсэн. Мөн зэрэгцээ орших Асинелли цамхаг нь 1.3 градусын хазайлттай.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Пизагийн цамхаг 1990-ээд оны эхээр 4.5 градусын хазайлттай байжээ. 1993 оноос хойш найман жил үргэлжилсэн аврах ажиллагааны эцэст хазайлт 3.9 градус болсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж