Ромын Пап лам Улаан өндөгний баярын өмнөх ёслолоо үйлдлээ

Хуучирсан мэдээ: 2024.03.29-нд нийтлэгдсэн

Ромын Пап лам Улаан өндөгний баярын өмнөх ёслолоо үйлдлээ

Ромын Пап лам Улаан өндөгний баярын өмнөх ёслолоо үйлдлээ

Ромын Пап лам Франциск Пүрэв гаригт даруу төлөв байдлыг онцолсон ёслолын үеэр Ромын шоронд хоригдож байсан 12 эмэгтэйн хөлийг угаав. Тэрбээр анх удаа тусгай ёслолын үеэр хөл угаах зан үйлийг хийлээ. Сүүлийн үед эрүүл мэнд, хөдөлгөөний бэрхшээлтэй болсон 87 настай Пап лам Ром дахь Ребиббиа шоронд болсон ёслолыг удирдаж, тэргэнцэрээсээ эмэгтэй хүн бүрийн хөлийг угааж өгсөн ба олон хүн нулимс дуслуулж байв. Хөл угаах зан үйл нь Улаан өндөгний баярын өмнөх Пүрэв гаригт болдог ба Есүс Христ нас барахаас өмнөх шөнө шавь нарынхаа хөлийг угааж өгсөн үйл явдлыг хүндэлж, дуурайх зорилготой юм.

Пап лам Франциск 2024 оны гуравдугаар сарын 28-ны Пүрэв гаригт Ромын зах дахь Ребиббиа шоронд хоригдож байсан 12 эмэгтэй хоригдлын хөлийг угааж, хөлийг нь үнсэж байгаа нь түүний үйлчлэл, даруу байдлыг онцлон тэмдэглэх зорилготой зан үйл юм.

Франциск анх Пап ламаар сонгогдсон үеэсээ хойш хөл угаах зан үйлыг зөвхөн Ватиканд хийдэг байсан. Тэрбээр хоригдол, дүрвэгсэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлийг угааж өгч  Улаан өндөгний баяраа тэмдэглэдэг байжээ. Олон жилийн турш Франциск  эмэгтэйчүүд болон мусульманчуудын хөлийг угааж байсан бол  сүмийн нэрт түүхч, зохиолч Майкл Уолш, литургийн мэргэжилтэн Фр Энтони Рафф нар “CNN”-д Пап лам ёслолын үеэр зөвхөн эмэгтэйчүүдийн хөлийг угааж байгаа нь анхны тохиолдол гэж онцолсон байна. Пап лам сонгогдсон анхны жилүүддээ сүмийн дүрэмд өөрчлөлт оруулж, ёслолд эмэгтэйчүүдийг албан ёсоор оролцуулсан нь Ватиканы эсэргүүцэлтэй тулгарсан юм. Түүний өмнөх Ерөнхийлөгч XVI Бенедикт эрчүүдийн хөлийг л угаадаг байсан бол сүүлдээ лам нарын хөлийг л угаах горимд шилжсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж