Навальныйн шүүх хурлыг сурвалжилсан сэтгүүлчийг баривчилжээ

Навальныйн шүүх хурлыг сурвалжилсан сэтгүүлчийг баривчилжээ

Навальныйн шүүх хурлыг сурвалжилсан сэтгүүлчийг баривчилжээ

ОХУ-ын эрх баригчид сөрөг хүчний зүтгэлтнүүд, сэтгүүлчид, идэвхтнүүд болон "LGBTQ+" нийгэмлэгийн гишүүдэд чиглэсэн өргөн цар хүрээтэй тэмцлийн хүрээнд зургаан сэтгүүлчийг баривчилжээ. Зургаан сэтгүүлчийн нэг Антонина Фаворскаяа нь сүүлийн хэдэн жилийн турш Навальныйн шүүх хурлыг сурвалжилсан юм. Энэ талаар "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллага Пүрэв гаригт мэдээллээ.

Антонина Фаворскаяаг Навальныйн Авлигатай тэмцэх сангийн цахим хаягаар дамжуулан хэт даврагч үйл ажиллагаа явуулсан гэж буруутган, баривчилжээ. Тэрбээр Навальныйн шүүхийн сонсголыг хэдэн жилийн турш сурвалжилж, шоронд нас барахынх нь өмнөх хамгийн сүүлчийн дүрс бичлэгийг хийсэн байна.

Александра Астахова, Анастасиа Мусатова нар баривчилгааны төвд Фаворскаяатай уулзахаар ирснийхээ дараа баривчлагдсан байна. Мөн тэдний гэрт нэгжлэг хийж, зарим зүйлийг нь хурааж авчээ.

"SOTAvision" цахим хуудасны сэтгүүлч Екатерина Аникьевич, "RusNews"-ийн Константин Яров нар харин Фаворскаяагийн гэрийг нэгжих үйл явцыг сурвалжилсныхаа төлөө баривчлагдсан байна. "Хил хязгааргүй сэтгүүлчид"-ийн мэдээлснээр Яров нь цагдаа нарт зодуулж, заналхийлүүлсний улмаас эмнэлэгт хүргэгджээ. Цагдаагийн өөдөөс дуулгаваргүй загнасан гэдэг үндэслэлээр түүнийг 15 хоног хорих магадлалтай.

Мөн "RusNews"-ийн сэтгүүлч Олга Комлеваг Москвагаас зүүн зүгт 1300 км зайд орших Уфад Лхагва гаригт баривчилжээ. Түүнийг хэт даврагч үйл ажиллагаа болон Навальныйн байгууллагын үйл ажиллагаанд оролцсон гэж баривчилсан байна.

Фаворскаяа гуравдугаар сарын 17-ны өдөр Навальныйн булш руу цэцэг өргөснийхөө төлөө анх баривчлагдсан. 10 хоногийн дараа цагдан хорих хугацаа нь дууссан боловч эрх баригчид түүнийг дахин буруутгаж, Баасан гаригт Москвагийн Басманный дүүргийн шүүхэд ирэхийг тушаасан байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-29 103.168.34.170

Ер нь Дэлхийн даяаараа урвагчид, тэрслэгч нараасаа салах их цэвэрлэгээ хийгдэж эхэлсэн. Үүнээс Монгол улс ч хоцрохгүй биз.

Avatar

Нэргүй 2024-03-29 59.153.113.234

Ийм мэдээ одоо хэнд хэрэгтэй юм. Өнгөрсөн хүний сүнсээр ородохооо болиоч. Монгол ёс байна даа.

Avatar

gayNZM Worker Ubjluulei boloxoopoo oyxsgJ 2024-03-29 216.38.195.74

XT zasaglyylj at xynui myyUVJ

Avatar

Нэргүй 2024-03-29 103.57.94.110

дайн болж байхад юун ацаараа хүний эрх байхав дээ. Хаана ч тийм л байдгаас хойш яая гэхэв

Avatar

Зочин 2024-03-29 202.9.47.14

Путин ч үнэхээр өсөрхүү хүн юм аа ..Навальный үхсэнн ..Одоо тэгээд зүгээр л орхичихож чадахгүй л байгаа юм байх да ..5 үе ээр нь хүйс тэмтрэх юм байна л даа

Avatar

Нэргүй 2024-03-29 103.57.93.96

Путлер гуай чинь КГБ-гийн хүн шүү дээ, тэхээр аргагүй ш дээ, хө !

Avatar

Нэргүй 2024-03-29 202.126.89.14

Мангадын хар овоохой фашизмын үүр болжээ,,,хөөрхий,,,, дууслаалдаа,,,,

Avatar

ylnittgtsgaiNZ? 2024-03-29 216.38.195.74

Tab

Avatar

Нэргүй 2024-03-29 59.153.112.182

Бут Зад Үсэр СөнөПад Сухай ааа .. Путлерийн Орос орон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж