Приус, ачааны машинтай мөргөлдөж, жолооч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.03.29-нд нийтлэгдсэн

Приус, ачааны машинтай мөргөлдөж, жолооч нас баржээ

Приус, ачааны машинтай мөргөлдөж, жолооч нас баржээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд өнөөдөр /2024.03.29/ өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсч байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Иймд жолоочид: 
  • Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах,
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх,
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах,
  • Зорчих хэсгийг чөлөөлөх,
  • Ослын зогсолтын тэмдэг байршуулах,
  • Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж