Мияагино дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээнд шилжүүлнэ

Мияагино дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээнд шилжүүлнэ

Мияагино дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээнд шилжүүлнэ

Японы сүмогийн холбоо Пүрэв гаригт дуулиан шуугианд холбогдоод буй Мияагино дэвжээг хааж, бөхчүүд болон багш нарыг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүлэх болсныг зарлалаа.

Дээд зиндааны макүүчи зиндаанд 45 удаа түрүүлсэн ёкозүна Хакүхо асан Мияагино дэвжээг удирддаг байсан бөгөөд түүний шавь өсвөрийн бөхчүүдэд бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсоноор асуудал дэгдсэн. Үүнээс болж Японы сүмогийн холбоо Хакүхогийн дэвжээ удирдах эрхийг нь түр хугацаагаар хааж, цалинг нь хассан бол Монголд төрж, Хоккайдод өссөн Хокүсэйхо энэ дуулианы улмаас зодог тайлсан билээ.

Энэ сард эхэлсэн Харү башёгоос хойш бөхчүүдийг шилжүүлэх асуудал яригдаж байсан. Эхний төлөвлөгөөгөөр Мияагино дэвжээний бөхчүүдийг өөр өөр дэвжээ рүү хувааж илгээхээр яригдаж байсан ч Японы сүмогийн холбоо бүх бөхийг нэг дор шилжүүлэхийг илүүд үзжээ. Хамгийн сүүлд гаргасан шийдвэрийн дагуу Хакүхо бөхчүүдийнхээ хамтаар Исэгахама дэвжээнд шилжиж, тус дэвжээнд багшаар ажиллах болсон байна.

Японы сүмогийн холбооны олон нийттэй харилцах менежер Садогатакэ Токиод болсон захирлуудын зөвлөлийн хурлын дараа "Мияагино дэвжээ бүр алга болно гэсэн үг биш. Түр хугацаанд хяналтад байна гэсэн үг. Мияагино ояката дахин сайн бөхчүүдийг хүмүүжүүлнэ гэдэгт бид найдаж байна" гэжээ.

Исэгахама дэвжээний аварга, ёкозүна асан Асахифүжи, багш Асакаяама, озэки асан Кайо нар хоёр сар тутамд зохиогддог тэмцээний дараа Хакүхогийн талаар сүмогийн холбоонд тайлагнана. Тус дэвжээнд өдгөө 20 орчим бөх харъяалагддаг. Мияагино дэвжээний 20 орчим бөх Исэгахамад нэгдсэнээр сүмогийн хамгийн том дэвжээ болох юм.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
7
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Japan vs Mongolia 2024-03-29 103.168.34.147

Японы сумд Монголчууд ноёрхож Япон хүмүүсийн хайр хүндлэлийг мянга хүлээлээ гээд Япончууд Монголд нэг ч үйлдвэр барьж хөрөнгө оруулсангүй, өндөр технилогын ганц жижиг үйлдвэр цех ч барьсангүй. Боловсруулах үйлдвэр нэгийг ч барьж Монголд босс болсонгүй. Суугчид ч оруулж ирж чадсангүй. Энэ нь Япончуудаас боловуу Монголчуудаас болов уу? Монголын тагнуул, цагдаа, прокурорууд Япон иргэдийн бизнес, хөрөнгийг булаадаг дээрэмддэгээс болсон уу?

Avatar

Зочин 2024-03-29 66.181.178.143

Хүний нутгийн хөрс хатуу гэдгийг ойлгож эхэлж байгаа байлгүй дээ. Ганц сумо ч биш. ер нь Монголчууд Монголдоо л дөвчигнөж болно, өөр газар болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь 1975 оноос хойш төрсөн (1990 онд ухаан сууж эхэлж байсан) нөхдүүд өвөг дээдсийнхээ Монгол её заншлаа мартаад гадаад дотоодгүй, өөд уруугүй дөвчигнөдөг болсон. Ийм ойворгон байхад очсон газар бүртээ л нүд үзүүрлэгдэнэ. Өнөөдрийн манай төр ч энэ болохгүй нөхдөөр дүүрсэн, буруу болгоныг үйлддэг болсон.

Avatar

Мөөгий аврага 2024-03-29 139.5.218.118

Ишш чааваас толгой бөхийж зогсох ч гэж дээ хүү минь !!!

Avatar

Ничоз 2024-03-29 202.9.46.14

Ер нь хэнд хамаатай юм бэ? Сумо үздэг хүн одоо байдаг юм уу?

Avatar

Иргэн 2024-03-29 59.153.112.143

Энэ залууд бяр хүчтэй нь адилхан ухаан заяасангүй.

Avatar

Нэргүй 2024-03-29 172.56.168.183

баньд багш хоер сеппуку хийх юм болов уу

Avatar

Зочин 2024-03-29 103.212.118.167

сеппуку гэж юу вэ?

Avatar

Зочин 2024-03-29 66.181.188.52

Юугаа хийж хүний нутагт удна вэ, нутагтаа ирж их хурлын гишүүн болоо. Энд хийх зүйл маш их байна

Avatar

зочин 2024-03-29 66.181.167.4

Япончууд ухаантай улс, манай үндэсний бөхийн муу муухай халдахаас сэргийлж байгаа нь энэ, хоёр гурван дэвжээний удирдлагыг монголчууд авахад л богинохон хугацаанд сумог үндэсний бөхийн өрөөсөн болгож чадна ш дээ

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.184.129

Teneg chini Japanii sumog Mongol mayagiin bolgox shaxjee. Xariutslagaa xuleex xeregtei. Japan soyoliig xundetgex yostoi shuu. Usiig ni uuval yosiig ni daga. Japan irgen yum bol Japanese shig bai.

Avatar

Нэргүй 2024-03-29 202.179.24.40

ЯПОНЧУУД ХҮНИЙ ИТГЭЛ ХАЙР ХҮНДЛЭЛ ЁС ЗҮЙН ТУХАЙ ЯРИАД , ЗАН АВИР НЬ ТЭНЦЭХГҮЙ БАЙНАА Л ГЭЭД БАЙХ ШИГ. ТҮҮНЭЭС БИШ ХАКУХОГИЙН СҮМОТОЙ ЯРИАГҮЙГ БҮГД ХАРЖ Л БАЙНА ШД.

Avatar

НЭР ТӨР 2024-03-29 202.179.24.40

УГ НЬ БОЛ ТЭ.. ЯПОНЧУУД НИЙТЭЭРЭЭ ХАКУХОГ ХҮНДЛЭЖ ХАЙРЛАЖ ТУСЛАЖ ДЭМЖИЖ ЯПОНЫ СУМОГ ӨӨРЧЛӨХ БАЙХ ИЛҮҮ САЙН ИЛҮҮ САЙХАН БОЛГОХ БАЙХ. ИЛҮҮ ИХ ШИНЭТГЭЛ ХИЙХ БАЙХ ГЭЖ Л ИТГЭЖ НАЙДСАН БАЙХ ШҮҮ. … МУУГ НЬ ҮЗЬЕ МУУХАЙ БАЙЛГАЯ ГЭЖ БОДОЛГҮЙ Л 20 ЖИЛ ДЭМЖСЭН. АЛЬ САЙН САЙХАН БҮХНИЙГ АЛДАР ЦОЛ НЭР ХҮНДИЙГ ХАРАМГҮЙ ЗОРИУЛСАН. БҮХИЙ Л ХАЙР ХАЛАМЖ МӨНГӨ САНХҮҮ ГЭР БҮЛ , БИЕНЕСЭЭР ДЭМЖСЭН БАЙХ ШҮҮ.. ХҮНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАХ МУУХАЙ Л ДАА. НААНДАЖ ӨӨРИЙН НЭР ТӨР ЦААШЛАВАЛ ЭЦГИЙН НЭР ТӨР БҮР ЦААШАА УЛС ОРНЫ НЭР ТӨР

Avatar

Нэргүй 2024-03-29 172.56.169.69

ЭРТЭНЭЭС ЭХЭЛСЭН ЮМ АА УРЬД НЬ БАС НЭГ ЗАЛУУГ ЗОДООД ДАРАМТЛААД ЗОДОГ ТАЙЛУУЛСАН. ЯПОНУУД АЙХТАР АЖИГЛАЖ БАЙЖЭЭ. ТЭГЭЭД УЛААН ЦАЙМ ОДХУУ МАЯГИЙН БАНЬД ГАРААД ИРЭНГУЙТ ЗОГСООЖ БАЙНА. ХАКУХО МЭДЭЭГУЙ ГЭДЭГ БОЛ ХУДЛАА. БАГШИЙН ЭРДЭМ ШАВЬД

Avatar

Нэргүй 2024-03-29 59.153.115.78

Za tegeed buh bol buh barildajil chadhaas udirdaj chadahguishdee

Avatar

Нэргүй 2024-03-29 43.242.242.59

Уул нь Даваажаргал дэвжээний эзэн байсан бол олон монгол хүмүүс сумочоор элсэх байлаа. Шалтаг хайж байсан япончуудад сайхан далим боллоо. Даваанинжийг монгол хүн гэдгээр нь өөд нь татаж дэвшээндээ авсан нь гай боллоо. Равдан мэтийн хүмүүс их баярлаж байна. Эх орон нэгтнүүдээ үзэн яддаг хүн олширвол муугийн цондон.

Avatar

Нэргүй 2024-03-29 172.56.169.69

ЯПОНЫ СУМОГ МОНГОЛ БОХ ШИГ БОЛГООД ИРЭНГУЙД ЗОГСООЖ БАЙНА.ЧИ ООРОО ОЧИЖ БАРИЛДААЧ

Avatar

зочин 2024-03-29 66.181.177.242

нэргүй равдан хоёр танай сайтын ажилчид уу

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.183.188

энд ямар ч хууль дүрэм,япончуудын ухаан мухаан ярих нь шал тэнэг асуудал,хүчтэй нь хүчгүйгээ ямар нэг аргаар залгидаг капиталист хууль л үйчилж байгаа,том дэвжээ улам л томорч буй процесс,өөр юу ч биш,ирээдүйд дийлдэшгүй болноо гээд барын зулзагыг бага дээр нь гэдэг л боллоо ш дээ???

Avatar

РАВДАН 2024-03-29 192.82.65.175

Япончууд үнэхээр ухаантай хүмүүс. Манайх шиг оросуудад хорлогдсон хоосон тархитан, эх орноосоо урвагч нар биш. Монголд бүх салбарт оросын суртал ухуулагчид, ьагнуул, туршуулууд дүүрлээ. Манай төр засагт байгаа томчууд нь монголын эрх ашгийг доорд тавьдаг хамгийн том урвагч оросын гар хөл бологсод юм байна лээ.

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.185.39

хая наад сумогоо!!! эх оронд чинь хийх ажил үстэй толгойноос их байна

Avatar

zochin 2024-03-29 43.242.242.65

Yahnuu Hakuhog ulsiin ih hurliin gishuun bolgomoor baina uu

Avatar

Нэргүй 2024-03-29 59.153.115.243

Ингэхэд Монхбат аваргын удамыг аваад улдчих сайхан монгол бусгуй алга уу хуухнуудэээ Хакухог монголд нэг ирэхэд нь…

Avatar

Нэргүй 2024-03-29 172.56.169.69

ЗОДУУЛААД БАЙЖ БАЙХ ЮМ УУ ТЭГЭЭД

Avatar

Нэргүй 2024-03-29 124.158.123.244

Хазгар хүргэн хадамсаг гэдэг үг бий. Хакухо одоо Монголд хамаагүй болчихсон, 2019 оны 9-р сарын 2-ын өдөр япон иргэншил авчихсан шүү дээ. Тэгээд гэргий хүүхэд нь …тэнд байхаас өөр аргагүй

Avatar

Асуудалыг нөгөө өнцөгөөс харах хэрэгтэй 2024-03-29 14.1.81.78

Япон бөх Монголд үндэсний бөхийн гал байгуулаад өөрийн авчирсан Япон бөхчүүдийн толгойг илээд залуу Монгол бөхчүүдийг дээрэлхэн дарамтлахад үг дугарахгүй байвал яах вэ??????

Avatar

Иргэн 2024-03-29 66.181.179.95

Новшийн сумог хаяад эх орондоо ирвэл таарна. Сумогийн ордон нь бараг эзгүйрсэн байхад хэн эргээд үзэгчдээр дүүргэсэн юм бэ??? Манай Монгол залуучууд л тэгсэн. Гавъяаг нь үнэлж чадахгүй байгаа бол юунд нь хоргодох юм бэ??? Тэртээ тэргүй Даваажаргал гэдэг агуу залуугийн тогтоосон амжилтыг хэн ч эвдэж чадахгүй ээ.

Avatar

Нэргүй-д 2024-03-29 45.117.35.29

Усыг нь уувал ёсыг нь дага

Avatar

Zochin 2024-03-29 43.242.242.65

Tend denduu l erhelj hagartlaa l bayajlaa shde… Gaviyag n unelj chadahgui ntr, yasan bisda min tend Hakuho yaj ch duraaraa aashlah erhtei gej sanaa yu Mongol ork min Mongol shigee setgehgui shu

Avatar

Нэргүй 2024-03-29 172.56.169.69

ЧИ ТЭЖЭЭХ ЮМ УУ ТЭР АГУУ ХООЛНЫ САВЫГ

Avatar

Нэргүй 2024-03-29 203.98.77.237

Монгол ухаан байна Монгол цус байна ялнаа дийлнээ

Avatar

Балт 2024-03-29 139.5.217.227

хөсрии японуудыг хаяваа. түшээд тулаад авах эх орон ижии өлгии бнооо.

Avatar

Zochin 2024-03-29 43.242.242.65

Hud uyangalsan ork baina da chi

Avatar

Нэргүй 2024-03-29 103.57.92.84

Хүний амьдралд юу ч тохиолдоно. Болгоолмжтой л байх хэрэгтэй. Сургамж авч хичээх л хэрэгтэй шүү. Амжилт…

Avatar

Хр 2024-03-29 45.117.35.10

Яваандаа Кайёо ийн оронд Тэрүнофүжи ирнэ. Тэгээд Хакүхо туслах дасгалжуулагчаа хтйсээр байна. Тэрийг тэвчилгүй Хакухо ажлаа өгнө гэж тооцоолж байгаа юм билээ

Avatar

Зочин 2024-03-29 172.56.105.17

Нутгийн дүүд амжилт хүсье. Харин ч гайгүй

Avatar

Зочин 2024-03-29 64.119.29.46

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ хүн тэжээвэл толгой цустана гэдэг үг болж дээ бусдад сургамж болох хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.160.55

Эцгийгээ өөд болсоны дараа Японд өргөгдсөн Монгол хүү минь нэг хэсэгтээ л Аралынхний ИЛ хараа хяналтад амьдрах нь дээ , за хичээгээрэй – тэсээрэй , хамгийн гол нь япон эхнэртээ л хар – сэжиг авахуулж болохгүй шүү …

Avatar

Иргэн 2024-03-29 122.201.19.99

Хуулиа барисан байна

Avatar

Нэргүй 2024-03-29 202.9.46.81

We don’t care

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж