Чуулган: МАН, АН-аас авсан ажлын 5 хоногийн завсарлага дуусч байна

Чуулган: МАН, АН-аас авсан ажлын 5 хоногийн завсарлага дуусч байна

Чуулган: МАН, АН-аас авсан ажлын 5 хоногийн завсарлага дуусч байна

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн /2024.03.22/-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уг хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар гишүүд өөр өөр байр суурь илэрхийлсэн. Тиймээс МАН-ын бүлэг гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх үүднээс Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл дээр ажлын таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.  Харин өнгөрсөн даваа гаригт /2024.03.25/-нд болсон МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр УИХ дахь МАН-ын гишүүд уг хуулийн төслийг дэмжих тал дээр нэгдмэл байр суурьтай болсон хэмээн мэдэгдсэн юм. МАН-ын бүлгээс авсан 5 хоногийн завсарлагын хугацаа өнөөдөр дуусгавар болсон тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэх юм.

Түүнчлэн Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн /2024.03.22/-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн.Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн гаргасан горимын саналын дагуу энэ асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авсан юм.  УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнгөрсөн даваа гаригт /2024.03.25/-нд бүлгийн хуралдаанаа хийсэн боловч мэдээлэл хийгээгүй. Хэдий тийм боловч завсарлага авсан хуулийн төслийн талаар нэгдмэл байр суурьтай болсон гэх мэдээллэл байгаа юм. Ямартай ч УИХ дахь Ардчилсан намаас авсан ажлын 5 хоногийн завсарлагааны хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх юм.

Өнөөдөр /2024.03.29/-ний УИХ чуулган хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар

 

 Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.168.8

"МАН, АН-аас авсан ажлын 5 хоногийн завсарлага" гэн үү? Хэн энэ хоёроос завсарлага гуйсан юм?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж