Хотын соёл: Ариун цэвэр ба 10 мянгын торгууль!

Хотын соёл: Ариун цэвэр ба 10 мянгын торгууль!

Хотын соёл: Ариун цэвэр ба 10 мянгын торгууль!

Улаанбаатарчуудын уушиг бохирдолд дасан зохицохдоо сайн гэхэд хилсдэхгүй. Учир нь жилийн дөрвөн улирлын сэрүүнд утаа, агаарын бохирдол, дулааны цагт хөрс, автомашины угаараар амьсгалсаар хэдийнэ дасчээ. Хүмүүс тэр бүр мэддэггүй ч гадаад орчны бохирдлууд нь халдварт өвчнөөс гадна хортой, хоргүй хавдар, дотор эрхтнүүдийн үрэвсэл үүсгэх төдийгүй арьс, хүний зан чанарт ч нөлөөлдөг байна. Тиймээс хүмүүс бохирдлоос бохирдол руу шилжихэд хамелон шиг дасан зохицохоо болих хэрэгтэй. Мөн бохирдол үүсгэж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой билээ.

Иргэн бүр Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах шаардлагыг ч тавьж сурах нь зөв юм. Улирал хамаарахгүй нийтлэг ажиглагддаг үзэгдэл бол гудамжинд ил задгай нус, шүлс, цэрээ хаях явдал. Хэдийгээр нийтийн эзэмшлийн талбайд гаргасан эл зөрчилд Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгний торгууль ногдуулдаг ч төлдөг иргэн тун ховор. Ганцхан хүний гадагшлуулсан бохироос болж орчин тойронд нь олон янз нян бактери тархаж байгаа. Гэлээ ч үүнд эмзэг ханддаг хүн цөөн. Бохирдлыг цэвэрлэдэг тохижилт үйлчилгээний компани /ТҮК/-ийн ажилчид ч халдварын өндөр эрсдэлтэй цэвэрлэгээ хийж байхдаа амны хаалт зүүх нь ховор.

Хаврын улиралд хүний дархлаа эрс муудаж, халдварт болон халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэл их болпог. Тэр дундаа гадаад орчноос бактериар дамжиж өвчлөх нь их аж.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчилд хуулийн хариуцлага тооцдог ч иргэд торгуулиа төлдөг эсэх нь эргэлзээтэй. Угтаа бол ил задгай нус, шүлсээ хаях зөрчилд хэд хэдэн хуулийн заалтууд хамаардаг байна. Тухайлбал, Зөрчлийн хуулиас гадна Эрүүл ахуйн тухай хуулийн заалтууд. Эрүүл ахуйн тухаы хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д зааснаар “Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах”-ыг хориглодог.

Эдгээрийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 10-50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянга хүртэлх төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

-40 ХЭМ ХҮРТЭЛ АМЬДРАХ ЧАДВАРТАЙ СҮЬЕЭГИЙН НЯН ШҮЛСЭЭР ХӨРСӨНД ТАРХДАГ

Хөрсний бохирдлоос хүний биед халддаг олон халдварт өвчин байдгийн нэг нь сүрьеэ. Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян гадаа хүйтэн орчинд ч дасан зохицож амьдрах чадвар өндөр аж. Тодруулбал, -1-40 хэмд сүрьеэгийн нян 50 жил хүртэлх хугацаанд хадгалагдах тэсвэртэй. Тэгэхээр бидний амьсгалж байгаа агаарт ч энэ төрлийн нян оршиж буй.

Үүний гол эх үүсвэр нь хүмүүсийн гудамж, талбайд ил задгай хаясан нус, цэр.

Тиймээс халдварт болон халдварт бус өвчний гол эх үүсвэр болсон иргэдийн зөрчилд бага дүнгээр торгох шийтгэл нь хариуцлага биш юм!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-03-29 139.5.216.217

Дэлхийн олон улсууд торгуулиар энэ бүх асуудалаа шийддэг. Торгуулиа нэмэх хэрэгтэй. Сингапур гэхэд хог хаявал 500 доллараар торгодог. Тэнд очсон Монголчууд тэр журмыг дагаж мөрддөг. Торгуулж гэж дуулаагүй…

Avatar

zochin 2024-03-29 202.55.188.81

mongolchuud hedii boltol nus baasanda holildoj amidrah yum bol

Avatar

Нэргүй 2024-03-29 59.153.114.32

Гудамжинд нус цэрээ тургиж хаях явдал жирийн үзэгдэл болсон! Хараад байхад хөдөөнөөс ирээд удаагүй хүмүүс л гол төлөв ийм байдаг!!

Avatar

Ц 2024-03-29 66.181.191.94

энэ тамхичидыг яанадаа..бусдыгаа илүү хордуулж байна шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж