Газын зурвас дахь өлсгөлөнг үүсгэсэн бүхэн дайны "гэмт хэрэгтэн"

Газын зурвас дахь өлсгөлөнг үүсгэсэн бүхэн дайны "гэмт хэрэгтэн"

Газын зурвас дахь өлсгөлөнг үүсгэсэн бүхэн дайны "гэмт хэрэгтэн"

Олон сарын турш Газын зурваст дайн дэгдэж энгийн иргэд, хүүхэд хөгшид хохирч буй үйл явдал нь хүмүүнлэгийн гамшиг, их өлсгөлөн болж буйг НҮБ-ын тайлан нотоллоо.

Тус тайлан ил болсноор Израилын зүгээс Палестины энгийн иргэдийн аюулгүй байдалд санаа тавьж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг анхааруулав.

НҮБ-ын хүний ​​эрхийн хамгийн өндөр албан тушаалтан Волкер Тюрк Израилын Газын зурваст хийж буй дайралтыг буруутган, өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглаж байж магадгүй гэв. Хэрэв Израилын засгийн газар Газа дахь дайралтаа үргэлжлүүлсээр байвал өлсгөлөн улам даамжирч, дайны гэмт хэрэг үүсэх нь тодорхой гэж НҮБ үзэж байна. Гэвч НҮБ-ын дээд албан тушаалтны мэдэгдлийг Израилын Бенжамин Нетаньяхугийн Ликуд намын ахлах улстөрч, Эдийн засгийн сайд  Нир Баркат үгүйсгэж, хий дэмийрэл  гэжээ.

Нир Баркат болон түүний намын үзэж буйгаар Израил улс НҮБ болон АНУ-ын Газад зориулсан тусламжийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа ба Хамас бүлэглэлээс болж өлсгөлөнд нэрвэгдсэн иргэд зохих ёстой тусламжаа авч чадахгүй байгаа гэв.

Мөн дийлэнх хүнсний тусламж Египетийн Рафах хилийн дагуу гацсан ба Израил тодорхой шалгалт хийсний дараа тусламжийн багцыг нэвтрүүлнэ гэж Нир Баркат тайлбарлажээ. Хүнс, эмнэлгийн тусламж иргэдэд хангалттай хүрэхгүй байгаагийн нэг шалтгаан нь агаараар зөөж, буулгах аж. АНУ, Их Британи зэрэг улсууд геополитикийн нөхцөл байдал хурцадмал байгаа тул агаарын тээврээр тусламжийн багц буулгаж байгаа ч ихэнх нь далайн усанд унаснаар палестинчүүд живэх эрсдэлтэй болсон. Хуурай газар буусан тусламжийн багцыг иргэд булаалцалдан амь насаа алдах тохиолдол ч гарав. Ерөнхийдөө Израил болон Хамас дайнаас гадна хүмүүнлэгийн гарц нээхгүй бол өдөрт хэдэн зуугаараа өлсгөлөнд нэрвэгдэн амь эрсдэх гэнэ. АНУ хүмүүнлэгийн багуудтай хамтран түр боомт барих ажлыг эхлүүлээд байгаа ч хэзээ бүрэн ашиглалтад орох нь тодорхойгүй байна.

Хэрэв Израил хуурай замын нэвтрэх эрхийг хүмүүнлэгийн байгууллагуудад олгох юм бол Газад хагас цагийн дотор хэдэн арван тонн тусламж очих боломжтой ба энгийн иргэд өлсгөлөнгөөс гарах боломжтой аж.

Гэсэн хэдий ч Израил санаатайгаар тусламжийн цуваад саад хийж буй хэд хэдэн баримт олдсон гэж НҮБ-ын дээд албан тушаалтан Волкер Тюрк мэдэгдэв. Хамас аравдугаар сарын 7-нд Израил руу довтолсны дараа Израилын цэргийн хүчин хариу довтолж, Газын энгийн иргэдийг хүчирхийлсэн нь буруу бөгөөд тусламжийн цувааг санаатай саатуулах нь байж боломгүй хэрэг гэж Тюрк хэлэв. Түүний хувьд нөхцөл байдал ямар ч байсан энгийн гэм зэмгүй хүмүүсийг зовоох нь гэмт хэрэг ба хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

ИЗРАИЛ ӨЛСГӨЛӨНГ ЗЭВСЭГ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА ГЭВ

"Хүмүүнлэгийн чиглэлээр явсан ажилчид маань Газа хүрэх замд хэд хэдэн шалгалт, улаан туузаар хаасан зам болон саадтай таарсан гэж мэдээлсэн. Онцгой байдлын ямар ч хэрэггүй энэ бүх саад тотгор нь Израилын явуулга гэж үзэж байна. Тусламж хүргэхийн тулд үндэслэлгүй олон шалгалттай таарах ёсгүй. Бид Израил санаатайгаар өлсгөлөн зохион байгуулж, зэвсэг болгон ашиглаж байна гэж бодож байна. Баримт нь ч бий" гэж Тюрк "BBC" -д ярьжээ. Газын зурваст болсон хүмүүнлэгийн сүйрлийн талаар ил болсон газрын зураг, мэдэгдэл, статиск тоо нь өнгөрсөн долоо хоногт олон улсын донсолгосон байна. Эдгээр бүх баримт, судалгаа нь Израил улс  Хамасын эсрэг хийж буй дайны арга барилаа нэн яаралтай солих ёстойг харуулжээ. Энэхүү судалгаа нь олон улсын нэр хүндтэй сүлжээ болох "IPC" гэгддэг Хүнсний аюулгүй байдлын нэгдсэн шатлал,  ангиллын хамгийн сүүлийн үеийн тайлан юм. Энэ нь өлсгөлөнгийн цар хүрээг хэмжихийн тулд засгийн газар, НҮБ болон тусламжийн агентлагуудад улс төрийн бус мэдээлэл өгдөг. Тус судалгаагаар

Газын зурваст 1.1 сая хүн буюу нийт хүн амын  тал хувь нь хүнсний аюулгүй байдлын гамшигт нэрвэгдээд байгаа тул их өлсгөлөн удахгүй болохыг харуулсан байна. Газын зурваст гал зогсоож, тусламж үзүүлэхгүй бол ойрын найман долоо хоногийн дотор өлсгөлөн хэзээ ч тохиолдож болохыг судалгаанд тусгасан аж.

Израилын дайралтын дараа Газад үйл ажиллагаа явуулж буй цөөхөн эмнэлгүүдийн нэгэнд өвчтэй өлсгөлөн хүүхдүүдээ авчирсан палестин эцэг эхчүүдийн хувьд статистик мэдээг хүлээх шаардлагагүй. Учир нь тэд өдөр бүр өлссөнөөсөө болж бие нь дордож буй хүүхдүүдээ харж, тусламж ирэхийг хүлээдэг. Газа бол өвчин тусаад эдгэж болох газар биш.

"BBC”-д ажилладаг Палестины чөлөөт сэтгүүлчийн очсон эмнэлэгт нэг залуу охин орон дээр хагас ухаантай хэвтэж байв.

НҮБ-ЫН ГАЛ ЗОГСООХЫГ ШААРДСАН ТОГТООЛЫГ ИЗРАИЛ ҮЛ ТООМСОРЛОВ

Нура Мохаммед охин уушиг, элэгний фиброзтой ба тайван цагт ч үхэх эрсдэлтэй. Дайн эхэлснээс хойш хэдэн сар өлсч, эмнэлгийн зөв тусламж авч чадаагүй түүний бие  хурдан муудаж байна. Ээж нь “Миний охин хөдөлж чадахгүй байна. Тэр цус багадалттай, байнга унтдаг, идэх тэжээллэг зүйл байхгүй" гэж сэтгүүлчид ярьжээ. Гэсэн хэдий ч Нура эмнэлэгт очиж чадсан цөөн хүмүүсийн нэг юм. Эмнэлгийн тусламж нэн шаардлагатай нэг сая гаруй Газачуудын дийлэнх нь эмнэлэгт очиж эмчлүүлнэ гэх сонголт хийхгүй. Газын хүмүүнлэгийн сүйрлийн нотолгоо асар их байна. Эмнэлгээс авсан зургуудад үе мөч нь хавдсан, гар хөл нь туранхай, арьсны үрэвсэлтэй, цочмог хоол тэжээлийн дутагдлын сонгодог шинж тэмдэг бүхий хүүхдүүдийг харуулжээ. Нэн даруй гал зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг Израил үл тоомсорлов. Израилын эдийн засгийн сайд Нир Баркат аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгаж, барьцаалагдсан хүмүүсийг суллах Израилийн дайны зорилгод юу ч саад болохгүй гэж мэдэгдээд байна.

Дэлхий даяарх холбоотнууд Израилийн стратегийн зорилтыг дэмжиж байна гэж тэрбээр мэдэгдсэн ч  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас эхлээд Израилын олон түнш орнууд тус улсын дайны арга барилыг буруутгаж байгаа.

Израилын мэдэгдэлд НҮБ-ын дээд албан тушаалтан Тюрк "Миний тэдэнд хэлж чадах ганц зүйл гэвэл олон улсын зөвшилцөл урьд өмнө байгаагүйгээр бий болно. Энэ долоо хоногийн Аюулгүйн зөвлөлийн хурлаар дайны гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх томоохон шийдэл гарна. Хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа энэ үед галыг зогсоохыг шаадаж байна. Энэ бол миний өгөх хариу" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

No israel 2024-03-29 66.181.160.124

genotsid uildej bn l daa

Avatar

Нэргүй 2024-03-29 103.212.117.177

ХАМАС-чууд тусламжийн материалыг устгаж байгаа бичлэг байсан

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.178.159

Хүнийг санаатай өлсгөнө гэдэг байж боломгүй харгис гэмт хэрэг .

Avatar

Нэргүй 2024-03-29 192.82.65.88

Жүүдүүдийг 2-р дайнаар дуусгах байжээ

Avatar

иргэн 2024-03-29 103.168.34.75

НҮБ ын тусламжаар олон жил амьдарч Израиль руу байнга пуужин харвасны гай. Олон жил хохирогчийн дүрээр амьдарч олон улсын тусламж дэмжлэгээр амьдарна гэж бодсон. 300 км хонгил барих мөнгө эд нарт байсан л байгаа юм. Арабууд нь ч тоодоггүй.

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.178.159

Муу гахай чи хүүхэд өлсгөөд байхад баярлаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж