Прогноз: II тойрогт Д.Амарбаясгалан, О.Амгаланбаатар нарын нэрс яригдаж байна

сонгууль-2024

Прогноз: II тойрогт Д.Амарбаясгалан, О.Амгаланбаатар нарын нэрс яригдаж байна

Прогноз: II тойрогт Д.Амарбаясгалан, О.Амгаланбаатар нарын нэрс яригдаж байна

2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Хуулийн дагуу сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн бөгөөд Монгол ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Үндэсний эвсэл зэрэг  нийт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд байгаа юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 15-ны өдөр тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах ёстой.

УИХ-ын сонгуулийн тухай хууль: 29 дүгээр зүйл

  • 29.1.Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

I тойрог буюу өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан бол албан ёсоор сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулна гэсэн үг. Албан ёсоор нэр дэвшигчид тодроогүй байгаа ч нэр дэвших бэлтгэлээ базааж, сонгуулийн сурталчилгаандаа орсон олон нэр дэвшигчид бий. Бид энэ удаад II тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт горилогчдыг танилцуулж байна.

II тойрог нийт 10 мандаттай.

МАН: ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАНГААР АХЛУУЛСАН ХУУЧИН, ШИНЭ ГОРИЛОГЧИД

Говь-Алтай аймагт өнгөрсөн 2020 оны сонгуульд МАН ялалт байгуулж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар сонгогдож байсан бөгөөд 2024 оны сонгуульд тэдний хэн ч тойрогтоо нэр дэвшихгүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Ш.Раднаасэдийг нүүрсний хулгайд холбогдсон, Б.Энх-Амгаланг Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа учраас тэд энэ сонгуулийг өнжих болов уу. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгах, нэрсийг нь ил тод зарлах процессын хажуугаар МАН-ын нэр дэвшигчдийн “цэвэрлэгээ”-ний нэг хэсэгт Говь-Алтай аймаг унасан.

Тиймээс ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг “цэвэрлэгээ”-ний ард байгаа хэмээх яриа улс төрийн хүрээнд өрнөсөн нь ортой. МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ удаад II тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшинэ. Түүнтэй хамт намын нарийн бичиг А.Ариунзаяа хорших магадлалтай.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Г.Баярсайхан нарын хувьд Завхан аймгаас сонгогдсон бөгөөд тэдний хувьд тойрогтоо нэр дэвшинэ. Мөн өмнө нь Завхан аймгаас нэр дэвшиж байсан Д.Оюунхоролын хувьд нэр дэвших сонирхолтой байгаа ч намаас нь түүнд дэмжлэг үзүүлэхгүй гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, энэ тойрогт МАН хууччууллаа илгээнэ гэсэн үг.

Ховд аймгийн хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-1, АН-д 2 буюу аль алинд нь итгэл хүлээлгэж байсан. Тодруулбал, МАН-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогт сонгогдсон бөгөөд тэрбээр энэ удаагийн сонгуульд мөн тойргоо зорино.  Түүнтэй хамт Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан горилж буй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан нэг хэсэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаад одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөж байгаа. Өнгөрсөн хугацаанд Ховд аймагт нэр дэвшихээр горилж, тойргоо усалж байсан ч тойрог томсгосон учраас энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэдэг амаргүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн “захиалга”  учраас нэр дэвших магадлалтай гэж үзэж буй хүний нэг.  Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд бий. Гэхдээ түүнийг эмэгтэйчүүдийн квотоор намын жагсаалтад орох боломжтой хүмүүсийн нэг гэсэн таамаг ч бий.

МАН-д хоёр, АН-д нэг суудал өгч, УИХ-д төлөөлөлтэй болсон аймаг бол Увс. Увс аймагт өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг МАН нэр дэвшүүлж буй. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд гурван удаа УИХ-д нэр дэвшихдээ Увс аймгаас сонгогдсон байдаг. 2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Н.Цэрэнбат өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж, Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан тэрбээр оны өмнө ажлаа өгч, УИХ-ын сонгуульдаа бэлтгэж эхэлсэн. Тиймээс УИХ-ын II тойрогт нэр дэвшихээр горилж буй хүний нэг нь Н.Цэрэнбат юм. Дараагийн горилогч бол төрийн алба буюу Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Заяабал мөн тус тойрогт нэр дэвшихээр оны өмнө ажлаа өгсөн. Албан ёсоор тус тойрогт нэр дэвшихээр намынхаа хороонд хүсэлтээ ч өгчихсөн нэгэн. Түүнийг улс төрийн хүрээнд Ч.Хүрэлбаатар сайдын хүн гэдэг бөгөөд Б.Чойжилсүрэн тойргоо соливол Ч.Хүрэлбаататайгаа дөрөө харшуулаад явах магадлалтай гэж тооцож буй. Увс аймгийн МАН-ын хороонд нэр дэвших хүсэлтээ өгсөн бас нэг хүн бол Б.Дашпүрэв. Тэрбээр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж, өнгөрсөн жилүүдэд нэр дэвшихээр тойргоо усалж ирсэн нэгэн.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд ч мөн адил тус аймгаас гурван удаа сонгогдсон бөгөөд дахин нэр дэвшихгүй гэж тохирсноор Эрчим хүчний сайдын албыг авсан гэсэн яриа улс төрийн хүрээнд гарч байв. Гэвч тойрог томсгосон учраас түүнийг Увс аймагтаа нэр дэвшүүлэх эсвэл Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл бий.

АН: Д.БАТСАЙХАН, З.НАРАНТУЯА, Д.БАТЦОГТ, Ц.ЦЭНДСҮРЭН НАР ДААГАА НЭХЭХ ҮҮ?

Говь-Алтай аймгийн хувьд улаан тойрог гэж онцолдог. 2020 оны УИХ-ын сонгуулийн хоёр мандатыг МАН-ын гишүүдэд өгсөн бол орон нутгийн удирдлагыг Ардчилсан намынханд итгэл хүлээлгэсэн байдаг. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Говь-Алтай аймгийг өнгөрсөн дөрвөн жил АН-аас нэр дэвшсэн О.Амгаланбаатар удирдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж буй. Улс төрийн хүрээнд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг МАН-ын генсек Д.Амарбаясгалантай “тохирч” хоёул сонгогдох тохироо хийхээр болсон гэх бор шувуу ч нисэх болсон.  Мөн тус аймгийн Ардчилсан намын Г.Чинбатыг горилж байгаа гэх мэдээлэл бий ч түүнд нам нь итгэл хүлээлгэх нь тодорхойгүй байгаа гэх.

Завхан аймагт Ардчилсан намаас тус аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан, З.Нарантуяа нарын нэрс яригдаж байна. Тэдний хувьд өнгөрч буй 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, өвдөг шороодсон байдаг. Гэхдээ энэ удаад Ардчилсан намаас тэднийг нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа ч З.Нарантуяагийн хувьд эмэгтэйчүүдийн квотоор жагсаалтад орох магадлалтай гэсэн мэдээлэл бий.

Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ховд аймгийнхан Ардчилсан намд итгэл хүлээлгэж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нарыг УИХ-ын гишүүнээр сонгосон байдаг. Тэдний хувьд энэ удаад мөн тойргоо зорих бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Батцогттой дөрөө харшуулахаар яригдаж байна.

 Мөн II тойрогт "Нэпко" хэвлэлийн газрын Гүйцэтгэх захирал Г.Буянбаатарыг энэ удаад Ардчилсан намаас нэр дэвшүүлэх сурагтай. Түүний хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагт нэр дэвшиж байсан юм.

Ихэнхдээ МАН-д итгэл хүлээлгэдэг Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдсон гишүүн бол О.Цогтгэрэл. Түүний хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд энэ удаад мөн тойрогтоо нэр дэвшихээр бэлтгэж буй. Түүнтэй хамт Увс аймгийн Ардчилсан намын дарга Ц.Цэндсүрэн нэр дэвшихээр горилж буй гэх. Ц.Цэндсүрэн өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон байдаг. Ардчилсан намаас тус аймагт нэр дэвших магадлалтай өөр нэг хүн бол UFC группийн эзэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан О.Амартүвшин. МҮХАҮТ-ын ажлаа өгснөөс хойш нам гүмхэн байгаа О.Амартүвшинг Булган аймагт нэр дэвших магадлалтай. О.Амартүвшингийн хувьд МАН-аас АН-д урваж орсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын тус дэмээр МҮХАҮТ-ын дарга болсон гэгддэг бөгөөд Ардчилсан намын даргад өрсөлдөж байсан нэгэн. 2016 оны УИХ-ын сонгуульд Булган аймагт өрсөлдөж байсан одоо Булган аймгийг АН удирдаж байгаа учраас тус тойрогт нэр дэвшиж магадлалтай гэсэн мэдээлэл бий.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-29 139.5.216.139

Amgalanbaatar arai deer yum bnlee

Avatar

Нэргүй 2024-03-29 122.201.31.60

Шинэ хүмүүсээс татварын дарга бсан Заяабал дажгүй сонголт болох нь дээ

Avatar

бат 2024-03-29 122.201.31.227

за цэрэнбат л бол биш үү . ёстой хүн чанаргүй гар даа

Avatar

ЗОЧИН 2024-03-29 139.5.217.194

МАН-ын, мөн МОНГОЛЫН №1 ХУЛГАЙЧИЙН 1 АМАРБАЯСГАЛАНГ СОНГУУЛИАС ӨМНӨ ЯЛ СОНСГОЖ ШОРОНД ХИЙХ ЁСТОЙ.ТЭР УИХ-д ОРЖ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ГЭГЧЭЭР ЯЛААС МУЛТРАХЫГ ХҮСЧ БУЙ. 4.5 тэрбумын ЖДҮЧИН ХУЛГАЙЧ, НҮҮРСНИЙ ХАМГИЙН ТОМХУЛГАЙЧИЙН 1, "ЦАВЧАА НОГООН АВТУБУС"-ны 170 тэрбумын ХУЛГАЙН ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ,ЭРГҮҮН АВИЛГАЧ,ГЭР БҮЛЭЭРЭЭ 40 гаран КОМПАНИАР МӨНГӨ УГААДАГ МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ НЭР ДЭВШВЭЛ МАН-д 1-ч САНАЛ ӨГӨХГҮЙ, 1-ч ГИШҮҮН ГАРГАХГҮЙ, МАН-гүй УИХ, ЗГ БАЙГУУЛНА ГЭЖ БГАА ШҮҮ МОНГОЛЫН АРД ТҮМЭН

Avatar

Зочин 2024-03-29 103.212.119.216

хулгайч нараааа чаддаг юм бол хотод нэр дэвш зугтсан аймхай хулгайч нарыгээ

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.178.159

Маанаг хар масс тархидуулах нь тодорхой

Avatar

Нүүрсчин Амарбаясгаланг шорон руу 2024-03-29 59.153.114.202

Нүүрсний хулгайч, ЖДҮ-чин Амарбаясгалан нэр дэвших эрхгүй, хэрэв нэр дэвших юм бол ганц хүн санал өгч болохгүй, зартай хулгайч, шуналын тулам шүү.

Avatar

Зочин 2024-03-29 64.119.30.134

Амгаланбаатар гэж жинхэнэ хулгайч, луйварчин, муу муухай бүхний үүр уурхай болсон нөхөрийг төрд ойртуулж болохгүй хүн дээ.

Avatar

Нэргүй 2024-03-29 203.98.77.237

Амарбаясгалан улс төрд ороод нэр хүндээ алдаад хамаг муухай бүхнийг сэдэж хийдэг болсон Удахгүй унахдаа маш хүндээр унах магадлалтай Хөгшин настай бүхнийг адалж гадуурхаж боловсрол мэргэжил,туршлагагүй бүхнийг дэмждэг гэдгээ харуулсан ирээдүйд маш хортой нэгэн болсон залуу даа

Avatar

Нэргүй 2024-03-29 70.52.151.143

БӨӨН XОР

Avatar

Зочин 2024-03-29 202.179.21.194

Амарбаясгалан бол бүх хорын эзэн хүн

Avatar

Иргэн чин 2024-03-29 122.201.31.1

Б.Энхамгалан Говь-Алтайн хатуу хучилттай замыг дуусгаж Алтайн ард түмэн төдийгүй Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн иргэд зорчиход саадгүй сайхан болсон шүү.

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.191.63

Энх амгалан зам тавина гэж юу байхав дэ.төсвийн мөнгөр улс тависан зам.Энх амгалан тависан гэж тэнэгтэх тань шиг хар масс цөөхөн байгаасай

Avatar

Нэргүй 2024-03-29 202.126.88.119

Амартүвшин бол ёстой худлаа гар шүү танхимыг маш муу удирдаж МАНгасуудаа өвөр түрүүндээ орсон эрх ашгийн төлөө эх орноо худалдаж мэдэх нөхөр

Avatar

зочин 2024-03-29 66.181.188.235

энэ амарбаясгаланг чинь гайгүй залуу гэж бодож явтал хаа газрын бүтэлгүй болгонд оролцсон, хүний ёс жудаг муутай, хувийнхаа эрх ашгийн төлөө хэзээ ч, хэний ч, тэр тусмаа намынхныхаа араас ч хутга дүрж мэдэх, өөрийн алдаа дутагдлаа үл зөвшөөрөгч тун найдваргүй хүн юм биш үү. ийм хүн хууль тогтоох дээд байгууллагад орно гэдэг их эрсдл, хямрал үүсгэж улс орны хөгжлийг гацаах аюултай гэдгийг анхаарч л байх хэрэгтэй

Avatar

Зочин 2024-03-29 103.242.45.39

Амарбаясгалан бол бүх хорын эзэн

Avatar

зочин 2024-03-29 66.181.179.148

МАН ч йа, АН ч бай хуучин улс төрчдийг л сонгохгүй байвал ард түмэндээ хэрэгтэй гэдгийг иргэд маань ойлгож сонголтоо зөв хийгээсэй. Хуучин улс төрчид гараад өнөөдрийн бахь байдгаараа л байна гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ. Монгол улс шиг хөгжил нь доошоо орчихсон, хэдэг олигархуудын гат эдийн засаг нь явдаг улс Гаити энэ тэр гээд хэдэн авилгажсан төотөй ядуу улс л байгаа даа.

Avatar

Нэргүй 2024-03-29 66.181.184.155

Данх ёстой намыхнаа алаад хаячлаа.

Avatar

Нэргүй 2024-03-29 202.126.90.126

Раднаасэд Говь-Алтай аймгийг ундны цэвэр устай болгов хариуд нь Амарбаясгалан сонгуульд өрсөлдөж магадгүй гэж хөөцөлсөөр байгаад шоронд хийв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж