Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк болон “Их засаг” олон улсын их сургууль хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк 2021 оноос хэрэгжүүлж буй “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-т тус сургуулийн оюутнуудыг хамруулахаас гадна төгсөгчдийг ажлын байранд дагалдуулан суралцуулах зэрэг олон чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах юм. Тухайлбал “Их засаг” ОУИС-ийн Санхүү, эдийн засгийн сургуулийн Банк, Гааль татвар, Бизнесийн удирдлага, Гадаад худалдаа, Нягтлан бодох бүртгэл, Хүний нөөцийн менежментийн чиглэлээр суралцаж буй 4-р дамжааны оюутнууд 6 сарын хугацаанд ажлын байрны мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байна. Ийнхүү урт хугацаанд, үр дүнтэй хамтран ажиллах гэрээнд Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга, “Их засаг” ОУИС-ийн Санхүү, эдийн засгийн сургуулийн захирал М.Дашдэлэг нар гарын үсэг зурсан юм.
Боловсролыг дэмжигч Голомт банк оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа бөгөөд өдгөө СЭЗИС, ХААИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Мандах их сургуультай хамтран ажиллаж байна.
Нэргүй 2024-03-28 188.33.226.126
голомтын ажилчид удахгүй урлагийн үзлэг хийгээд дуулж бүжиглээд унах нь дээ кккк