"Чингис хаан" нисэх буудлын авто зогсоол 1500-4500 төгрөгийн төлбөр авдаг болно

"Чингис хаан" нисэх буудлын авто зогсоол 1500-4500 төгрөгийн төлбөр авдаг болно

"Чингис хаан" нисэх буудлын авто зогсоол 1500-4500 төгрөгийн төлбөр авдаг болно

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын дэргэдэх авто зогсоолыг 2024 оны дөрөвдүгээр сарын 8-наас төлбөртэй болгохоор болж, цэгийг байгуулан батлагдсан тарифын дагуу үйлчилгээ үзүүлэх болжээ.

Тодруулбал, тус авто зогсоолд 30 минут хүртэлх хугацаанд суудлын машинаа байршуулбал төлбөргүй бол 31 дэх минутаас нэг цаг хүртэл 1500 төгрөгийн хураамж төлнө.

Ачааны машин болон автобусыг 30 хүртэл минут байршуулбал 1000 төгрөг төлөх бол 150 минутаас дээш хугацаанд байршуулбал 4500 төгрөгийн төлбөр төлөх юм байна.

Суудлын, ачааны, автобуснаасаа үл хамаарч дээрх 4500 төгрөгийг 150 минутаас дээш хугацаанд зогсоолд байршуулсан тохиолдолд төлөх юм.

Энэ тухайгаа “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зүгээс Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Засгийн газар хоорондын байгуулсан Концессын гэрээний 14 ба 20 дугаар зүйлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Авто зогсоолын төлбөр хураах цэг”-ийг байгуулж,  дээрх батлагдсан тарифын дагуу 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс авто зогсоол ашигласны хураамжийг авч, төлбөртэй боллоо гэдгийг мэдэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-28 191.97.50.122

Жижигхэн заландаа багталцахгүй, нэг хүнийг үдэхэд 2 дээш гэр бүлээрээ ирээд хүүхэд шуухадтайгаа идэж уугаад тоглоод байдаг хөдөө сэтгэлээ нь бага ч болсон хязгаарлах юм даа

Avatar

Такси 2024-03-28 66.181.180.144

амандаа орсон үнэ хэлдэг хувийн Такси-г бүү зогсоо!

Avatar

И 2024-03-28 103.168.34.185

төлбөр авах ёстойоо. харин зогсоолын энгээнүүдээ
үсгээр юмууу, тоогоор дугаарлачихмаар юм.

Avatar

Нэргүй 2024-03-28 202.179.24.40

ЗҮГЭЭР Л УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХНИЙ 30 ҮНЭГҮЙ. 1 ЦАГИЙН ЗОГСООЛЫН ҮНЭ 1000 ТӨГРӨГ ГЭЭД АЛБАЖУУЛААД ТАРИФ ТОГТООЧИХООЧ ДЭЭ. ЛАЙТАЙ ЮМ АА.

Avatar

зочин 2024-03-28 66.181.179.148

Иргэдээ яаж дарамталж байвал илүү таашаал авдаг юм энэ ЗГ. Зарим жижигхэн улсын нэг тосгоноос дор жижигхэн нисэх буудал барьчихаад жуулчид татна энэ тэр гээд мултраад байдаг өрөвдөлтөй, гунигтай удирдагчидтай газар ингээд л татвар, татаасаар дарамтлуулаад байж байх нь таарч дээ.

Avatar

zochin 2024-03-28 202.179.15.71

delhiin buh buudluud avdag sh dee. yagaad bolohgui gej

Avatar

Зочин 2024-03-28 103.9.90.100

Ёстой бүр давраад байгаарай. Юу төлбөр вэ хураамжаа авбал барав.

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.187.50

за тэгээд онгоц тосож байгаа хүмүүс замын нэгдүгээр эгнээн дээр машинаа тавьчаад цагаа хүлээгээд бас нэг асуудлын нэрмээс болно доо Бээжинд яг тэгдэг юм билээ

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.187.50

30 минут нь ч арай байна аа

Avatar

Нэргүй 2024-03-28 109.81.169.122

Telberiig neeree gusaital avah heregtei shuu. Tegj baig uilchilgee saijirna. hariutslaga saijirna

Avatar

Нэргүй 2024-03-28 109.81.169.122

unegui um gej baihgui. telberee avaad zasvar archilgaagaa sain hiij, uilchilgeegee saijruu;ah heregtei.

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.161.2

хотын төвөөр багтаж шингэхээ байсан учраас зогсоолыг төлбөртөй болгосон гэж ойлгосон чинэ одоо бас юувээ яасан шуналхай хулгайчууд вэ

Avatar

Иргэн 2024-03-28 103.57.92.178

Ард түмнээ яаж амьдруулаад байгаагаа ойлгох ухаан байна уу та нарт! Төлбөр авна нэмнэ гээд солиорох юм ТӨЛБӨРГҮЙ болго! Хүн шиг амьдруулчихаад төлбөр аваарай!

Avatar

Иргэн 2024-03-28 59.153.115.96

чи хүн шиг хөдөлмөр хийлдээ

Avatar

Нэргүй 2024-03-28 103.57.95.50

Zalhuu teneg mongol hutsaa

Avatar

Putin 2024-03-28 202.9.47.24

Төлбөргүй болгооч. Даварсан юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж