ХЭҮК есөн албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлжээ

ХЭҮК есөн албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлжээ

ХЭҮК есөн албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлжээ

Хүний эрхийн үндэсний коммисс/ХЭҮК/-оос 2023 онд төр, засгийн байгууллагуудад хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар өнөөдөр /2024.03.28/ мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэлтэсийн ахлах мэргэжилтэн Э. Одбаяр:

-Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын гишүүд гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэхтэй холбоотой бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ ХЭҮК-ын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар комиссын гишүүн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийн шаардлага, зөвлөмжийг хүргүүлдэг. Тус шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүргийг хуулиар хүлээдэг. Шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу мэдэгдэх.  Зөвлөмжийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлэх арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.

Комиссын гишүүний шаардлагын дагуу, арга хэмжээ аваагүй бол тухайн албан тушаалтныг огцруулах, хуулийн этгээдийн зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авдаг.

Мөн Коммисын гишүүний зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй, албан тушаалтныг албан тушаалаас бууруулах, биелүүлэх хүртэл хугацаанд хуулийн этгээдийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг нь түр зогсоох саналыг эрх бүхий байгууллага албан тушаалтан гаргадаг. ХЭҮК-ын гишүүд 2023 онд байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн зөрчлийг ариулгуулахаар 26 шаардлага, зөрчиж болзошгүй гэж үзсэн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 61 зөвлөмжийг тус тус холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.

Эдгээр зөвлөмж шаардлага нийт 87 байна. Үүнээс 452 заалтыг тусгаснаас агуулгаар нь авч үзвэл хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, жендерийн эрх, тэгш байдлын талаарх эрх, хүүхдийн эрх, хүүхдийн сурч боловсрох эрх, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны орчин нөхцөлийн талаар өгсөн шаардлага зөвлөмжийн тоо хувь хамгийн өндөр байна. Шаардлага зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт хангалттай үнэлэгдэж байгаа нь тодорхой ахиц үр дүнд хүрсэн байна гэж үзэж болохоор байна.

Хэрэгжилт хангагдаагүй шаардлагаас нь авч үзвэл “Номин Реалтор” компани үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхийн талаар өгсөн шаардлага 50 хувьтай, “Сайн интернэшнл” компани Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуульд хувийн хэвшлийн мэдээлэл хамгаалах эрхийн талаар өгсөн шаардлага, Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн талаар хүргүүлсэн комиссын гишүүний шаардлага 10 хувиас доош буюу хангалтгүй үзүүлэлттэй байна.

Хэрэгжилт хангагдаагүй зөвлөмжийн тухайд Архангай аймгийн Засаг дарга жендерийн эрх тэгш байдлын хангах тухай хүргүүлсэн зөвлөмж болон Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн талаарх өгсөн зөвлөмж 40 хувийн хэрэгжилттэй байна.

Харин “Монгол шуудан” хувьцаат компани хөдөлмөрлөх эрх хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн талаар, Ховд аймгийн Засаг даргад, албадан хөдөлмөрөөс ангид байх талаар,  Мянганы сорилтын санд, хөтөлбөрийн харилцаанд хүний эрхийн талаар, Увс аймгийн эрүүл мэндийн газар болон “Бадрах энержи” компанид хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байхын талаар, “Зайсан энхжин” СӨХ-нд хувийн мэдээлэл хамгаалах эрхийн талаар өгүүлсэн комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт тус тус 10 хувиас доош үзүүлэлттэй гарсан байна.

Комиссын гишүүдээс 2023 онд өгсөн шаардлага зөвлөмжийг хэрэгжилтийг хангаж ажиллаагүй 9 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох албан тушаалтанд хандасны дагуу хэрэгжилт 71.4 хувьтай байна. Мөн зөвлөмжийн хэрэгжилтэд хангалттай ажиллаагүй 6 байгууллага, холбогдох албан тушаалтанд тодорхой арга хэмжээ авах санал хүргүүлсний дагуу хэрэгжилт нь 83.3 хувьтай байна. Комиссын гишүүдийн шаардлага, зөвлөмж, байгууллага албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар 100 биелэгдсэн ажлуудаас дурдвал нийслэлийн ерөнхий боловсролын 29 сургуулийн захирал, нийслэлийн Багахангай дүүргийн Засаг дарга, санхүү эдийн засгийн сургуульд хүргүүлсэн комиссын шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт тус тус 100 хувь биелэгдэж хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авч ажилсан гэлээ.

ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц. Адьяахишиг:

-ХЭҮК-оос 2023 онд ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдээс тухай сургуулийн суралцагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа асуудлаар гомдол ирсэн. Гомдол мэдээллийн дагуу комиссын гишүүн газар дээр нь шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдал сургалтын чанар үйл ажиллагаанд үнэлгээ хийх шаардлагатай, нөгөө талаас сургуулийн удирдлага зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлж үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээг авах, үүнээс гадна ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа сурагчид сургалтын агуулга бүрэн авч чадахгүй, багш нар хичээлийн цагийг үр дүнгүй өнгөрүүлж байгаа хичээл тасалдуулдаг зөрчлүүд илрүүлсэн. Тухайн зөрчлийг арилгуулахаар сургуульд шаардлага хүргүүлсний дагуу сургалтын орчныг сайжруулах, хэрэглэгдэхүүнийг сайжруулах, сургуулийн сурагчид болон эцэг эхчүүд албан хаагчдаас аа санал асуулга авч тухайн санал асуулга дээр гарсан хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг залруулахтай холбоотойгоор хөдөлмөрийн дотоод журам болон бусад дүрэм журмуудыг өөрчлөлт оруулаад ажиллаж байна.

Үүнээс гадна нэр бүхий 8 багш дээр сахилгын арга хэмжээ авсан талаарх тушаал шийдвэрийг тус сургуулиас ирүүлсэн гэлээ.

Э.ДАРИЙМАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энрхэм 2024-03-28 45.117.35.9

, ХЭҮК 4 АЙМАГТ ДОТУУР БАЙР ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙГААГ МЭДЖЭЭ ЭНЭ НҮСЭР ТОМ АЖЛЫГ ХИЙСЭНД НЬ БОЛОВСРОЛЫН ЯАМ ТАЛАРХАХ НЬ ЗҮЙТЭЙ

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.184.187

маш зөв. ХЭҮК сайн ажиллаж эхэллээ

Avatar

ДЭМЖИГЧ-23 2024-03-28 66.181.182.58

ХЭҮК ГЭГЧ НЬ ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ НЬ ТОДОРХОЙГҮЙ. БАРАГ Л ҮЭ-ИЙН АЖЛЫГ ХИЙХ ГЭЭД БАЙГАА Ч ЮМ ШИГ… ХАРИН НЭГ ӨВӨРМОНГОЛ НӨХРИЙН АСУУДЛЫГ ЗОХИХ ГАЗАРТ НЬ ТАВЬЖ ШИЙДСЭН БАЙХ. ҮНДСЭН ЗОРИЛТ БОЛОН
СУРТАЛЧИЛГАА Л ТААРУУХАН БАЙХ ШИГ САНАГДДАГ.

Avatar

Нэргүй 2024-03-28 103.212.119.200

Академик эрх чөлөө судлаачдад ямар буйг анхаараач

Avatar

Нэргүй 2024-03-28 103.212.116.33

ЭНЭ ҮР ДҮНГҮЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХ ХЭҮКомиссыг татан буулга. ХИЙЖ БГАА ДОРВИТОЙ АЖИЛ АЛГА, САНАЛ ТАЙЛАН БОЛОВСРУУЛЖ ТАВЬДАГ ГАЗАР ЮМ БНА.

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.184.187

чам шиг улаан орк дуугүй л далд орвол таарна

Avatar

Нэргүй 2024-03-28 103.57.94.238

Намын томилолттой хэдэн амьтаан хийж чадах юм алга даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж