Өмнөговийн газрын даргын хэргийг прокурорт шилжүүлжээ

Өмнөговийн газрын даргын хэргийг прокурорт шилжүүлжээ

Өмнөговийн газрын даргын хэргийг прокурорт шилжүүлжээ

Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Бадраа түүний хүү Б.Наранхүү, Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт болон аймгийн газрын албаны дарга З.Мөнхцэцэг нарын хэргийг АТГ-аас шалгаж байгаа талаар /2023.12.08/ мэдээлсэн. Тэгвэл газрын албаны даргын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, Засаг дарга нарын хэргийг мөрдөн шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Хэргийг эргэн сануулбал, Монгол Улсын газрын тухай хуульд “Тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэх, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн аж. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татагдсан талаар хуулийн байгууллагаас мэдээлж байв.

Ш.Эрдэнэжаргал нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Газрын тухай хууль тогтоомж зөрчиж,
  • Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “…энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”
  • 33.1.2-д заасан “…энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно…”,        Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам заасныг тус тус зөрчиж дуудлага худалдаа, төсөл шалгаруулахгүйгээр
  • 2020 оны наймдугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаартай захирамжаар  “Фүжи бит” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын  4601009717 газарт 13.6 га газар эзэмшүүлэх,
  • “Ийзи транспорт” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601009718 дугаартай 14.5 га газрыг эзэмшүүлэх,
  • 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А/249 дугаартай “Силвер титан интэрнэйшнл” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010080 дугаартай 13 га газар эзэмшүүлэх
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр А/295 дугаартай "Бат Орших баян /РД:6372023/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010155 дугаартай 18 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон.

Харин Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нь:

  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/364 дугаартай захирамжаар “Сан Арвитай” ХХК-д 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх
  • 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр А/295 дугаартай захирамжаар “Лилия гарден” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010471 дугаартай 10 га газрыг эзэмшүүлэх,
  • 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр А/30 дугаартай “Соронзон говь” /РД: 3624846/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010237 дугаартай 20 га газрыг эзэмшүүлэх
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/315 тоот захирамжаар “Аз хур трэйвэл” ХХК-д  4601010483 нэгж талбарын дугаар бүхий, гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай Ханбогд сум, Номгон баг, Цагаан хаданд газар эзэмшүүлсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-29 122.201.23.83

шорон

Avatar

Нэргүй 2024-03-29 103.57.94.110

Хоёр ацын Царай энэ тэр бол яг говийн цус нь ойртсон писдаагууд шүү

Avatar

Нэргүй 2024-03-29 103.212.118.139

Шунахай монголчууд өөрсдийн нэр хятадуудад газар эзэмши эрх авч өгсөн байх л даа, . Үүнийг хөрөнгө оруулалттай холь хутгах хэрэггүй. Зүй нь монголчууд өөрсдийн нэрээр газраараа хөрөнгө оруулж хувь эзэмшин хамтран үйл ажиллагаа явуулахад болохгүй юм байхгүй

Avatar

niucpabumuj ninavidit Nazibaem sadaanic 2024-03-29 63.86.0.123

– goc ylcuin xamgaaltad -OB ;? ##

Avatar

Нэргүй 2024-03-29 202.55.191.194

новшнууд

Avatar

иргэн 2024-03-29 202.9.40.67

дэлхий дээр ганц монгол л хөрөнгө оруулсан хүн ААН -д газар олгох юм. Гэтэл Япон Хятад Солонгос зөвхөн олон удаагийн виз, түр оршин суух зөвшөөрлөөр л асуудлыг шийдэж байна. Хятадын нутгийг нэг асман дарга нь гадныханд эзэмшүүлсэн бол цааз

Avatar

Зочин 2024-03-29 103.212.118.223

Гадаадын аж ахуйн нэгж, иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглодог хуультай биз. Зөвхөн ашиглуулах тухай яригддаг байх. Засаг дарга нарын ажлын байранд тавигдах шаардлага, болзлыг өндөржүүлэх хэрэгтэй.

Avatar

Б 2024-03-29 202.131.225.197

ЁООЁ БСДА ТЭР Х УЖАА ХУВ ХАЙ НЬ БАЙНА УУ АМЕРИК ЯНК НЬ БАЙНА УУ, ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ? ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТНА ГЭЖ Х У ЦАЛДДАГ ЗАСГИЙН ГАЗАР БААХАН ХУВИЙН КОМПАНИД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ ХИЙСНИЙГ ИНГЭЖ БОЛИУЛААД БАЙВАЛ ХЭН МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ВЭ? МАНАЙ ХЭДЭН МА ЛАН БО МБ ОО МОНГОЛЯЛНАЧУУД ОРОСЯЛНАЧУУД ГАЗРРАА АЛДЛАА ГЭЭД ХУ ЦАЛДААД БАЙСАН НЬ ЭНЭ ЮМ БАЙНА Л ДАА. ГАЗАР ЭЗЭМШИХ ӨМЧЛӨХ ГЭДГИЙН ЯЛГААГ Ч ОЙЛГОХГҮЙ М А Л НУУД ШҮҮ ДЭЭ ТЭД. СОНГУУЛЬ АЙСУЙ…

Avatar

Нэргүй 2024-03-29 59.153.114.105

Газар эзэмших, ашиглах, өмчлөхийн ялгааг огт мэдэхгүй нөхдүүд хий улс төржүүлэн сүржигнэж, "сууж яваа завиа цоолох"-ын үлгэрийн цаад учрыг ойлгосон ховор тохиолдол байна!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж